Монголыг зорьсон ралли Их Британиас хөдөлжээ

Хуучирсан мэдээ: 2010.07.26-нд нийтлэгдсэн

Монголыг зорьсон ралли Их Британиас хөдөлжээ


Их Британийн Чичестэр хотын “Goodwood Motor Circuit” клубын өрсөлдөгч тамирчид Монголын Улаанбаатар хотыг зорин 10,000 миль зайд өрсөлдөхөөр ням гаригийн өглөө замдаа гарлаа гэж Их Британийн “The Independent” агентлаг дамжууллаа. Авто раллид 400 гаруй баг оролцож байгаа бөгөөд нэг литрээс бага багтаамжтай хөдөлгүүртэй автомашинуудаар өрсөлдөж байгаа юм. Онц байдлын тусламжийн нэмэлт машинууд бүхий багууд Монголын нийслэл Улаанбаатар руу буяны үйл ажиллагааны чиглэлээр явж байгаа бөгөөд замдаа 15 улсыг дайрч өнгөрөх болно. Өмнөх раллинуудын үед олон машин эвдэрч зарим үед ноцтой ослууд гарч байсан бөгөөд зарим раллиг Арктикийн мөсөн туйл буюу Афганистанд хүртэл зохион байгуулж байжээ.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж