Н.Баяртсайхан, С.Даваасүрэн нарт хариуцлага тооцно

Хуучирсан мэдээ: 2019.10.23-нд нийтлэгдсэн

Н.Баяртсайхан, С.Даваасүрэн нарт хариуцлага тооцно

Н.Баяртсайхан, С.Даваасүрэн нарт хариуцлага тооцно

УИХ-ын дарга Г.Занданшатар Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нарыг өнөөдөр /2019.10.23/ хүлээн авч уулзаж, ажлын хариуцлага алдсан учир хариуцлага тооцно гэдгээ мэдэгдэв. Тэрбээр үдээс өмнө Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг дуудаж уулзсан байна. Энэ үеэр түүнд хариуцлага тооцно гэдгээ мэдэгдсэн гэдгээ тодотголоо.

Тиймээс дөнгөж сая Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр өнгөрсөн хугацаанд УИХ-аас өгсөн үүрэг даалгавар, ажлын хэсгийн шалгалтын үр дүнд хийсэн ажлын тайланг нь сонссоны дараа УИХ-ын дарга Г.Занданшатар "Монголын эдийн засаг, банк санхүүгийн салбарт өсөлттэй, дэвшилт гарсан нь эдийн засгийн өсөлтөд нөлөөлсөн. Гэхдээ бид саарал жагсаалтад орсон. Хариуцлага алдсан, улс орны өмнө тулгамдсан асуудал үүссэн учраас Монголбанкны ерөнхийлөгч болон Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарт хариуцлага тооцно" гэлээ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
13
ХөөрхөнХөөрхөн
7
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж