Айлын гэр эвдэж сүйтгэсэн баавгайг бууджээ | News.MN

Айлын гэр эвдэж сүйтгэсэн баавгайг бууджээ

Айлын гэр эвдэж сүйтгэсэн баавгайг бууджээ

Айлын гэр эвдэж сүйтгэсэн баавгайг бууджээ

Хөвчийн хүрэн баавгай дахин айлын гэр сүйтгэсэн хэрэг саяхан гарчээ. Тодруулбал, Хэнтий аймгийн Бат-Ширээт суманд нэгэн баавгай эзгүй айлын гэр эвдлэн сүйтгэсэн бөгөөд тухайн үед гэрт хүнгүй байсан аж. Сумын иргэд баавгайг буудаж устгасан байна.

Энэ жилийн хувьд баавгай төв суурин газарт ойртож ирсэн, малчин айлын гэр хотонд халдсан, тэр байтугай хүний аминд хүрсэн тохиолдлууд бүртгэгдэж, малчдыг сандаргаж буй билээ. Идэш тэжээл нь ховордсоноос болж баавгай ийнхүү хөвчөөс тал хээр рүү бууж ирэн, хүн, малд халдах тохиолдол гарсаар байна.

Сануулахад, энэ сарын эхээр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд баавгай айл руу дайрч аав, хүү хоёрын аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан билээ. Үүнээс гадна өнгөрөгч амралтын өдрүүдэд Богд уул, Их тэнгэрийн амны баруун урд, Зайсангийн амны зүүн урд хэсэгт баавгай явсан ул мөр, баавгайн баас байгааг Ан амьтан хамгаалах нийгэмлэгийнхэн илрүүлжээ. Тиймээс Богд ууланд алхаж, явган аялж буй иргэдэд болгоомжтой байхыг анхааруулж байна.

Э.АРИУН 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХарамсалтайХарамсалтай
7
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

39 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2019-10-23 103.14.37.8

ТЭР БААВГАЙ БУУДСАН ХҮНИЙГ 15000000 ТОРГО ЭСВЭЛ 5 ЖИЛ ХОРЬ, ОДОО ТЭР БААВГАЙД ГЭР, ОРНОО НУРААЛГААД БАЙГАА ХҮМҮҮСТ УЛСААС ГЭР ӨГӨХ ХЭРЭГТЭЙ. БААВГАЙГ ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ ӨЛСӨӨД БАЙГАА ШҮҮДЭЭ ХӨӨРХИЙ. ХАРИН ЯВДАГ ГАЗРУУДААР НЬ САЙН ХООЛ ТЭЖЭЭЛ ТАВИЖ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ. ОЙН ЭЗЭН БААВГАЙГ ХҮНДЭТГЭЙ ХЭРЭГТЭЙ. МАЗААЛАЙГ ӨЧНӨӨЛ АНХААРДАГ БИЗДЭЭ ОДОО БААВГАЙДАА АНХААРАЛ ТАВЬ. ОЙГООР САМАР ЖИМС ТҮҮГЭЭД БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ХАТУУ ШИЙТГЭХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

зочин 2019-10-23 202.21.127.170

тэнэгүүдээ! дахиад баавгай буудах уу! буудвал баавгайн өмнөөс биологийн төрөл зүйлийн конвенцийн дагуу баавгайн эрх ашгийн төлөө олон улсын байгууллагад хандана! ховордсон амьтнaa буудагч төр гуай төрийг төлөөлсөн алуурчидаа хандлагаа өөрчлөөч тэнэгүiд ээ! энэ далимаар олон баавгайг буудаж хороохыг үгүйсгэхгүй

Avatar

ааа 2019-10-23 122.201.23.201

ашгүүдээ болж болж

Avatar

Zochin 2019-10-23 192.82.73.86

Алуурчингуудад саихан далим гарчдээ.

Avatar

zochin 2019-10-23 172.58.227.156

An amitniig tooj ni tentsverjuulj jil bur agnah zov

Avatar

Зочин 2019-10-23 73.92.12.67

Удахгуй баавгайндаа буудуулах байлгуй……

Avatar

Zochin 2019-10-23 59.153.113.194

Ene baawgaig uruwduud baigaa humuusiig er oilgohgui yum. Tsagaa tulaad nuur tulgarwal yah bol doo huurhii. Ene chin zerleg amitan

Avatar

Зочин 2019-10-23 59.153.114.33

Экологийн тэнцвэр алдагдахаар энээс илүү аюул ирэх магадлалтай

Avatar

Иргэн 2019-10-23 66.181.191.105

Малтай л******д малаа өргөөч с**. Байгал дэлхийгээс хишиг хүртэж пэндийчихээд өргөл барьцаа барь. Ямар ч татвар төлөхгүй даварцан юмнууд. Ямааны мөнгө гэж улсаас авна гэжугаа бас.

Avatar

Зочин 2019-10-23 202.179.25.49

Өрөвдөлтэй юм. Гэхдээ хүний амь илүү үнэтэй. Дээшээ буудахаар тоохгүй байна гэсэн.

Avatar

Зочин 2019-10-23 150.129.142.89

Энэ баавгай энэ айлд уул нь ганц юм аваад шараа тайлчих гээд очсон гэсэн даан ч нөгөө хар юм нь хардаад буууудцан байхөөөөөө

Avatar

Зочин 2019-10-23 202.9.42.171

Joke l gej naaidiy

Avatar

Зочин 2019-10-23 103.229.120.81

ОРОСТ ИЙМ ТОХИОЛДОЛ БАС ЭЛБЭГШСЭН.

Avatar

Зочин 2019-10-23 66.181.176.129

Зайлуул ичих дөхсөн намар оройн цагт ийм шулбайсан туранхай баавгай яаж ч өлсөхгүй хилэгнэхгүй байх вэ дээ.

Avatar

ИРЭГ 2019-10-23 202.9.43.15

ЗӨӨӨӨВ БОЛЖ Л УСТГА БААВГАЙ ТААРАЛДСАН ХҮН,..АМЬТНААСАА ЗУГАТААДАГГҮЙ УЛАМ ӨӨДӨӨС ЯВДАГ ТЭНЭГ БӨГӨӨД ТУН Ч АЮУЛТАЙ АМЬТАНИ

Avatar

Нэр 2019-10-23 24.61.227.87

Өөрийнхөө нэрийг ЭРГҮҮ гэх гэж байгаад ИРЭГ гээд буруу биччихсэн юм уу даа.

Avatar

Зочин 2019-10-23 202.179.27.17

Ан амьтан хамгаалах нийгэмлэг байдаг юм байна. Хүн амьтан хамгаалах нийгэмлэг гэж байна уу?

Avatar

Хүннү 2019-10-23 202.179.27.17

Батширээтэд хоёр дахь баавгай буудуулж дээ. Өмнө нь 9 сард Навчит гэдэг газарт бас л айлын гэр оронг сүйтэгсэн тул аймгийн ОБГ-аас хүмүүс ирж буудсан. Өнгөрсөн хөвар Хэнтий аймгийн хойд хэсгээр ОХУ-с их хэмжээний түймэр орж ирсэн. Энэ түймэр тэр хавийн самар, нэрс хамгийн их ургадаг уул нурууг бүхэлд нь хуйхалж дуусгасан. Энэ нь баавгай хоол тэжээлгүй болох гол шалтгаан юм. Самар ургасан бол өдийд хотын гудамж самраар дүүрсэн байх байсан, гэтэл юу ч алга.

Avatar

Hjkk 2019-10-23 202.9.44.204

Hugjiltei ornuudad huns tejeel homs jiluuded baavgaind hool tejeel beldej yavdag gazruudaar ni tavij suurishliin busd orohoos ni sergiildeg baigali orchin yam holbogdoh aimag sumiinhan anhaarah heregtei Buudhiig urital bolgodgui shuu

Avatar

Иргэн 2019-10-23 122.201.31.142

Доор сэтгэгдэл бичсэн хүний туйлын зөв шүү. Унтуулдаг сумаар буудаж унтуулаад өөр газар аваачиж тавих байсан юм. Хайран ан амьтад минь эх орондоо, ан амьтандаа хайртай хүний хувьд гол харлаж байна.

Avatar

Хүннү 2019-10-23 202.179.27.17

Унтуулдаг сум л гэх юм тэр сум чинь хаана байна. Ямар буунд таардаг юм. Бичээд суух ч сайхан л байх чамруу баавгай ойртоод ирвэл чамд тэр унтуулдаг сумтай б** нь байна уу? Хэрэв байдаг бол бид түүнийг хаанаас олж авах вэ? Тэр сум нь хэдэн цаг үйлчилдэг вэ? Гээд асуудал байна.

Avatar

Зочин 2019-10-23 103.229.121.238

Хамаг самар , жимсийг нь булаан авчихаад дараа нь хэл мэдэхгүй муу баавгайг алж байдаг хүн гэж муухай л амьтан юм даа Үнэндээ Монголыг баавгай биш олигархи-хулгайчууд чинь сүйрүүлж байгаа шүү дээ Хятад ах нар шигээ тэднийгээ "бууд"

Avatar

хэн байх нь сонин биш 2019-10-23 66.181.161.33

энэ бол байгалийн нэг үзэгдэл 80аад онд баавгай хаа сайгүй үзэгдсэн байдаг харамсалтай явдал ч гарж байсан гэдэг тэр үед самар жимс маш элбэг бөгөөд түүж хэрэглэх нь одоог бодвол маш бага байж ер нь самар бол ихэндээ жил өнжиж ургадаг юм

Avatar

БАЙГАЛЬ, ЭКО-СИСТЕМИЙН ЗӨВ 2019-10-23 202.21.98.238

Хүмүүс бид өөрсдөө хамаг хоол хүнс идиш тэжээлийг нь хурааж авчихаад байгаа юм чинь өөр яахын. Дээр нь ургамал модыг тасдаж бэлдэнэ, уул усыг нь онгичиж алт, жонс ухана, мөнгөн ус, сианидаар хордуулна, хайр найргүй ан гөрөө хийж зугаацана, хээлтэй, хээлгүй, зулзагатай, зулзагүй тааралдсаныг буудана. Тэгээд энэ бүхнийг ердөө зугаацах гэж хийнэ. Орон нутгийн иргэдээс хаана ямар амьтан байгааг хэлүүлэнэ, нөгөөдүүл нь гэж ажилгүй эхнэр, хүүхдээ зодохоос өөр юмгүй мал нь ганц шил юманд хамаг юмаа хэл

Avatar

Зочин 2019-10-23 202.21.100.210

Гэр эзэнгүй хүнд учруулсан хохирол огт байхгүй үед заавал буудах шаардлага байсан гэж үү хөөгөөд явуулах эсвэл унтуулах гээд байгаль дэлхийд нэг удаа ч гэсэн өршөөнгүй хандаж болоогүй гэж үү. Газар доошоо хэвтэн амиа алдасан баавгай дэндүү өрөвдөлтэй харагдаж байна. Хэнтий нутгийн ард түмэнд байгаль дэлхий олон жил хайр хишигээ харамгүй өгсөөр байгаа. Байгалийн амьтаны амийг хэт яарч таслах шаардлага байсан гэж үү

Avatar

Зочин 2019-10-23 202.131.245.182

Мал минь наадах чинь нэгэнт гэр ухаад эхэлсэн бол шөнө хүмүүсийг жоохон хүүхдүүдийг унтаж байхад ороод идчихнэ. Энэ чинь зэрлэг араатан. Тэгээд дээр нь өлсгөсөн зэрлэг араатан, хүнийг амьдаар нь тасдаж иддэг амьтан. Компьютерийн цаана суусаар байгаад байгалийн хуулийг мартсан чам шиг юм нар зөндөө болжээ..

Avatar

Зочин 2019-10-23 202.9.44.232

tegvel iim baidald ortol n oi modyg n syitgesen bn shd. baavgaid yamar buruu baigaan? bolku bgn bol ter ailuud n nyygeed yavahku yasii. hairan saihan amitan.

Avatar

Зочин 2019-10-23 103.229.122.240

Эмотож өгөх юмаа

Avatar

Зочин 2019-10-23 202.9.44.232

muusain malnuud samraa tyyj hytad ruu gargasaar baigaad iim bolloo. hairan ch saihan amitan. norisuulah sumaar buudku, yun ch hurdan alaad haychdii, baigali hamgaalagch ntr gsn manuuhainuud n yu hj suudiin bee.

Avatar

Зочин 2019-10-23 103.229.122.240

Хаана тийм унтуулдаг сум мум байна. Хөдөөний хүмүүс, харин ч хүний амь үрэгдээгүйд баярлах нь байтал

Avatar

Зочин 2019-10-23 66.181.182.93

САМАР аа х***а руу вагон вагонооор нь зөөсний их гай хүний амиар төлөгдөж байна даа, цаашлаад хүрэн баавгай ч ул мөргүй устах аюулд орлоо доо нэг мөсөн БАЙГАЛ ОРЧИН аЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ ГЭЖ ОФФИСТ СУУЖ ЦАЛИН МӨНГӨ ХАХУУЛЬ АВСАН МАНУУХАЙНУУД ЮУГАА БОДОЖ СУУГАА БОЛ ХЭДЭН ШОНХОР ЯАЖ ЗОХИЦУУЛАХ ВЭ Л ГЭЖ…

Avatar

зээ 2019-10-23 202.179.24.21

Богд ууланд алхахдаа буугаа үүрээд явж болох нь ээ

Avatar

иргэн 2019-10-23 202.179.27.204

арьсыг нь чихмэл болгож музейд өг

Avatar

Зочин 2019-10-23 66.181.179.42

Самар түүж байна гэж ой хөвчийг модтой мөчиртэй нь хуу хамдаг өлөнгүүд, алт ухаж байна гэж хөрс шороогоор нь эргүүлж хаядаг сувдагтнууд, портерын тэвш хөнгөдөөд ууланд хий эргээд байна гээд гэрийнхээ хогийг ачиж хүндрүүлж аваад ууланд асгаад оронд нь ургаа модыг нь огтолж авчирч түлдэг нутгийн "зон олон" нараас болж хөвчийн зэрлэг амьтан хоол идэшгүй болж арга бараад төв суурин бараадаж байгаа юм. Тэрнээс зүгээр байсан зэрлэг амьтан юу юугүй хүн мал уруу дайрахгүй л дээ.

Avatar

Зочин 2019-10-23 139.5.219.223

өөр арга байхгүйл дээ

Avatar

зочин 2019-10-23 139.5.218.105

Амьдрал, амь насаа хамгаалах үүднээс зөв. Алж болохгүй гээд өөрсдийгөө амьтны зоог болголтой биш.

Avatar

Зочин 2019-10-23 202.9.42.135

alhn buruu noirsuulah sum gej bn shdee tuugeer untuulaad uur gazar tavih heregtei amitan hamgaalj medehgui yum mongolchuud hudlaa hun hun l geed baigaa ch hun gedeg chin bas araatan bur amitadaas dor araatan shdee

Avatar

Зочин 2019-10-23 202.131.245.182

Чи өөрөө очоод баавгайн хоол сайн дураараа болоод нэг ч гэсэн баавгайг тарган цатгалан ичээнд нь оруулж болно шдээ

Avatar

unshigch 2019-10-23 103.212.118.228

amitan hamgaalakh baiguullaguud irgedin gar deerkhi samar jimsiig hudaldaj avaad oid avachij tsatsmaar bna
uursduu turuun jiliin bolon ene jiliin urgsan jaahan samrig tuuged avchhaar yaaltai bileedee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж