Э.Оюунболдын давааг хүчингүй болгох санал Ерөнхийлөгчид хүргэхээр болов

Хуучирсан мэдээ: 2019.10.24-нд нийтлэгдсэн

Э.Оюунболдын давааг хүчингүй болгох санал Ерөнхийлөгчид хүргэхээр болов

Э.Оюунболдын давааг хүчингүй болгох санал Ерөнхийлөгчид хүргэхээр болов

Нэмэлт: 

Баяр наадмыг зохион байгуулах үндэсний хороо өнөөдөр товлосон ёсоороо хуралдаж, Бөхийн холбооны үндэсний салбар хорооноос ирүүлсэн саналыг хэлэлцэн, өнөө жилийн үндэсний их баяр наадмын түрүү авсан улсын аварга Э.Оюунболд, тав давж начин цолоо баталсан Д.Цэрэнтогтох нарын давааг хүчингүй болгож, таваас дээш даваанд унасан бөхчүүдийн цол чимгийг нэмэх санал гарган, Ерөнхийлөгчид өргөн барихаар болжээ. Мөн дээрх нэр бүхий хоёр бөхийн барилдах эрхийг хоёр жилээр хасах шийдвэр гаргасан байна. Баяр наадам зохион байгуулах хорооны шийдвэр бол эцсийнх биш, Ерөнхийлөгч шийдвэрээ гаргана гэж Баяр наадмыг зохион байгуулах улсын хорооны дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин хэллээ.

Допинг илэрсэн бөхчүүдийн цолыг хураах эсэхийг өнөөдөр шийднэ

Улсын баяр наадамд шөвгөрсөн 16 бөхөөс допингийн шинжилгээ авсан билээ. Уг шинжилгээгээр хоёр бөхөөс хориотой бодис илэрсэн талаар Үндэсний бөхийн салбар комиссоос өнгөрөгч наймдугаар сард мэдээлсэн.

Олны дунд шуугиан дэгдээсэн наадмын түрүү бөх Улсын аварга Э.Оюунболдын хувьд өөрийг нь гүтгэсэн хэмээн сошиал хуудсаараа дамжуулан мэдэгдэж байсан бол нөгөө бөх нь шинжилгээний дүнгээ хүлээн зөвшөөрөөгүй учраас Б сорьцын шинжилгээ хийлгэсэн билээ. Түүнийг олон түмэн улсын өсөх идэр начин Д.Цэрэнтогтох гэх таамгийг дэвшүүлээд байгаа юм.

Тэгвэл сар гаруйн хугацаанд БНСУ-ын лабораторид шинжилсэн Б сорьцын шинжилгээний хариу есдүгээр сарын сүүлчээр Допингийн эсрэг үндэсний төвд ирсэн талаар албаныхан мэдээлсэн. Улмаар тус төвөөс шинжилгээний хариуг Бөхийн салбар хороонд хүргүүлсэн бөгөөд эх сурвалжийн мэдээлж буйгаар тус бөхийн Б сорьцын шинжилгээний хариу А сорьцын хариутайгаа таарсан байна.

ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ХУРАЛДААН БОЛЖ, ШИЙДВЭРЭЭ ГАРГАНА

Тухайн үед Баяр наадам зохион байгуулах хорооны Бөхийн салбар хорооны дарга Г.Билгүүн  “Б сорьцын шинжилгээ өгсөн бөхийн шинжилгээний хариу Монгол Улсад ирмэгц Бөхийн салбар хороо дахиад хуралдаж шийдвэр гаргана” гэдэг хариултыг өгч байв. Тэгвэл өчигдөр /2019.10.23/ Баяр наадам зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин энэ асуудлаар сэтгүүлчдэд хариулт өгөхдөө “Допинг илэрсэн хоёр бөхийн цолыг хураах эсэх асуудлыг маргааш хуралдаж, шийдвэрлэнэ” гэсэн юм.

Тэрбээр үргэлжлүүлэн ярихдаа “Бөхчүүдийн допингийн асуудлаар маргааш хуралдана. Бид хоёр юм хүлээж байсан. Допинг илэрсэн хоёр бөхийн нэг нь Б сорьцын шинжилгээ өгнө гэсэн бол нөгөөх нь өгөхгүй гэсэн. Нэг бөхийн Б сорьцын шинжилгээний хариу ирсэн. Улсын аварга Э.Оюунболдын хувьд хуулийн байгууллагад хандсан байсан нь буцаж байгаа юм билээ. Тиймээс маргааш Үндэсний хорооны хуралдаан болж, шийдвэрээ гаргана. Хуралдаанаар Үндэсний бөхийн салбар комиссийн саналыг хэлэлцэнэ. Тэндээс бөхчүүдийн цол хураах, барилдах эрхийг хасах, өвдөг шороодсон бөхчүүдийн цол, чимгийг нэмэх зэрэг асуудлыг Ерөнхийлөгчид өргөн барина. Ерөнхийдөө Ерөнхийлөгч бөхчүүдийн барилдах эрхийг хасах, цол бууруулах талаар шийднэ” гэв.

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар барилдаж тав давж, шөвгөрсөн 16 бөхөөс сэргээшийн шинжилгээ авсан. Үндэсний баяр наадмыг зохион байгуулах комиссоос “Допинг хэрэглэсэн хоёр бөхийн нэгээс нь нэг төрлийн, нөгөөгөөс нь дөрвөн төрлийн сэргээшийн бодис илэрсэн гэж мэдээлсэн.

Улсын аварга Э.Оюунболдоос авсан дээжид Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан “Хориглосон жагсаалт 2019”-д орсон S1.1A бүлгийн Станазол, S4 бүлгийн мелдониум, S5 бүлгийн гидрохлортиазид, хлориазид хэмээх дөрвөн төрлийн бодис илэрснийг Үндэсний бөхийн салбар хороо мэдэгдсэн билээ.

Улсын аварга Э.Оюунболдод өвдөг шороодсон бөхчүүд:

  • Улсын аварга Н.Батсуурийг ес давсанд тооцож Даян аварга
  • Улсын арслан Ц.Содномдоржийг найм давсанд тооцож, Улэмж бадрах чимэг
  • Улсын харцага Д.Анарыг долоо давсанд тооцож, Улсын заан
  • Улсын начин Б.Цэрэнсодномыг зургаа давсанд тооцож, Улсын харцага
  • Аймгийн арслан Н.Мустафаг тав давсанд тооцож, Улсын начин
  • Улсын аварга Э.Оюунболдын нэг, хоёр, гурав, дөрвийн даваануудыг хүчингүй болгож, унасан бөхчүүдийг давсанд тооцох

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
16
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж