Жагсагчдаас айсан хүүг аргадан “Baby shark” дууг дуулж өгчээ

Хуучирсан мэдээ: 2019.10.23-нд нийтлэгдсэн

Жагсагчдаас айсан хүүг аргадан “Baby shark” дууг дуулж өгчээ

Жагсагчдаас айсан хүүг аргадан “Baby shark” дууг дуулж өгчээ

Бүгд Найрамдах Ливан улсад өнгөрсөн долоо хоногоос эхлэн ард иргэд татварын шинэ бодлогыг эсэргүүцэн, улс төрийн шинэчлэл хийж, авлига хээл хахуулийг устгахыг шаардан жагсаж буй юм. Энэхүү эсэргүүцлийн жагсаал цуглаан улам даамжирч, жагсагчид цагдаа нартай мөргөлдөн эмх замбараагүй байдал үүсчээ.

Уг үймээний үеэр нэгэн гэгээлэг үйл явдал болсон нь цахим орчинд жагсаал цуглаанаас илүү хүмүүсийн анхаарлыг татаж байгаа аж. Болсон явдлыг тодруулбал, Элиань Жаббур гэх эмэгтэй жагсаал цуглаан өрнөж буй замаар ой гурван сартай хүүгийнхээ хамт машинтай зорчиж явжээ. Гэтэл хүү нь машиныг тойрон орилж хашгирсан жагсагчдаас айж уйлсанд Элиань жагсагчдад хандан “Би хүүхэдтэйгээ хамт явж байна. Хүүхэд минь айгаад байна. Та бүхэн чанга дуу чимээ битгий гаргаач” хэмээн  учирлажээ. Энэ үед жагсагчид хүүг тайвшруулахын тулд бага насны хүүхдүүдийн хамгийн их сонсдог “Baby shark” дууг дуулж өгсөн байна.

Эрх мэдэлтнүүдэд уурсан чангаар орилж хашгирч байсан жагсагчид бяцхан хүүг тайвшруулахын тулд олноороо хүүхдийн дуу дуулж буй бичлэг цахим орчинд маш хурдан тархаж, гэрийнхэндээ ярьж ч амжаагүй байхад нь Элианы гэр бүлийнхэн бичлэгийг үзсэн байна. Тэрбээр “Бидний ирээдүй болсон хүүхдүүдийг минь илүү сайхан гэрэл гэгээтэй ирээдүй хүлээж байгаасай гэж хүсч байна. Хүү минь хожим энэ бичлэгийг үзээд иргэд өөрийнх нь төлөө хэрхэн тэмцэж байсныг ойлгох байх” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
8
ХөөрхөнХөөрхөн
3
ХахаХаха
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж