The Guardian: “Хү” хамтлаг дэлхийг байлдан дагуулж байна

Хуучирсан мэдээ: 2019.10.23-нд нийтлэгдсэн

The Guardian: “Хү” хамтлаг дэлхийг байлдан дагуулж байна

The Guardian: “Хү” хамтлаг дэлхийг байлдан дагуулж байна

Өрнө, дорныг нэгтгэх арга ухааныг олж, 45 сая юүтүб хандалт, цомог, Элтон Жоны хүндэтгэлийг өөрийн болгоод амжсан "Хү" хамтлагийг "The Guardian" онцолжээ.

ХҮ: БИД ОЛОН МЯНГАН ЖИЛИЙН ТЭРТЭЭХ ХӨГЖМИЙН ТҮҮХИЙГ ӨГҮҮЛЖ БАЙНА

Саяхан Варшавын Бруклин талбайд "Хү" хамтлагийн тоглолт эхлэхээс 20 минутын өмнөөс хар фудболк, арьсан эдлэлээр гангарсан үзэгчид уухай хашгиран гараа өргөж, "Хү! Хү! Хү!" хэмээн орилж байлаа.

"Хү" хамтлагийнхан ч гэсэн эх орныхоо онцлогийг тусгасан арьсан эдлэлүүдээр жигдэрсэн харагдана. Англи хэлээр бус, эх хэлээрээ дуулж, хөөмийлнө. Цахилгаан гитар, бөмбөрийг эх нутгийнхаа морин хуур, товшуур, төмөр хуур гэх хөгжмүүдтэй хоршуулан тоглох нь гайхалтай. Тэдний цохилт барууны метал шиг их нүргэлсэн биш. Өвөг дээдсийн морин төвөргөөн шиг сонсогдоно. Тэд ийнхүү эх орныхоо олон мянган жилийн түүхт хөгжмийн нарийн соёл, барууны метал урлагийн хүчийг авьяаслаг хоршуулжээ.

Хамтлагийн гоцлол дуучин Цэндбаатарын Галбадрах "Бид олон мянганы турш хадгалагдаж ирсэн хөгжмийг дэлхий нийтэд өрнө, дорно, шинэ, хуучны хослол болгон хүргэж байна" хэмээн хэллээ.

Өмнө нь баруунд хэзээ ч сонсогдож байгаагүй аялгуу "Чонон сүлд", "Юу вэ, юу вэ" дуунууд өнгөрсөн жилд 45 мянга гаруй хандалт авч, "Хү" хамтлагийн алдар нэр цуурайтсаар. Сүүлд гаргасан Гэрэг цомог нь Биллбоардын шилдэг шинэ уран бүтээлчдийн нэгдүгээр байранд, Инди Лабел чартын хоёрдугаарт, UK-ийн рок, метал цомгийн жагсаалтын хоёрдугаарт, хамгийн их татан авалттай цомгийн дөрөвдүгээрт тус тус жагсаж, нүүр номд 300 мянган дагагчтай болжээ.

Б.АМАРБАЯСГАЛАН 
Эх сурвалж: GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж