Хонгконгийн үймээний эхлэлийг тавьсан этгээдийг суллажээ

Хуучирсан мэдээ: 2019.10.23-нд нийтлэгдсэн

Хонгконгийн үймээний эхлэлийг тавьсан этгээдийг суллажээ

Хонгконгийн үймээний эхлэлийг тавьсан этгээдийг суллажээ

Хонгконгийн эрх баригчид өнөөдөр /2019.10.23/ тус улсад таван сарын турш үргэлжилж буй эмх замбараагүй байдлын эхлэлийг тавьсан этгээдийг шоронгоос сулласан байна. Чан Тон Кай гэх 20 настай энэ залуу өнгөрсөн жил Тайваньд байхдаа бие давхар найз бүсгүйгээ хөнөөгөөд, Хнонгконг руу зугтсанаар бүх зүйл эхэлсэн гэж хэлж болно. Гэхдээ түүнийг Тайваньд болсон хэргээр бус Хонгконгод мөнгө угаасан хэргээр хорьж байжээ.

Тухайн үед Тайвань сэжигтнийг Хонгконг руу шилжүүлэх гэсэн боловч хэрэгтэн шилжүүлэх гэрээ байгуулаагүй учир Хонгконгийн тал Тайваний хүсэлтийг хүлээж аваагүй байна. Үүнээс үүдэн Хонгконгийн эрх баригчид Хятад, Макао, Тайваньтай хэрэгтэн шилжүүлэх тухай хуулийн төслийг боловсруулж эхэлсэн нь өнөөгийн их эсэргүүцэлтэй тулгараад байгаа билээ.

Чан Тон Кайг цаашид яах нь тодорхойгүй байгаа ба тэрбээр суллагдсаныхаа дараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа найз бүсгүйнхээ ар гэрийнхнээс уучлалт гуйн, Тайваньд очин хэргээ хүлээж, шалгуулна гэдгээ хэлжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж