Айлын гэр эвдэж сүйтгэсэн баавгайг бууджээ

Хуучирсан мэдээ: 2019.10.23-нд нийтлэгдсэн

Айлын гэр эвдэж сүйтгэсэн баавгайг бууджээ

Айлын гэр эвдэж сүйтгэсэн баавгайг бууджээ

Хөвчийн хүрэн баавгай дахин айлын гэр сүйтгэсэн хэрэг саяхан гарчээ. Тодруулбал, Хэнтий аймгийн Бат-Ширээт суманд нэгэн баавгай эзгүй айлын гэр эвдлэн сүйтгэсэн бөгөөд тухайн үед гэрт хүнгүй байсан аж. Сумын иргэд баавгайг буудаж устгасан байна.

Энэ жилийн хувьд баавгай төв суурин газарт ойртож ирсэн, малчин айлын гэр хотонд халдсан, тэр байтугай хүний аминд хүрсэн тохиолдлууд бүртгэгдэж, малчдыг сандаргаж буй билээ. Идэш тэжээл нь ховордсоноос болж баавгай ийнхүү хөвчөөс тал хээр рүү бууж ирэн, хүн, малд халдах тохиолдол гарсаар байна.

Сануулахад, энэ сарын эхээр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд баавгай айл руу дайрч аав, хүү хоёрын аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан билээ. Үүнээс гадна өнгөрөгч амралтын өдрүүдэд Богд уул, Их тэнгэрийн амны баруун урд, Зайсангийн амны зүүн урд хэсэгт баавгай явсан ул мөр, баавгайн баас байгааг Ан амьтан хамгаалах нийгэмлэгийнхэн илрүүлжээ. Тиймээс Богд ууланд алхаж, явган аялж буй иргэдэд болгоомжтой байхыг анхааруулж байна.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХарамсалтайХарамсалтай
7
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж