Ө.Энхтүвшин: Мэргэжлийн хяналтын байгууллага бизнес эрхлэгчтэй ойр ажиллах ёстой | News.MN

Ө.Энхтүвшин: Мэргэжлийн хяналтын байгууллага бизнес эрхлэгчтэй ойр ажиллах ёстой

Хуучирсан мэдээ: 2019.10.24-нд нийтлэгдсэн

Ө.Энхтүвшин: Мэргэжлийн хяналтын байгууллага бизнес эрхлэгчтэй ойр ажиллах ёстой

Ө.Энхтүвшин: Мэргэжлийн хяналтын байгууллага бизнес эрхлэгчтэй ойр ажиллах ёстой

Монголд бизнес эрхлэхэд хэцүү байна гэсэн үгийг бид сүүлийн үед их сонсох болсон. Ялангуяа янз бүрийн татвараас эхлээд байгууллагын шат дамжлага, хүнд суртал их байгаа талаар бизнес эрхлэгчид халаглан ярьдаг. Тэгвэл Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар бизнес эрхлэгчдийн санал, бодлыг сонсох зорилгоор Шадар сайд Ө.Энхтүвшин Монголын Худалдаа аж, үйлдвэрийн танхимд бизнес эрхлэгчидтэй уулзалт зохион байгууллаа. Энэ уулзалтыг бид сурвалжлан хүргэж байна.

Нээлттэй уулзалтад нийтдээ 200-аад бизнес эрхлэгч иржээ. Уулзалтын эхэнд Шадар сайд Ө.Энхтүвшин хэлсэн үгэндээ “Мэргэжлийн хяналтын байгууллага бизнес эрхлэгчидтэй хамгийн ойрхон ажиллаж байж үр дүнд хүрнэ гэж бид үзэж байгаа. Тиймээс энэ байгууллага хийж буй ажлынхаа талаарх мэдээллийг бизнес эрхлэгч болоод иргэдэд сар бүр өгөх шаардлагатай. Мэргэжлийн хяналтын байгууллага бүх асуудлыг өөр дээр төвлөрүүлэх бус анхан шат руу чиг үүргийг шилжүүлэх бодлогыг бид барьж байна. Экспорт, импорттой холбоотой зөвшөөрлийн асуудлыг Мэргэжлийн хяналтын газар төв дээрээ шийднэ гэдэг буруу. Тухайлбал, Ховд, Баян-Өлгий аймгийн нутгаар цааш мах экспортлоход заавал Улаанбаатар хотод шийдэх бус тухайн орон нутгийн үндсэн нэгж дээр шийддэг байх нь зүйтэй юм. Ийм чиг үүргийг бид Засгийн газрын тогтоолд тусгана гэж итгэж байна” гэсэн юм.

Уулзалтын үеэр “Медика Монголиа” ХХК-ийн захирал Л.Сарангэрэл ярихдаа ”Манай компани яаралтай тусламжийн үйлчилгээ явуулаад 17 жил болж байна. Ер нь Монгол улсад бизнес эрхлэхэд их хэцүү байна. Үүнийг бүх бизнес эрхлэгчид мэдэрч байгаа байх. Манай компаний хувьд яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай эм тариа, вакциныг Англи улсаас импортлодог. Олон улсын чанарын баталгаатай, 200 гаруй эрдэмтэнтэй СOС интернейшнл гээд хангамжийн байгууллагаас бид төвлөрсөн бүтээгдэхүүнээ нийлүүлдэг. Гэтэл Мэргэжлийн хяналтын зүгээс бүртгэлгүй эм, тариа гээд оруулахгүй байна. Одоо хүртэл гааль дээр оруулж чадахгүй, гацааад байж байгаа. Уг нь дүрэм зөрчсөн зүйл байхгүй. Монгол улс олон улсын стандартын дагуу баримтлах дүрмийг мөрдөж ирсэн. Энэ үүднээс Эрүүл мэндийн яамандаа асуудлаа тавиад тушаал гаргуулж, зөвшөөрлөө авдаг. Бүртгэх асуудлыг мөн салбар хариуцдаг. Гэтэл замаас нь Мэргэжлийн хяналтын байгууллага бүртгүүлээгүй гэсэн асуудал тавьдаг. Мэргэжлийн хяналт салбарын яамны ажил руу давхар ороод байх юм. Үүнийг анхааралдаа авч, шийдээсэй гэж хүсч байна” гэв.

Уулзалтын дундуур бид техникийн худалдаа, үйлчилгээ эрхэлдэг “Сэкуд” ХХК-ийн захирал Г.Отгонбаяртай цөөн хором ярилцлаа.

-Танай компаний үйл ажиллагаа явуулаад хэр удаж байна, бизнес эрхлэхэд ямар хүндрэл учирч байна вэ?

-Манай компани байгуулагдаад 20-иод жил болж байна. Энэ уулзалтад ирсэн зорилго бол Засгийн газар солигдох бүр аливаа төрийн байгууллагын үйл ажиллагаа тогтворгүй болдог байдлыг илэрхийлж хэлэхээр ирсэн юм. Ялангуяа энэ асуудал Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагаа дээр илүү мэдрэгдэж байна. Энэ байдал миний бизнест нөлөөлж байна.

-Яаж нөлөөлж байгаа юм бэ, илүү тодорхой ярихгүй юу?

-2015 онд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл байхад агаар, хөрсний бохирдлыг бууруулах үүднээс бүх техникийн захуудыг хотоос гадагшаа нүүлгэх шийдвэр гаргасан. Би өөрөө техникийн худалдаа эрхэлдэг хүний хувьд Олон улсын жишгээр харж байхад энэ бол маш зөв шийдвэр байсан. Тэгээд Авто худалдааны төв гээд 130 га газрыг дуудлага худалдаа зарласан. Хотыг тэлэх зорилго нь зөв байсан учир бид оролцож, хоёр газрыг 700 саяар авсан юм. Гэтэл төр засаг солигдож, Ардын нам гараад энэ асуудлыг дарчихлаа. Юун нөгөө техникийн зах нүүлгэх, агаар хөрсний бохирдлыг бууруулах. Зүгээр л өмнө байсан Засгийн ажил бидэнд хамаагүй гээд хаячихлаа. Нөгөөтэйгүүр, энэ асуудалд Шадар сайд Ө.Энхтүвшин ашиг сонирхлын зөрчилтэй гэж би харж байна.

-Та яагаад ингэж бодож байна вэ?

-Ө.Энхтүвшин даргын эхнэр Өгөөмөр захын эзэн гэж сонссон. Энэ бол шууд ашиг сонирхлын зөрчил. Ө.Энхтүвшин яагаад шадар сайд болсон бэ гэдэг нь тодорхой.  Нийслэлийн 1.300.000 хүний амьдралаар тоглож байна шүү дээ. Өгөөмөр зах агаар, хөрсний бохирдолд хамгийн их нөлөөлж байгаа. Энэ талаар таван жилийн өмнө ярьж байсан. Нам солигдоод таван жилийн дараа Өгөөмөр зах бохирдолгүй, сайхан болчихсон гэвэл худлаа. Харин ч ихэдсэн байгаа. Мэргэжлийн хяналтын байгууллага шийдвэр гаргачихаад, дарга нь солигдохоор дагаад шийдвэр нь солигдох юм бол энэ байгууллага байгаад ямар ч хэрэггүй. Даргын үзэмжээр ажиллана гэдэг чинь юу гэсэн үг вэ. Ингэж улстөржиж болохгүй.

Уулзалтад ирсэн бизнес эрхлэгчид ээлж дараалан босож, санал хүсэлтээ илэрхийлж байв. Тэдний нэг бол “Монголын Махны холбоо”-ны гүйцэтгэх захирал Б.Очирбат. Тэрбээр “Мах бол богино хугацаанд, амархан мууддаг хүнс. Тиймээс махны экспорт эмзэг бизнес. Гэтэл төрийн шат дамжлага дэндүү их байна. Нэг гарын үсэг зуруулах гэж нэлээн хэдэн өдөр болж байна. Мөн Мал эмнэлгийн Ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын байгууллага хоёрын зарим ажил давхцаж байна. Тухайлбал, маханд өгдөг гэрчилгээний асуудал. Энэ гэрчилгээг авахын тулд нааш, цааш нь хоёр газар руу гүйж байна. Энэ асуудлуудыг холбогдох газрууд анхааралтай авах хэрэгтэй байна. Үүнээс гадна Шадар сайдтай уулзаж байгаагийн хувьд хэлэх нэг зүйл байна. Өнгөрсөн зургаадугаар сард дулааны аргаар боловсруулсан махны экспортыг гэнэт зогсоосон. Үүнээс болоод 11 компанийн 3000 тонн мах гацаанд орчихоод байна. Гадаад улстай гэрээтэй компаниуд махаа гаргаж чадахгүй, хохирч байна. Хамгийн гол нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх ахалдаг “Хүнсний аюулгүй байдлын зөвлөл”-ийн хурлын шийдвэрийг хүлээгээд байгаа гэсэн. Нэгэнт чанаад бэлдчихсэн махыг холбогдох байгууллагууд шалтгалт хийгээд гаргах талаас нь анхаарал тавихыг хүсч байна” гэсэн юм.

Уулзалтын төгсгөлд Шадар сайд Ө.Энхтүвшин бизнес эрхлэгчдийн санал, хүсэлтийг холбогдох газар нь уламжлахаа мэдэгдлээ. Төрийн байгууллага бизнес эрхлэгчдээ дэмжих ёстой болохоос янз бүрээр дарамтлах ёсгүй. Хоорондын харилцаа холбоо ойр байвал улс орон хөгжинө гэдгийг ч мөн тэр онцоллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

АВИЛГА Ч МОНГОЛЫГ СӨХРҮҮЛЖ БАЙНА ДАА. 2019-10-24 202.131.236.158

ТЕРМИНАЛ ДЭЭР БАЙГАА МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ, ГААЛИЙН БАЙЦААГЧ НАРТАА КАМЕР ЗҮҮЛГЭЖ АЖИЛЛУУЛВАЛ АВИЛГА АВИЛГА ГЭДЭГ НЬ БУУРАХ БАЙХДАА

Avatar

Зочин 2019-10-24 192.82.73.171

Мэргэжилийн хяналт салбарын яамууд дээр байх ёстой болохоос нэг газарт төвлөрүүлсэн н мэргэжилийн хяналт орхигдоход хүргэж авилгал авах нөхцөлийг бүрдүүлж байгаа юмаа!!! Энэ бүтэцийг 2000 оны үед Н.Энхбаяр бий болгосон дампуурал шүү дээ??? Үүнийг өөрчилж мэргэжилийн тал руу оруулах хэрэгтэй!! Тэгвэл барилгыг багш,эмч нар бариулдаг,мөнгөтэй болгон барилга руу хошуурдаг явдал үгүй болох юмаа!!!!Барилгын салбар бол стандарт,нормчлол дээр тогтдог салбар шүү дээ?? Заавал мэргэжил шаарддаг салбар!!!

Avatar

зочин 2019-10-24 202.126.88.165

Монголын ард түмнээ болон хойч үеээ эрүүл байлгахын төлөө шадар сайд та нэгийг бодож хоёрыг тунгааж, удирдаж байгаа Стандарт хэмжилзүйн төв болон мэргэжлийн хяналтын газартаа анхаарал хандуулж, итгэмжлэл өгдөг байгууллага болон мэргэжлийн хяналтын байгууллагад ажиллаж байгаа хүмүүстэй таны карманд орох мөнгөнөөс ард түмний эрүүл чухал гэдгийг ухамсарлуулж өгвөл яасан юм вэ ? Шадар сайдаа. Ирээдүй бол таны ч ирээдүй, бидний ч ирээдүй шүү дээ. Шуналаа хязгаарлаж, ирээдүйн үр хүүхдийнхээ амьдарцга

Avatar

зочин 2019-10-24 202.126.88.165

Иймээс энэ стандартын байгууллага болон мэргэжлийн хяналтын байгууллагаас энэ өвчилж байгаа болон өвчлөөд хорвоогоос хальсан хүмүүсийн ар гэрийнхэн энэ хоёр байгууллагаас хүний амь нас бөлөн эмчилгээний зардалд гаргасан зарлаа нэхэмжлэх хэрэгтэй. Энэ мэргэжлийн хяналтын байцаагч нар гэж шуналаас өөр юм байхгүй байгааг шадар сайд та нэг тунгаан бодож үзэх шаардлага байна. Энэ хүнсний зүйлүүдүүдийг Монголын ард түмэн бүгд хэрэглэж байгаа. Тийм болохоор бидний хойч үе эрүүл байх нь чухал биз дээ?

Avatar

Иргэн 2019-10-24 59.153.113.156

Ө.Энхтүвшин сайжруулсан гэх муужруулсан түлшийг туршихаас өмнө хэрэглээнд болон зуухандаа нийцэж байна гэдгийг эрсдлийн үнэлгээ хийлгүүлж бодит мэдээллээр Хүрэлсүхийг хангах байлаа.Гэтэл түүхч нэртэй Энхтүвшин цэргийн бага дарга Цагаанхүү нарын малнууд 8 хүний амь үрэгдэж 500 гаруй хордсоны дара ард түмэний хэрэглэж байгаа зуухны 65 стандарт хангахгүй байна гэж мэдэгдлээ.Энэ бол гутамшиг.Энэ 2 нөхрийг нэн даруй ОГЦРУУЛАХЫГ Хүрэлсүхээс шаардаж байна

Avatar

зочин 2019-10-24 202.126.88.165

Ер нь Монголын ард түмний хорт хавдраар өвчилж байгаа нэг үндсэн шалтгаан бол бүтээгдхүүний үзэх шаардлагатай үзүүлэлтүүдийг бүрэн үзэхгүй, чанаргүй бүтээгдхүүн борлуулснаас болж бна.Яахын тулд сиандарт гардаг юм вэ? Бүтээгдхүүний стандартын дагуу бүх үзүүлэлтүүдыг үзүүлэхийн төлөө стандарт гардаг. Гэтэл Манай стандартын байгууллага бүрэн биш үзүүлэлт үздэг байгууллагад итгэмжлэл өгдөг. Энэ үзэхгүй байгаа үзүүлэлтээс болоод ард түмэн өвчилж, хорвоогоос хальж бна.

Avatar

зочин 2019-10-24 202.126.88.165

Стандартын байгууллага итгэмжлэл гэж хулхи гэрчилгээ олгож, мэргэжлийн нь хулхи гэрчилгээний ялгааг гаргах чадваргүй байгаагаас болж Монголын хувийн хэвшлийн хөгжил дэвшихгүй байгаагийн нэг үндэс юм. Ялангуяа лабораториудын итгэмжлэл дээр бүтээгдхүүний 5 үзүүлэлт үзэж байгаа лаборатори, 20 , 30 үзүүлэлт үзэж байгаа лабораториудийг ижил түвшинд итгэмжлэж байгаа нь тэнэг. Түүний ялгааг гаргах чадваргүй мэргэжлийн хяналт бол бүүр тэнэг. Тэгсэн мөртлөө хувийн хэвшлийнхэнд чөдөр тушаа болдог.

Avatar

аөа 2019-10-24 202.131.253.66

Аль алиндаа л байгаа. Мэргэжлийн хяналтынхан нь хувийн салбарт огт ажиллаж үзээгүй тэд нарын зовлонг ойлгохгүй хэт том шаардлага тавьж тэнэгтэх, нөгөө хувийн хэвшил нь аль болох хэмнэж, тэр чинээгээрээ заваарч, чанаргүй юм хийж суух. Шалгахгүй бол наадуул чинь бас даварна. Энэ 2-ын алтан дундаж ямар байх ёстой вэ гэдэг дээр ажиллах.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж