Эрдэмтэд ОХУ-д айлчилж байна | News.MN

Эрдэмтэд ОХУ-д айлчилж байна

Эрдэмтэд ОХУ-д айлчилж байна

Эрдэмтэд ОХУ-д айлчилж байна

ШУА-ийн Ерөнхийлөгч, Академич Д.Рэгдэл  тэргүүтэй манай эрдэмтэд Оросын Шинжлэх ухааны Академийн урилгаар ОХУ-д  албан ёсны айлчлал хийж байна.

Монгол-Оросын хамтарсан биологийн болон палеонтологийн экспедицийн 50 жилийн ойг тохиолдуулан өнгөрсөн сард ОХУ-ийн ШУА-ийн Ерөнхийлөгч  А.М.Сергеев тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилсан билээ. Тэрбээр  ойн баярын хуралд оролцохын зэрэгцээ  Монгол, Оросын ШУА-иуд хамтран ажиллах шинэчилсэн гэрээ байгуулсан билээ.

Хагас зуун жилийн түүхтэй Монгол-Оросын хамтарсан биологийн болон палеонтологийн экспедицийн ойг  ОХУ-д мөн тэмдэглэн өнгөрүүлж, тус үйл явдалтай холбоотой эрдэм шинжилгээний хурлыг энэ өдрүүдэд зохион байгуулж байна. Тус хуралд оролцох айлчлалын бүрэлдэхүүнд академич Р.Барсболд, Д.Доржготов, Ч.Дугаржав, Б.Бямбаа, А.Дулмаа болон ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн захирал Д.Баттогтох, Биологийн хүрээлэнгийн захирал Я.Адьяа нар багтжээ.

Манай эрдэмтэд айлчлалынхаа хүрээнд  ойн баярын хуралд оролцож, Улаанбаатарт байгуулсан гэрээг хэрэгжүүлэх “Замын зураглал”-д  гарын үсэг зурлаа. Мөн хоёр орны Шинжлэх ухааны Академийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтарсан судалгаа, төслийг хэрэгжүүлэх талаар дугуй ширээний ярилцлага уулзалт хийж, тус улсын Газарзүйн Нийгэмлэг,  Шинжлэх ухааны Академийн Экологи Эволюцын хүрээлэнд зочилсон байна.

Эх сурвалж: ШУА

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-23 202.9.43.187

Оросын эрдэмтэдтэй нягт хамтарч Монголын түүх, соёлыг үэнэн зөвөөр нь гаргахгүй бол Казахстаны эрдэмтэд манай түүхийг өөрийн болгох оролдлого их хийж байгааг анхаарч тэдний оролдлогыг таслан зогссох хэрэгтэй.Зүчийн хаант улсын түүхийг Казахууд өөрсдийн түүх гэж бичдэг болсон. Олон том тулалдааныг тэд өөрсдийнх гэдэг, Монголчуудын соёл түүхийг өөрийн гэдэг. Бүр адаг сүүлд нь Чингисхаан бол казах хүн гэж дэлхий дахинд зарлаад байгаа.Хөгийн амьтад

Avatar

ззз 2019-10-23 103.14.38.144

бидний монгол эрдэмтэд голдуу л орос оронд боловсрол эзэмшсэн. тэгээд маш сайн боловсрол эзэмшиж бсан. харин одоо энэ байдал сэргэхэд маш их баяртай байна. Оросууд манай орны эрх чөлөөг ямагт хүндэлсээр ирсэнд бид ч хүндэтгэлтэй ханддаг, одоо харин залуу эрдэмтэдийг орос орны өв тэгш боловсролыг эзэмшээд шинжлэх ухааны академид ирж ажиллаасай гэж бодож байна. баяртай байна.

Avatar

Зочин 2019-10-23 115.65.93.30

Оросын техник, технологи аль хэдийн маш их хоцрогдсон биз дээ? Орост Шинжлэх ухааны академи гэж байгаа юмуу? ШУА-ийг өөрчлөөд төрийн агентлаг болгосон юм биш үү? Монголын шинжлэх ухааны байгууллага хаашаа яваад байна вэ? Оросуудаас сурах, мэдэх зүйл байгаа гэж үү?

Avatar

Зочин 2019-10-23 49.0.213.33

Оросын эрдэмтдийн дэргэд эрдэмтэн гэж хэлүүлэхэд ичиж үхмээр дамшигнууд

Avatar

Зочингийн найз 2019-10-23 103.57.93.226

Юу гэсэн үг вэ? Бид өөдтөйхөн санхүүжилттай бол нэг их дутахгүй шүү дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж