Селена Гомез 2019 оны анхны бие даасан дуугаа өнөөдөр олны хүртээл болголоо. "Энэ дуугаа сүүлийн цомгоо гаргаснаас хойш надад тохиолдсон олон үйл явдлаас сэдэвлэн бүтээсэн. Өөрийгөө олж нээх гэдэг том аян зам бусдын сэтгэлд сорви болж зурагддаг нь бараг жам гэдэгтэй олон хүн санал нийлэх байх.
Нэгэнт тэр замын эхэнд гишгэсэн бол шантралгүй нөгөө талд нь гараарай. Тэгсний дараа чи өөрийнхөө илүү сайн хувилбар болсон байх болно гэдгийг хэлэх гэж би энэ дууг хүргэж байна" хэмээн Селена Гомез дууныхаа тайлбарт бичжээ.
НАМАЙГ ХАЙРЛАЯ ГЭВЭЛ ӨӨРИЙГӨӨ ХАЯАРАЙ
Бүтэн дэлхийг амлаж сөгдөхөд чинь би уярсан
Бүхнээс илүү чамайг л гэхэд минь чи баярласан
Зүрхэнд минь чиний л нэртэй модод ургахад
Түймэр тавьж бүгдийг нь чи шатаасан
Зүүдэнд минь чиний л дүртэй эгшиг уянгалахад
Минийх биш гээд орхиж чи одсон
Болж байгаа бүгдийг харсаар байж би итгэхийг хүсээгүй
Бодолд бүрэлдсэн ягаахан өнгө дахиж хэвэндээ ороогүй
Зорьсон бүхэн өлмий дор минь нурж эхлэхэд
Яаж ч чадалгүй бүгдийг нь би алдчихсан
Зөндөө ихээр шаналж тэнгэр дээрээс нурахад
Минийх биш гээд орхиж чи одсон
Дурлалд бид бүгд л сохорч байна
Намайг хайхдаа чи өөрийгөө хаях л хэрэгтэй байсан
Дуусгалгүй би удаан үхэж байна
Намайг хайрлахдаа чи өөрийгөө зүхэх л хэрэгтэй байсан
Хайрлах гэж хайрлах гэж
Хайрлах гэж чи өөрийгөө хаях л байсан
Хайрлах гэж хайрлах гэж
Хайрлах гэж чи өөрийгөө хаях л байсан
Байгаа бүхнээ чамд л гэснийг бүгд мэдэж байгаа
Бодлын гүнд нуугдсан гомдол одоо ч арилаагүй байгаа
Хоёрхон сарын дотор чи өөрийг олоод авсан
Амархан л байсан уу?
Хувьгүй хүн гэж өөртөө би их л гутарсан
Арайхийж эдгэж л байсан шүү
Дурлалд бид бүгд л сохорч байна
Намайг хайхдаа чи өөрийгөө хаях л хэрэгтэй байсан
Дуусгалгүй би удаан үхэж байна
Намайг хайрлахдаа чи өөрийгөө зүхэх л хэрэгтэй байсан
Хайрлах гэж хайрлах гэж
Хайрлах гэж чи өөрийгөө хаях л байсан
Хайрлах гэж хайрлах гэж
Хайрлах гэж чи өөрийгөө хаях л байсан
Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: YOUTUBE