Гэмтэлтэй үсэнд зориулсан сүү, зөгийн балтай маск | News.MN

Гэмтэлтэй үсэнд зориулсан сүү, зөгийн балтай маск

Хуучирсан мэдээ: 2019.10.24-нд нийтлэгдсэн

Соёл зөвлөж байна

Гэмтэлтэй үсэнд зориулсан сүү, зөгийн балтай маск

Монгол орны хатуу ширүүн уур амьсгалд монгол бүсгүйчүүд гоо сайхнаа хэвээр хадгалж байгаа нь үнэхээр гайхалтай. Хуурай, салхирхаг нөхцөлд арьс байтугай өвч ногоо мод ч ганддаг. Жилийн 4 улирал хэрэглэж болох энэхүү маск нь гэмтэлтэй, хугарамтгай үсэнд тохирсон маск юм. Хэрвээ та ширүүн үстэй бол сүүний оронд цөцгий хэрэглэвэл илүү тохиромжтой.

Орц:

1 аяга сүү (хэрвээ ширүүн, хатуу үстэй бол цөцгий хийнэ, энгийн үстэй бол тослог багатай сүү хэрэглээрэй)

2 цайны халбага зөгийн бал

Хүсвэл үсний төрөл бүрийн витаминаа нэмж болно.

Бэлтгэх: Сүүгээ бүлээн болтол нь халаагаад зөгийн балаа хийж сайтар уустал нь хутгана. Тослог багатай сүү хэрэглэж байгаа тохиолдолд нэг халбага гурил хийж хутгана. Хуурай үсэндээ бүх хэсэгт нь сайн түрхэж өгнө. Шүршүүрийн малгай өмсөх эсвэл бүлээн алчуураар ороож 15-20 минут байлгана. Дараа нь шампуниараа хуйханд маск үлдэгдэлгүй болтол нь сайтар угаана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж