"Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага"-тай хамтарч ажиллана

Хуучирсан мэдээ: 2019.10.23-нд нийтлэгдсэн

"Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага"-тай хамтарч ажиллана

"Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага"-тай хамтарч ажиллана

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат “Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага”-ын гүйцэтгэх захирал Фрэнк Райшберманыг хүлээн авч, Сөүл хотноо хоёр талт уулзалт хийлээ.

Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага нь 2011 оноос хойш БОАЖЯ-аар дамжуулан Монгол Улсын Засгийн газартай Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлох, түүний хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, зорилтуудыг загварчлах асуудалд бодлогын зөвлөгөө өгөх болон бусад байдлаар ногоон хөгжлийн салбарт хамтран ажиллаж байгаа юм.

Тухайлбал, байгалийн нөөцийн үр ашигтай зарцуулалт, байгаль орчинд нээлттэй шинэ технологи нэвтрүүлэх, эрчим хүч болон үйлдвэрлэлийн хэрэглээний үр ашгийг сайжруулах, барилгын дулаан алдагдлыг бууруулах гэх мэтчилэн ногоон хөгжлийн салбарт олон арга хэмжээг хамтран хэрэгжүүлсээр ирснийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат уулзалтын үеэр онцоллоо. Түүнчлэн хоёр тал уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж байгааг онцлон тэмдэглэсэн юм.

“Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага”-ын гүйцэтгэх захирал Фрэнк Райшберман тус байгууллага нь жишиг, жижиг төслүүд хэрэгжүүлэх замаар бодлогын зөвлөгөө, чадавх бэхжүүлэх, санхүүжилт татахад түлхүү анхаарч, шинэ төслийн боломжийг эрэлхийлэн ажиллаж байгааг дурдаад үйл ажиллагааны уян хатан байдалд шилжиж, өөрийн болон Монгол Улсын ногоон хөгжлийг дэмжих сонирхолтой олон улсын донор байгууллагууд, ногоон сангуудаас хөрөнгө оруулалт татах гүүр болж ажиллана гэлээ.

Түүнчлэн “Хувийн хэвшлүүдтэй хамтран ажиллах шинэлэг түншлэлийн хэлбэрийг дэмжиж, барилга, аж үйлдвэрийн салбарын эрчим хүчний хэмнэлт, ногоон бонд, сэргээгдэх эрчим хүчний салбарт харилцан туршлага солилцох чиглэлээр ажиллана” хэмээн илэрхийлсэн юм.

Эх сурвалж: БОАЖЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж