Загварын ертөнцөд мандаж буй одод

Хуучирсан мэдээ: 2019.10.23-нд нийтлэгдсэн

FASHION

Загварын ертөнцөд мандаж буй одод

Загварын ертөнцөд мандаж буй одод

Загварын ертөнцөд 2020 оны хавар зуны улирлын чиг хандлагыг тодорхойлсон шоу ид хүчээ авахтэй зэрэгцэн энэ ертөнцийн мандаж буй оддын нэрс ч тодорхой болж байна. Ирээдүйтэй загвар өмсөгч байх нь тууштай ажилладгаас гадна ертөнцийг үзэх өөрийн гэсэн үзэлтэй байхыг шаардах болжээ. NEWS  агентлаг FASHION буландаа загварын ертөнцөд мандаж буй охидыг танилцуулж байна.

ТАШ ОГЕАРЕ

Нас: 19
Улс: Портленд, Ямайка
Харьяалагдаж буй агентлаг: Premier Model Management

 

Таш Огеаре нь Celine брэндийн 2019 оны намар, өвлийн загварын шоуны үеэр загварын ертөнцөд анх хөл тавьсан. Энэ үеэр тэрбээр алдарт гоозүйч Эди Слиманы нүдэнд өртөж, ийнхүү өнөөдөр загварын ертөнцөд шинээр тодрон гарч ирж буй оддын тоонд оржээ. Ямайкаас ирсэн 19 настай Таш Иман болон Наоми Кэмпбеллийг шүтэн биширдэг аж.

ЯН БАЙБУН

Нас: 24
Улс: Бангкок, Тайланд
Харьяалагдаж буй агентлаг: Wilhelmina

Тайландын загвар өмсөгч тэрбээр Chanel-ийн шинэ нүүр царай болжээ. Зураг авалтын талбайд ч, загварын шоуны үеэр өөрчлөгдөж чаддаг нь түүний давуу тал. Тэрбээр долоон жилийн өмнө Тайландын гоо бүсгүйн тэмцээнд оролцож амжилт олоогүй ч түүнийг загварын агентлагууд урих болжээ. Сурагч байхдаа өөртөө итгэлгүй байсан Ян загварын ертөнцөд хөл тавьснаар өөрөөрөө бахархах болсон байна. Ян Ази олон охидын үлгэр дуурайлал болсон Лю Вэнийг шүтэн биширдэг ажээ.

МИТЧ ГРИН 

Нас: 26
Улс: Лондон, Их Британи
Харьяалагдаж буй агентлаг : Select Model Management

Митч Грин Christopher Kane өнгөрсөн улирлын шоунд оролцож байжээ. Түүний өөртөө итгэлтэй, чимээгүй, илбийн юм шиг зан ааш нь загварын ертөнцийн акулуудын анхаарлыг татжээ. Тэрбээр хүн бүрээс үлгэр дуурайлал авдаг хэмээн ярьсан байна.

ИКРАМ АБДИ ОМАР

Нас: 23
Улс: Стокгольм, Швед
Харьяалагдаж буй агентлаг: Premier Model Management

Өөртөө дэндүү итгэлтэй, 23 настай Абди Омар Vogue сэтгүүлийн 2019 оны дөрөвдүгээр сарын дугаарын нүүрийг загвар өмсөгч Халима Аден болон Амина Адан нартай чимсэн нь олны анхаарлыг татжээ. Тэрбээр Наоми Кэмпбелл болон Иман нарыг шүтдэг. Абди загварын ертөнцийн бизнесийг ихэд сонирхдог бөгөөд толгойдоо зүүсэн алчуур эмэгтэйчүүдийг хязгаарлахгүй гэдгийг батлахыг хүсдэг ажээ.

РОУЗ РЕДДИНГ

Нас: 21
Улс: Лондон, Их Британи
Харьяалагдаж буй агентлаг: Titanium Management

Роуз Реддингийн хувьд загварын ертөнц бол гэр бүлийн бизнес нь болсон. Түүний эцэг, эх загвар өмсөгч байсан аж. Иймээс тэрбээр хувь хувьсгалын ажлыг хэрхэн зохицуулах вэ гэдгээ маш сайн мэддэг аж. Загвар өмсөхөөс гадна тэрбээр байгаль орчноо хамгаалах зэрэг ажилд идэвхтэй оролцдог байна.

УРВАШИ УМАРО

Нас: 23
Улс: Гуджарат, Индия
Харьяалагдаж буй агентлаг: Titanium Management

Урваши Умарог 23 нас хүрч, загварын агентлаг дуудах хүртэл тэрбээр Болливудын одод л загвар өмсөгч болдог байх хэмээн боддог байжээ. Түүнийг их сургуулийн ойр хавьд явж байхад нь загварын ертөнцийн акулууд анзаарсан гэдэг. Түүний хувьд 30, 40 настай эмэгтэйчүүдэд зориулсан бүтээгдэхүүнийн сурталчилгаанд өсвөр насны хүүхдүүд тоглох нь хачирхалтай санагддаг байсан ажээ. Иймээс загварын ертөнцөөс айдаг байсан хэмээн нэгэн ярилцлагадаа дурдсан удаатай.

ДЕЛФИ МАКНИКОЛ

Нас: 20
Улс: Лондон, Их Британи
Харьяалагдаж буй агентлаг: The Hive Management

Александро Микелийн шинэ нүүр царай. Түүнийг Gucci-ийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн захирал сонгосон ажээ. Түүнийг Кингстонд байхад нь их сургуулийнх нь ойролцоох дэлгүүрийн үүднээс загварын ертөнцийнх нь олсон гэдэг. Тэрбээр өнөөдөр экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй компанитай хамтарч ажиллахаас гадна байгаль орчны сэдэвтэй зураг авалтад их ордог ажээ.

А.АНИР

Эх сурвалж: VOGUE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж