Б.Амархүү хамтлаг байгуулна

Хуучирсан мэдээ: 2015.09.03-нд нийтлэгдсэн

Б.Амархүү хамтлаг байгуулна

Аав болоод удаагүй дуучин Б.Амархүү уран бүтээлдээ оржээ. Оросын шоу ертөнцөөс Монголын урлагт хөл тавьсан тэрээр энэ удаад цоо шинэ дүр, төрхийг бүрдүүлж, шоу менежментийн ертөнцөд орохоор зориглосон байна.

Дуучин залуу хувийн уран бүтээлээсээ илүү хөвгүүдийн шинэ хамтлаг байгуулж, өөрөө ивээн тэтгэхээр төлөвлөсөн аж. Түүний хамтлаг дөрвөн гишүүнтэй бөгөөд зөвхөн Монголын бус Оросын зах зээлд уран бүтээлээ хүргэж, дэлхийд өрсөлдөхүйц чанартай уран бүтээл хийх аж. Одоогоор хамтлагийн гурван гишүүн бүрдсэн бөгөөд дөрөв дэх гишүүнийг хайж байгаа гэв.

Т.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж