Зян Земин ялалтын парадыг үзжээ

Хуучирсан мэдээ: 2015.09.03-нд нийтлэгдсэн

Зян Земин ялалтын парадыг үзжээ

 

Хятадын экс дарга Зян Земин дэлхийн II дайн дууссаны 70 жил болон Японоос Чөлөөлөгдсөний ялалтын баярын цэргийн парадыг үзжээ. Тян Ань Миний талбайн гол индэр дээр Ху Жинтаогийн хажууд зогссон Зян Земин бага зэрэг ядруу харагдсан  хэмээн эх сурвалжууд мэдээлж байна.  Түүнчлэн тэдний хажууд төрийн зөвлөлийн экс ерөнхий сайд нар болох Вен Жябао, Жу Жунци болон Ли Пен нар зогсож байв.

 

Хятадын одоогийн дарга Си Жинпин болон хуучин дарга  Зян Земин нарын хооронд зөрчил үүсч, тулаан эхэлсэн гэх шум тараад буй. Учир нь Хятадын экс дарга Зян Зэминь болон түүний хоёр хүүгийн эрх чөлөөг тодорхой хэмжээгээр хязгаарлан нэг ёсондоо гэрийн хорионд оруулжээ. Мөн Зянгийн ойрын хүрээний хүн болох Зен Цинхуныг ч дээрх аргаар эрх чөлөөг нь хязгаарласан аж. Энэ нь  Зян Зэминийг албан ёсоор баривчлахад хүмүүсийн сэтгэл санааг бэлтгэж байгаа хэрэг хэмээн улстөр судлаачид хэлж байна.

 

Үүний зэрэгцээ өнгөрсөн наймдугаар сард Зян Земиний гараар бичсэн сургуулийн нэр бүхий чулуун плинтусыг Хятадын Коммунист намын төв хорооны дунд сургуулийн орох хаалганы өмнөөс зайлуулсан байна.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Reuters

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж