Синьхуа Агентлагийн мэдээ, Ялалтын баярын цэргийн парадад гурван замын цэргийн 207 хүний бүрэлдэхүүнтэй ёслолын жагсаалын анги түүхэн дэх хамгийн том жагсаал болжээ. Жагсаалд анх удаа 51 эмэгтэй дайчид оролцож байна.
Жагсаалын анги хуурай зам, тэнгисийн цэрэг, агаарын цэргийн дэс дарааллаар жагсаж, тус бүр хуурай, тэнгис агаарын эрэгтэй цэргийн 3 эгнээ, дараа нь хуурай, тэнгис, агаарын эмэгтэй цэргийн 1 эгнээ, нийт 12 эгнээ, эгнээ бүрт 17 дайчнаас бүрэлдсэнээс гадна тугчин 1, туг хамгаалагч 2 цэрэг байна. Жагсаал хуурай, тэнгис, агаарын цэргийн ёслолын хувцастай, нэг тугчин цэргийн далбааг атгаж, бусад нь 95 загварын автомат буу барьжээ.
Байгуулагдаад 60 гаруй жил болж байгаа гурван замын цэргийн ёслолын жагсаалын анги 3800 удаа үүргээ бүрэн дүүрэн амжилттай биелүүлж, Цэргийн Төв хорооны олон удаагийн шагнал хүртсэн юм.
2014 оны 2-р сард, гурван замын цэргийн ёслолын жагсаалын анги Бээжингийн цэргийн тойргийн хүрээ хэмжээнд анх удаа эмэгтэй дайчид авсан байна. Энэ удаагийн цэргийн парадад оролцож буй гурван замын цэргийн ёслолын жагсаалын ангийн эмэгтэй дайчдын биеийн дугндаж өндөр нь 1.78 метр, дундаж нас 20 байна. \Г.С\
Эх сурвалж: mongol.cri.cn