Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн газрын асуудлаар мэдээлэл хүргүүлэв | News.MN

Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн газрын асуудлаар мэдээлэл хүргүүлэв

Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн газрын асуудлаар мэдээлэл хүргүүлэв

Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн газрын асуудлаар мэдээлэл хүргүүлэв

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас “Зам чөлөөл” аян, “Хашаа, хайс” нэгдсэн арга хэмжээг эхлүүлж, удаан хугацаанд ашиглаагүй болон хууль зөрчин олгосон газруудын зөвшөөрлийг цуцлах ажлуудыг хуулийн хүрээнд шат дараатай хийж хэрэгжүүлж байгаа билээ. Тэгвэл Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгч Н.Батсүмбэрэл Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн газрын асуудлаар мэдээлэл хүргүүлж, хамтарч ажиллах хүсэлтээ нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлайд хүргүүлжээ.

Хүсэлтэд “Улаанбаатарчуудын ялангуяа хүүхэд багачуудын очих дуртай газар болох хүүхдийн паркийн асуудал сүүлийн жилүүдэд олны анхаарлыг татсаар ирлээ. Улсын нийт хүн амын талаас илүү нь оршин суудаг Нийслэл хотод цор ганц хүүхдийн паркийн асуудлыг судлан үзэх нь төлөөлөгчийн ч, төрийн байгууллагын ч үүрэг болно. Иймд Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн газрын 1995 оны үеийн нийт эдэлбэр газрын кадастрын зураг, түүнээс хойш хийгдсэн газар олголт болон шилжүүлэлтийн бүх мэдээлэл, кадастрын зураг, холбогдох дэлгэрэнгүй мэдээллийг 2019 оны 10 дугаар сарын 25-ны дотор ирүүлж, хамтран ажиллахыг хүсье” гэжээ.

Эх сурвалж: ULAANBAATAR.MN

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-10-23 192.82.64.190

Сайхан зарагдсан шүү дээ

Avatar

Зочин 2019-10-23 150.129.143.53

БАТСҮМБЭРЭЛ ГЭЖ НОХОЙД МӨНГӨ ХЭРЭГТЭЙ БАЙГАА. .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж