Болгар улсын Пловдив хотноо наймдугаар сарын 24-30-нд таэквондогийн насанд хүрэгчдийн ДАШТ боллоо. 19 дэх удаагийн тус тэмцээнд манай улсын шигшээ багийн тамирчид нийт таван медаль хүртжээ. Тулааны төрөлд Ж.Баттулга, эмэгтэй баг тамирчид (Г.Уранбилэг, М.Мөнхжаргал, С.Будхүү, Ц.Дэлгэрцэцэг, Т.Ариунзаяа, Б.Отгонцэцэг) тус тус дэлхийн аварга болсон бол эрэгтэй баг тамирчид (Б.Мөнх-Оргил, Э.Энхтөр, Ж.Баттулга, Б.Даваажамц, Р.Сайханжаргал, А.Дөлгөөн нар) мөнгөн медаль хүртжээ. Мөн хосен сүлийн төрөлд М.Мөнхжаргал болон багийн Б.Бишгарав, Х.Жандос, Б.Отгонбаяр, Ц.Галсантогтох нар мөнгөн медаль хүртжээ. Дэлхийн 81 орны таэсквондочид өрсөлдсөнөөс манай тамирчид хоёр алт, гурван мөнгөн медалийн амжилт үзүүлэн багийн дүнгээр IV байрт шалгарсан юм.
Ч.БОЛ