19 настай франц довтлогч Антони Мартиалийг Английн “Манчестер Юнайтед” 36 сая паундаар худалдан авсан. Мөн түүнийг цаашид тун сайн тоглож, “Алтан бөмбөг” шагналын эзэн болвол “Монако”-д нэмж 22 сая паунд өгөхөөр наймааны гэрээнд тусгасан байна. Гэлээ ч Мартиаль өндөр үнэдээ тэгтлээ санаа зовохгүй байгаагаа ярьжээ.
“Тийм өндөр үнэд хүрэх эсэх тал дээр би санаа зовохгүй байна. Ер нь би мөнгөний тухай биш хөлбөмбөгийн тухай л боддог. Наймааны үнэ бол хоёр клубын хоорондын тохиролцооны л асуудал. Энэ тал дээр надад ямар ч дарамт ирээгүй.
Ийм том багт ирсэнд гэр бүлийнхэн минь их баяртай байгаа. Тэд их өндөр үнэ төлж буйг дуулаад санаа нь бага зэрэг зовох шиг болсон. Гэхдээ би анхаарлаа хөлбөмбөгтөө л хандуулж, өөрийгөө харуулахыг л зорино. Луи Ван Гаал надаас аль байрлалд тоглохыг илүү хүсдэгийг асуусан. Би төвийн довтлогчоор тоглох дуртай гэж хэлсэн. Гэхдээ тэр намайг хэд хэдэн байрлалд тоглох боломжтой гэсэн л дээ. Ер нь энэ асуудлыг дасгалжуулагч л шийднэ. Миний хувьд аль ч байрлалд тоглоход бэлэн.
Руни Шнайдерленгаас миний тухай асуусан гэх мэдээллийг би харсан. Энэ энгийн л зүйл. Би Францын шигшээд анх удаагаа дуудагдлаа. Мөн Францын нэгдүгээр лигт цөөхөн ч тоглолтод оролцсон. Тэгэхээр намайг мэдэхгүй байх нь аргагүй. Би түүнээс их зүйл сурна гэж найдаж байгаа” гэж Мартиаль өгүүлжээ.
Р.ГЭГЭЭ
Эх сурвалж: http://horom.mn