Бурхан багшийн Их дүйчин өдрийг баярын өдөр болгох хуулийн төслийг дэмжив | News.MN

Бурхан багшийн Их дүйчин өдрийг баярын өдөр болгох хуулийн төслийг дэмжив

Бурхан багшийн Их дүйчин өдрийг баярын өдөр болгох хуулийн төслийг дэмжив

Бурхан багшийн Их дүйчин өдрийг баярын өдөр болгох хуулийн төслийг дэмжив

Хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2019.10.23) хуралдаан 11 цаг 24 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, таван асуудал хэлэлцэж шийдвэрлэв.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол нарын нэр бүхий 10 гишүүний өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Н.Амарзаяа, Б.Бат-Эрдэнэ, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Г.Мөнхцэцэг, Х.Нямбаатар, Ш.Раднаасэд, Д.Тогтохсүрэн, Д.Тэрбишдагва нар санаачлан боловсруулжээ.

Төсөл санаачлагч гишүүдийг төлөөлөн Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг танилцуулсан юм.

Буддын шашин нь Монголын төрийн шашин байсан бөгөөд Монголын хаад арга билгийн ухаан, хатуу, зөөлөн үйлийн үрийн харилцан шүтэлцээ, номт төрийн гадаад, дотоод холбоо, шашин төрийн хос ёсны бодлогоор улс, түмнээ удирдан жолоодсоор ирсэн түүхтэй. Монголын ард түмний олон зуун жилийн оюуны өвийг тээж, хадгалж, монголчуудыг эвлэлдэн нэгдэхэд нэн чухал хэрэгсэл болж, хэдэнтээ төрийн шашнаар хүлээн зөвшөөрөгдөж, хүн амын нэгдсэн тооллогоор 15-аас дээш насны хүн амын дийлэнх хувь нь өөрийгөө бурхны шашинтан гэж тодорхойлсон зэрэг нь Монгол Улс бурхны шашинтан орон болохыг харуулж байгаа юм гэдгийг төсөл санаачлагч илтгэлдээ онцлов.

Мөн эдүгээ БНСУ, Тайланд, Шри Ланк, Сингапур, Япон, Энэтхэг, Вьетнам, Мъянмар зэрэг бурхны шашинт орнуудад Бурхан багшийн мэндэлсэн, гэгээрсэн, нирваан дүр үзүүлсэн Их дүйчин өдрийг олон нийтийн баяр, амралтын өдөр тэмдэглэж, түүгээрээ ард түмнийхээ язгуур эрх ашиг, эв нэгдэл, сүшиг бишрэлийг хүндэтгэн дээдэлж, хойч үедээ хүнлэг энэрэнгүй, ёс зүйтэй, төлөвшсөн нийгмийг уламжлуулахыг эрхэм зорилгоо болгодог байна.

Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас Бурхан багшийн Их дүйчин өдрийг олон улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлж байхаар 1999 онд шийдвэрлэсэн байдаг. Тиймээс НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэр, иргэд, олон нийтийн хүсэлтийн дагуу Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөлд Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгохоор тусгажээ. Бурхан багшийн Их дүйчин өдрийг бүх нийтээр тэмдэглэдэг байх талаар 300 гаруй мянган иргэн гарын үсэг зурсан хүсэлтээ Гандантэгчинлэн хийдээр дамжуулан төсөл санаачлагчдад ирүүлснийг Д.Оюунхорол гишүүн илтгэлдээ дурдлаа.

Уг хуулийн төсөл батлагдсанаар үндэсний түүх, хэл, соёл, шашны өв уламжлал, зан заншлаа хадгалан хамгаалж, хөгжүүлэх, монголчуудын эв нэгдлийг бататгах, хүний эрх, эрх чөлөөг хангах эдийн засаг, нийгмийн эерэг боломж бүрдэнэ гэж хуулийн төсөл санаачлагчид үзэж байгаа аж.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй бөгөөд харин Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан үг хэлж, дэлхийн олон улс орон шашны өдөртэй байдаг. Энэ өдрийг энх тайван, эв санааны өдөр, ёс суртахуунаа дээдлэх өдөр болгож тэмдэглэгдэг уламжлалтай юм байна. Тиймээс бурхны шашинтан гэгддэг монголчууд ийм нэг өдөртэй болж, Их дүйчин өдрөөр мацаг барих, согтууруулах ундаа хэрэглэхгүй, худалдахгүй байх, бие, хэл, сэтгэлийн аливаа муу үйлийг тэвчих, өглөг хандив өгөх, өнчин ядууст туслах, бясалгал хийх, байгаль орчноо хамгаалах зэргээр нийгэм, олон нийтийг хамарсан сайн үйлс дэлгэрүүлдэг байх нь зүйтэй юм гэж үзсэний үндсэн дээр төслийг дэмжиж буйгаа илэрхийллээ.

Мөн Байнгын хорооны дарга С.Бямбацогт хуулийн төсөлтэй холбогдсон зарим мэдээллийг гишүүдэд өгсөн юм. Өнөөдрийн байдлаар манай улсад 364 сүм хийд бүртгэлтэй байгаагаас 134 нь буддын шашны сүм хийд агаад статистикийн байгууллагаас өнгөрсөн оны дундуур гаргасан судалгаагаар нийт иргэдийн 53 хувь нь буддын шашин шүтдэг гэсэн дүн гарчээ. Мөн манай улсад 8 өдрийн баяр буюу нийтдээ 14 хоног бүх нийтээрээ амардаг нь бусад оронтой харьцуулахад дундаж үзүүлэлт юм байна.

Ингээд хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжив. Байнгын хорооны хуралдаанд Гандантэгчинлэн хийлийн хамба лам Д.Чойжамц, Тамгын лам С.Даваапүрэв нар оролцсон юм.

Дараа нь  Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч төсөл санаачлагч гишүүн Х.Болорчулуун орон нутагт томилолтоор ажиллаж байгаа учраас хуулийн төслийн хэлэлцүүлгийг түр хойшлуулав.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төрийн худалдан авах ажиллагааны газартай болно

Байнгын хорооны хуралдаанаар “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын эцсийн хэлэлцүүлгийг хийж дэмжлээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг энэ сарын 17-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн.

Уг тогтоолын төсөлд “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийн Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын эрхлэх асуудлын хүрээний “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг” гэсэн хэсэгт “2.Төрийн худалдан авах ажиллагааны газар” гэж нэмэх, уг газрыг Монгол Улсын Ерөнхий сайдын батлагдсан төсөв, орон тооны хязгаарт багтаан байгуулж ажиллуулахыг Засгийн газарт даалгахаар тусгажээ.

Тогтоолын төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтов

Дараа нь “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжив. “Ард нийтийн санал асуулга явуулах, Моннгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 73 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг Улсын Их Хурал хүлээн авсан. Үүнтэй холбогдуулан тус Байнгын хорооноос энэхүү тогтоолын төслийг боловсруулжээ. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.8 дахь хэсгийг үндэслэн боловсруулсан уг тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахыг гишүүд дэмжлээ.

Үргэлжлүүлэн “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг, хугацаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтов.

Байнгын хорооноос боловсруулсан уг тогтоолын төсөлд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх хугацааг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл тогтоож, гурав дахь хэлэлцүүлгийг хийх бэлтгэл ажлыг хангахыг Улсын Их Хурлын 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 68 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг, Төрийн байгуулалтын байнгын хороо, Улсын Их Хурлын Тамгын газарт тус тус даалгахаар тусгажээ. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар иргэдэд мэдээлж, тайлбарлан таниулахыг Улсын Их Хурлын нийт гишүүнд даалгахаар тусгасан байна.

Хуралдааны эцэст Төрийн байгуулалтын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний хууль тогтоомжийн төслүүдийг Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хэлэлцүүлэгт бэлтгэх цаглабар төлөвлөгөөг хэлэлцээд гишүүдийн саналыг тусгаж албажуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.  

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-23 202.21.122.166

юу вэ энэнээс өөр хийх зүйл олдохгүй байна уу. Шарын шашины баяр хийж яг яах гэж байгаа юм бэ. Энэ Оюун хорол авгай битгий ард иргэдийн эмзэг сэдвээр тоглоод байгаач. хэнд хэрэгтэй юм. та нар наад мөнгө угаасан ажил болох шашины баяраа одоогийн залуучуудаас асуугаад тайлбарлуулах гээд үздээ хэн ч юу ч хэлж чадахгүй за.шашин гэж юу вэ тэр тусмаа шарын шашин гээд асуугаад яваарай.үгүй бол оюунхорол авгай гэлэнмаа болооч

Avatar

Гашуудлын өдөр 2019-10-23 43.228.129.131

Үнэндээ бол энэ нь гашуудлын өдөр болох юм. Шарын шашин, будда Монгол улсыг оршуулахаа шахсан.

Үүнийг санагалзах нэг өдөр байх нь зөв л дөө.

Avatar

ГИШҮҮД НҮГЛЭЭ ИНГЭЖ НАМИНЧИЛЖ БАЙГАА ЮМ БАЙНА 2019-10-23 43.228.129.131

НҮГЛЭЭ НАМИНЧЛАХ АРГА НЬ. ГАНДАНГИЙН ХАХУУЛЬ ЦААНА НЬ БАЙГАА.

Avatar

Иргэн 2019-10-23 192.82.65.146

Ийм тэнэг юм санаачилж суух гэж дээ Их хурлынхан. Аматрмааргүй байна. тэр тусмаа ийм жил бүр хэзээ тохиох нь мэдэгдэхгүй ажлын садаа баяр баяслаа цөөлөөч ээ. Иргэдэд таалагдах гэж ийм хөгийн хогийн юм хийдгээ болиоч. Ард түмэн тэнэг биш!

Avatar

guest 2019-10-23 192.168.12.23

Монгол Улс бурханы шашныг албан ёсны шашин болгоогүй л юм бол болих хэрэгтэй. Эсвэл тэр Христ, Аллах бусад шашны бурхадын дүйсэн өдөр гээчийг бас амралтын өдөр болгох хэрэгтэй байх. Үндсэн хуулинд уг нь шашин шүтэх, эс шүтэх эрхтэй гэсэн атлаа, буддын шашныг илүү сайн харж үзээд, христийн болон лалын шашинтныг тоохгүй байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ. Юу бодож явдаг эрхэм хуульчид вэ?

Avatar

Тогтох 2019-10-23 223.186.218.102

Гишүүдийн буянд даган баясье.

Avatar

Сүх 2019-10-23 223.186.218.102

Ene udriig temdeglehen zuv zuv

Avatar

Дорж 2019-10-23 223.186.218.102

Монголуудад маш их хэрэгтэй л хууль юм байна даа

Avatar

Бат 2019-10-23 223.186.218.102

Үндэсний өв уламжлалыг баттатгах шалтгаан болсон сайн хуулийн төсөл байна. Дэмжиж байна.

Avatar

Зочин 2019-10-23 109.246.48.58

zavtai muu l******d shuu

Avatar

Зочин 2019-10-23 150.129.143.234

Одоо тэгвэл Наурызын баяраар улсаараа амардаг болцгооё Христийн болон Буддын төрсөн өдрөөр амарч болж байгаан бол

Avatar

Зочин 2019-10-23 202.179.24.116

Одоо энэ л дутаж гэнэ. Болимоор юм. Ард түмний тархийг амралт зугаалгаар эргүүлчээд өөрсдөө дээгүүрээ идээд баяжаад хэвтдэг

Avatar

БУЯН НЭРТЭЙ ХОРЛОЛ 2019-10-23 202.55.188.40

БУДДИСТ ГЭЭД БАЙГАА ХҮМҮҮС БУСДЫН МАШИН ТЭРЭГ ҮРҮҮ ЦАЙ СҮҮ ЦАЦАЖ ХОРЛОХОО БОЛИМООР БАЙНАА. ЗӨВХӨН 1 МАШИН ӨДӨРТ 20000 ТӨГРӨГ. БАГАДАА 300 ЛИТР УС . АМЬДРАЛЫНХАА 1-2 ЦАГИЙГ МАШИН УГААЛГАХАД ЗАРЦУУЛЖ БАЙНА. ЭНЭ БУЯН УУ НҮГЭЛ ҮҮ. ЭНЭ ОЛОН МЯНДАГТАНГУУД ХҮН АРДАД УРИАЛААД БҮРМӨСӨН ТАСЛАН ЗОГСООМООР БАЙНАА

Avatar

ЯГ ҮНЭНШДЭЭ 2019-10-23 202.9.43.214

ДЭЭР НЬ ДООРОО БАЙГАА АЙЛУУДЫН ЦОНХ БОХИРДУУЛЖ НЭМЭЭД ХОРЛОДОГ. ӨВӨЛЖИНГӨӨ УГААХ БОЛОМЖГҮЙ ЁСТОЙ МУУХАЙ ДУРГҮЙ ХҮРГЭДЭГ. БУЯН БУС х****л ИДЭЖ БАЙГААГАА ОЙЛГОДОГ БОЛООСОЙ

Avatar

Зочин 2019-10-23 202.179.27.55

Энэ баярыг заавал амралтын өдөр болгон тэмдэглэх шаардлага байгаа юм уу. Эсэргүүцлээ хэнд хэлж болох бэ.

Avatar

энгийн ард 2019-10-23 202.21.118.178

Бид амарч зугаалсаар сөнөх тавилантай үндэстэн юм. Манжууд тэгж сөнөсөн, америкийн индианчууд ингэж сөнөөд дуусч байна. Оюунхорол гэж популист итгэлийн зээл гэж солиорсон, одоо дүйцэн өдөр …

Avatar

Зочин 2019-10-23 182.160.32.164

Өөр хийх юм олдохгүй л байгаа юм байхдаа. Эх орондоо хүнд, хөнгөн үйлдвэрүүдийг байгуулах бодит ажилууд л хиймээр байх юм даа.

Avatar

зочин 2019-10-23 139.5.218.105

Шашин дэлгэрүүлэхээр өдөр болгохоос илүү УИХ-ын өөрсдөө бүтээн байгуулалтдаа анхаарал тавих хэрэгтэй. Хүн амын эрүүл мэндээс өгсүүлээд гарт баригдаж хийчихмээр ажлууд зөндөө байхад бас л нэг өдрийг зүгээр шахуу өнгөрүүлэх нь ээ. Баяр багадаагүй шүү. Өөрсдөө хариуцлагаас мултрах аргаа олж ядаад бас хийх ажилгүй гиюүрсэн гишүүдийн сойлго ухаан гэхээс өөрөөр хэлэх үг алга.

Avatar

Иргэн 2019-10-23 49.0.212.131

ТИЙМ ИХ БУРХАНЛИГ, ШҮТЛЭГТЭЙ ЮМ БОЛ УЛС ОРНОО ХӨГЖҮҮЛЭЭЧ! АВЛИГА БИТГИЙ АВААЧ! ЖДҮ ГИШҮҮДЭЭ ЧӨЛӨӨЛӨӨЧ

Avatar

Zochin 2019-10-23 202.21.105.186

Balai avgai uur ekh orond kheregtei, buteen baiguulaltiin ajil sanaachilaachee.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж