М.Уранцэцэг аварга дээд жиндээ хүч үзэхээр боллоо

Хуучирсан мэдээ: 2019.10.23-нд нийтлэгдсэн

М.Уранцэцэг аварга дээд жиндээ хүч үзэхээр боллоо

Монголын жүдо бөхийн холбооны Үндэсний шигшээ багийн тамирчид аравдугаар сарын 24-нөөс 26-нд АНЭУ-ын Абу Даби хотноо болох “Их дуулга” тэмцээнийг зорьсон. Тэмцээний аваргууд 5000 ам.долларын шагнал хүртэх бөгөөд мөнгөн медалийн эзэд 3000, хүрэл медаль авбал 1500 ам.долларын шагнал хүртэх юм байна.

Мөн түрүүлсэн тамирчин чансаагаа 1000 оноогоор ахиулах бол үзүүрлэвэл 700, хүрэл медальтан 500, тавдугаар байр 360, долдугаар байр 260 оноо авах аж. Энэ удаад Абу Дабид Монголын багийг гавьяат дасгалжуулагч Халиуны Болдбаатар ахлан оролцоно. Тэрбээр ахлах дасгалжуулагчаар ажиллаж эхэлснээсээ хойш анхны тэмцээндээ оролцох гэж буй юм. Жүдо бөхийн Абу Дабигийн их дуулга тэмцээнд МУГТ М.Уранцэцэг аварга дээд жин буюу -52кг жинд хүч үзэхээр боллоо.

АБУ ДАБИД ЗОДОГЛОХ МОНГОЛ УЛСЫН ШИГШЭЭ БАГ

-52 кг:

Мөнхбатын Уранцэцэг /ЦЕГ-ын “Хүч” спорт хороо, “Женко” клуб, “G-Mobile” компаний тамирчин, ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин /

Ганбаатарын Наранцэцэг /Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо, ”Түмэн шувуут” компани, “Женко” клубийн тамирчин, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт/

-52 кг:

Бишрэлтийн Хорлоодой /Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хорооны тамирчин, IJF-nay Гран При тэмцээний мөнгө, хүрэл медальт/

-63 кг:

Болдын Ганхайч / Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин, Гранд Слам тэмцээний хүрэл медальт, Гран При тэмцээний алт, /

-70 кг:

Цог-Очирын Батцэцэг /Тагнуулын ерөнхий газрын “Эрч” спорт хороо, Монгол Улсын хошой аварга/

-78 кг:

Отгоны Мөнхцэцэг /Үндэсний шигшээ багийн тамирчин, Монгол Улсын хошой аварга/

-60 кг:

Энхтайваны Ариунболд / Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин, Армийн спортын наадмын хүрэл медальт, 2019 оны Монгол Улсын аварга/

Лхагважамцын Өнөболд /Тагнуулын ерөнхий газрын “Эрч” спорт хороо, “Женко” клубийн тамирчин, “Екатринбург-2019” Гран Сламын аварга/

-66 кг:

Ганболдын Хэрлэн /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” спорт хороо, “G-Mobile” “Шижирт гүн технопрспектив” компаний тамирчин, “World Masters” тэмцээний аварга/

Ёндонпэрэнлэйн Басхүү /Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хороо, “Улаанбаатар спорт менежмент” компаний тамирчин /

-73 кг:

Ганбаатарын Одбаяр /“Женко” клуб, “G-Mobile” компанийн тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт, багийн ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин/

Цэнд-Очирын Цогтбаатар /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” спорт хороо, “Империал гоулд майнинг” компаний тамирчин, залуучуудын ДАШТ-ий хошой мөнгө, ДАШТ-ий тавдугаар байрын шагналт, Гранд Слам, Гран При тэмцээний аварга/

-81 кг:

 

Отгонбаатарын Ууганбаатар / Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” спорт хороо, “TB group”-ийн тамирчин, багийн ДАШТ-ий хүрэл медальт, “Их дуулга” тэмцээний аварга, ДАШТ-ий хошой тавдугаар байранд шалгарсан/

-90 кг:

Гантулгын Алтанбагана /Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин, Армийн дэлхийн аварга, Азийн наадмын мөнгөн медальтай/

-100 кг:

Лхагвасүрэнгийн Отгонбаатар /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” спорт хороо, “Империал гоулд майнинг” компаний тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт, багийн ДАШТ-ий хүрэл медальтай/

+100 кг:

Одхүүгийн Цэцэнцэнгэл /Монголын иргэний агаарын тээврийн “МИАТ” компаний тамирчин, Японы Токай их сургуулийн оюутан, 2019 оны Монгол Улсын авварга/

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж