“Ажлаа хийж явсан нөхрийн минь бичлэгийг биднээс нуусан” | News.MN

“Ажлаа хийж явсан нөхрийн минь бичлэгийг биднээс нуусан”

“Ажлаа хийж явсан нөхрийн минь бичлэгийг биднээс нуусан”

“Ажлаа хийж явсан нөхрийн минь бичлэгийг биднээс нуусан”

Цаг бусаар нөхрөө алдсан иргэн Б.Болороо өнөөдөр /2019.10.23/ мэдээлэл хийлээ. Тэрбээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын мэргэжилтнээр ажилладаг бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болсон нэгэн билээ. Түүний нөхөр Б.Амгалан ажил үүргээ гүйцэтгэж байгаад лифтний хонгилд унаж нас барсан харамсалтай хэрэг өнгөрсөн долдугаар сард гарчээ.

Иргэн Б.Болороо цагдаагийн байгууллага нөхрийнх нь ажиллаж байсан компаний талд ажиллаж байна гэж үзэж буйгаа илэрхийлээд, хэргийг үнэн зөвөөр шүүхийг хүслээ. Тэрбээр “Миний нөхөр амиа алдаад дөрвөн сар болж байна. Энэ хугацаанд олон сэтгүүлч мэдээлэл өгөөч, байр сууриа илэрхийлээч гэж холбогдсон бөгөөд нэгэнд нь ч мэдээлэл өгөөгүй. Учир нь цагдаагийн байгууллага ажлаа хийж гүйцэтгэж байхад хөндлөнгөөс саад учруулахыг хүсээгүй юм. Хэрэг үнэн мөнөөр шийдэгдэнэ гэдэг итгэл найдвар тээсээр өдийг хүрлээ.

Манай нөхөр "Хишиг арвин" хариуцлагатай хувьцаат компанид ажиллаж байсан. Залуус хорооллын лифтний хонгилоос нас барсан байдалтайгаар долдугаар сарын 8-ны өдөр олдсон. Манай нөхрийг ажлын байран дээрээ архи уусан, түүнээс болж нас барсан гэх шалтгаанаар буруутгаж байна. Шүүх шинжилгээний хариу нь ч 2.4 поромилл буюу өөрийгөө хянах чадваргүй болтол архи уусан гэж гарсан байна.

Бас задлангийн шинжилгээгээр согтолтын зэрэг өндөр гэж гарсан хэр нь нас барсан хугацааг тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан. Мөн тухайн үеийн бичлэг байсаар байхад бидэнд үзүүлээгүй. Ажил үүргээ гүйцэтгэж байгаад шатнаас унасан бичлэг байсаар байтал биднээс нуусан. Ийм бичлэг байсныг наймдугаар сарын 17-нд буюу бүтэн сар гаруйн дараа л мэдсэн. Яагаад энэ хугацаанд бичлэг байгаа гээд гаргаж өгч болоогүй вэ гэдэг нь анхаарал татаж байна.

Манай нөхрийг ямар байдалтайгаар нас барсан талаар бичлэг байгааг мэдсэн хэр нь биднээс яаж нас барсан гэж бодож байна гэж асуудаг байсан. Бас нэг анхаарал татсан нэг зүйл нь н.Мядаг гэж эмэгтэй манай нөхөр рүү залгаж, лифтэнд хүн гацсан байна, гарга гэж хэлээд лифтний түлхүүр өгсөн байсан. Алга боллоо гээд олон хоног эрэл сурал болж байхад яагаад тэр хүн би сүүлд нь ярьсан гээд дуугарсангүй вэ.

Ажилчдад станц өгдөг. Нөхөр маань алга болсноос хойш байгууллагаас нь өдөр бүр залгаж станц болон лифтний түлхүүр олж өг гэж байсан. Гэтэл станцаар дуудахад дохио дуугардаг юм байна. Тэрхүү станц нь нөхөрт маань байсан тул станцаар дуудахад дохио дуугарч, олох боломж байсан.

Надад энэ хэрэгтэй холбоотойгоор хүсэх гурван зүйл байна. Шүүх эмнэлгийн дүгнэлтийг дахин гаргуулмаар байна. Хоёрт, шүүх эмнэлгийн дүгнэлтийн дараа мэргэжлийн хяналт дахин дүгнэлт гаргахыг хүсч байна. Гуравт, чин сэтгэлээсээ гуйх зүйл бол хөгжлийн бэрхшээлтэй тамирчны дасгалжуулагч н.Батболд гэдэг хүнийг  шалгаж өгөхийг хүсч байна” гэсэн юм.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж