Ж.Батсуурь: Нийслэлийн иргэдийг стандартад нийцсэн усаар бүрэн хангаж чадахгүй байна | News.MN

Ж.Батсуурь: Нийслэлийн иргэдийг стандартад нийцсэн усаар бүрэн хангаж чадахгүй байна

Ж.Батсуурь: Нийслэлийн иргэдийг стандартад нийцсэн усаар бүрэн хангаж чадахгүй байна

Ж.Батсуурь: Нийслэлийн иргэдийг стандартад нийцсэн усаар бүрэн хангаж чадахгүй байна

“Ус хангамж, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь” үндэсний зөвлөлдөх уулзалт өнөөдөр /2019.10.23/ боллоо. Энэ үеэр Улаанбаатарын иргэн аюулгүй, стандартад нийцсэн ус хэрэглэж чадаж байгаа эсэхийг Засгийн газрын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсууриас тодрууллаа.

-Нийслэлийн иргэд стандартад нийцсэн ус хэрэглэж чадаж байна уу?

-Өнөөдрийн зөвлөлдөх уулзалтаар хүн амын ундны усны хүртээмжийг нэмэгдүүлж, ариун цэврийн байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр ярилцаж байна. Ариун цэврийн байгууламж нь байгаль, хөрсийг бохирдуулж байгаа байдлыг нэн тэргүүнд шийдвэрлэх тал дээр бид ажиллаж байна. Энэ асуудал Улаанбаатар хотын анхаарлын төвд байсаар байна.

Ус сувгийн удирдах газар нь 1800 гаруй ажилтантай, 600 гаруй км шугам сүлжээтэй ус хангамжийн байгууллага ч гэлээ нийслэлийн иргэдийг стандартад нийцсэн усаар бүрэн хангаж чадахгүй байна. Гэхдээ шугам сүлжээгээ байнга өргөтгөж байгаа юм. Энэ чиглэлд Засгийн газар АНУ-ын Мянганы сорилтын корпорацитай хамтран 350 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр ажлаа эхлүүлээд байна. Ер нь цаашид ундны усны баталгаатай эх үүсвэртэй болох хэрэгтэй. Хороолол, айл өрх бүрийг баталгаатай, стандартад нийцсэн усаар хангахыг зорьж байна. Нийслэлийн гэр хорооллын иргэдийн усны хэрэглээг 600 гаруй худгаар дамжуулан хангадаг. Эдгээр худагт очиж буй ус нь стандартад нийцэж байгаа ч тухайн ус иргэдийн ашиглаж буй олон төрлийн саваар дамжиж хэрэглээнд очиж байна. Энэ байдлыг залруулж байж хүн ам стандартад нийцсэн усаар хангагдана.

-Эрүүл мэндэд заналхийлж байгаа гүний худгийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Сүүлийн үед хороолол, хотхонууд бие даан усны эх үүсвэрийг шийдвэрлэж байгаа нь гүний худаг үерт өртөх зэрэг олон эрсдэл дагуулж байна. Энэ бүхэнд анхаарлаа хандуулна. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхантай уулзаж, нийслэлийн ундны ус стандартад нийцэж байгаа эсэхийг шалгаж, эх үүсвэрийг шийдвэрлэх төсөл хүргүүлсэн. Хотын дарга дэмжсэн. Шинжлэх ухааны академитай хамтран эхлүүлж байгаа энэ ажлын хүрээнд Хан-Уул дүүрэгт байгаа бүх худгийг шинжилнэ. Ирэх онд бүх дүүрэгт энэ ажлыг хийх болно. Мөн бохирдолтой худгуудыг ашиглуулахгүй байх арга хэмжээг хотын захиргаатай хамтран хэрэгжүүлнэ. Ус сувгийн удирдах газар усыг олборлоод, ариутгал халдваргүйтгэл хийж иргэдэд хүргэдэг. Харин гүний худгууд эрсдэлтэй байна.

-Нийслэлд хэчнээн худаг байна вэ?

-Айлын хашаанд байгаа гүний худаг бүрийг тоолох боломжгүй. Харин албан байгууллагуудын ашиглаж байгаа худгийг дүүрэг бүрээр нь гаргаж байна. Одоогоор 1800 гаруй худаг бүртгэлтэй. Худаг бүрийг шинжилж, шалгана.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Үзсэн хүн 2019-10-23 203.91.115.53

өөөөөөөөөөөөөөөө

Avatar

Зочин 2019-10-23 103.26.195.59

Боловсролын салбарыг дампууруулчихаад гарсан нөхөр.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж