The Guardian: “Хү” хамтлаг дэлхийг байлдан дагуулж байна | News.MN

The Guardian: “Хү” хамтлаг дэлхийг байлдан дагуулж байна

The Guardian: “Хү” хамтлаг дэлхийг байлдан дагуулж байна

The Guardian: “Хү” хамтлаг дэлхийг байлдан дагуулж байна

Өрнө, дорныг нэгтгэх арга ухааныг олж, 45 сая юүтүб хандалт, цомог, Элтон Жоны хүндэтгэлийг өөрийн болгоод амжсан "Хү" хамтлагийг "The Guardian" онцолжээ.

ХҮ: БИД ОЛОН МЯНГАН ЖИЛИЙН ТЭРТЭЭХ ХӨГЖМИЙН ТҮҮХИЙГ ӨГҮҮЛЖ БАЙНА

Саяхан Варшавын Бруклин талбайд "Хү" хамтлагийн тоглолт эхлэхээс 20 минутын өмнөөс хар фудболк, арьсан эдлэлээр гангарсан үзэгчид уухай хашгиран гараа өргөж, "Хү! Хү! Хү!" хэмээн орилж байлаа.

"Хү" хамтлагийнхан ч гэсэн эх орныхоо онцлогийг тусгасан арьсан эдлэлүүдээр жигдэрсэн харагдана. Англи хэлээр бус, эх хэлээрээ дуулж, хөөмийлнө. Цахилгаан гитар, бөмбөрийг эх нутгийнхаа морин хуур, товшуур, төмөр хуур гэх хөгжмүүдтэй хоршуулан тоглох нь гайхалтай. Тэдний цохилт барууны метал шиг их нүргэлсэн биш. Өвөг дээдсийн морин төвөргөөн шиг сонсогдоно. Тэд ийнхүү эх орныхоо олон мянган жилийн түүхт хөгжмийн нарийн соёл, барууны метал урлагийн хүчийг авьяаслаг хоршуулжээ.

Хамтлагийн гоцлол дуучин Цэндбаатарын Галбадрах "Бид олон мянганы турш хадгалагдаж ирсэн хөгжмийг дэлхий нийтэд өрнө, дорно, шинэ, хуучны хослол болгон хүргэж байна" хэмээн хэллээ.

Өмнө нь баруунд хэзээ ч сонсогдож байгаагүй аялгуу "Чонон сүлд", "Юу вэ, юу вэ" дуунууд өнгөрсөн жилд 45 мянга гаруй хандалт авч, "Хү" хамтлагийн алдар нэр цуурайтсаар. Сүүлд гаргасан Гэрэг цомог нь Биллбоардын шилдэг шинэ уран бүтээлчдийн нэгдүгээр байранд, Инди Лабел чартын хоёрдугаарт, UK-ийн рок, метал цомгийн жагсаалтын хоёрдугаарт, хамгийн их татан авалттай цомгийн дөрөвдүгээрт тус тус жагсаж, нүүр номд 300 мянган дагагчтай болжээ.

Б.АМАРБАЯСГАЛАН 
Эх сурвалж: GUARDIAN

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-23 103.57.93.21

Шинэ мянганы монголчууд аялгуу дуугаараа дахин ази европ, шинээр нээсэн тивүүдийг байлдан дагуулав. Үүнээс цааш газар үгүй гэж зогсож болохгүй шүү, тэдгээр улс иргэдийг монгол хэлээр ярьдаг, дагаж дуулдаг болтол нь сайтар хоногшуулаарай гэж ерөөе.

Avatar

х 2019-10-23 103.57.93.133

орчуулга нойл. дэндүү товчилсон найруулга нойл

Avatar

зочин 2019-10-23 182.160.35.162

Варшавын Бруклин талбайд гэнэ үү?

Avatar

Монгол хүмүүс 2019-10-23 78.245.100.57

Монголыг муухай харагдуулж бгаа манан ба түүний дагалдагч нарыг Сольж эрч хүчтэй мэдлэгтэй эх ороноо гэсэн залуусаар солиход монгол хүн нийгмээ дагаад л маш хурдан сайхан дээшилж өөрчлөгдөнө дөө гэж бодох юм. Уньхайгүй улс төрийхнөөс бусад нь монголынхоо нэрийг сайхнаар өндөрт өргөж бдг хүмүүстээ баярлалаа.

Avatar

зочин 2019-10-23 59.153.115.219

Баяр хүргэе залуустаа. Энэ амжилт та бүхний нөр их хөдөлмөрийн үр шим шүү.
Амжилт хүсье.

Avatar

Зочин 2019-10-23 150.129.142.89

Эндээс явах чөлөөтэй шдээ үсэрч дайруулж хордож гэхдээ уйдна гэдэг чинь ганц чиний л эмгэг өөрөө л мэд the hu хамаагүй өөөөөөөөлөөөөөөгчииммн

Avatar

Halh uvgun 2019-10-23 202.126.89.249

Minii bagad "irgen" gej ubgun hujaa nariig heldeg baisiimaa. Urdaas ireed manai hariyat bolchihcon bolohoor tiin nerlej baisiim bolob uu daa.
Odoo ch bid uursdiiguu irgen geed baih bolson.
Ineedtei sanagddag yum.

Avatar

Зочин 2019-10-23 150.129.142.89

Иргэн гэж Манж үг өвгөн хкуужаа минээ өдий болтол ийм үг ойхгүй хаана явна ккккк

Avatar

Зочин 2019-10-23 2.136.17.240

Би лав уйдцан байгаа

Avatar

Зочин 2019-10-23 49.0.213.33

Маш сайн байна, баяр хүргэе, амжилт, цаашдаа асар их уран бүтээл туурвиж цагийг эзэлтүгэй !

Avatar

Хүннү 2019-10-23 202.179.27.17

Сайхан байнаа. Та нараараа бахархаж байна. Монголчууд уул нь ингэж цойлох ёстой юм. Та нар дэлхийг хуйлруулж байна. Амжилт хүсэе хөвгүүддээ.

Avatar

Зочин 2019-10-23 103.14.38.137

45 сая шүү дээ

Avatar

зочин 2019-10-23 202.21.127.170

та нараар маш их бахархаж байна залуусаа улам илүү урагшаа давшаараа

Avatar

Zochin 2019-10-23 202.179.25.77

Ta nar mundag schuu bugded n dandaa amjilt chuseei

Avatar

Зочин 2019-10-23 202.21.100.210

Гайхамшигтай сэтгэл огшич байна

Avatar

Иргэн 2019-10-23 202.179.25.39

Сайхан мэдээ , залуучуудад баяр хүргэе
нэг ч гэсэн сэтгэл сэргээсэн мэдээ сошиалаар гарахад иргэн надад баярлах сэтгэл төрөх юмаа .

Бие бие муулсан, үгүйсгэсэн муу муухайг сурталчилсан хар бараан мэдээнээс үнэхээр залхах юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж