“Ус ба уул уурхай” сэдэвт дата хакатон амжилттай болж өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2019.10.23-нд нийтлэгдсэн

“Ус ба уул уурхай” сэдэвт дата хакатон амжилттай болж өндөрлөлөө

“Ус ба уул уурхай” сэдэвт дата хакатон амжилттай болж өндөрлөлөө

Олон улсын санхүүгийн корпорацын “Хөгжлийн төлөөх ил тод байдал” (D2D) хөтөлбөр нь байгалийн нөөцтэй холбоотой нээлттэй өгөгдөл, мэдээллийн ашиглалтыг дэмжих замаар нотолгоонд суурилсан олон нийтийн хэлэлцүүлгийг өрнүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, улмаар байгалийн нөөцөд тулгуурласан хөгжлийн эерэг нөлөөллийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой билээ. D2D хөтөлбөрийн хүрээнд ОУСК нь Unread Media, Улаанбаатар Инновацын төв болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран “Ус ба уул уурхай: сэдэвт дата хакатон”-ыг аравдугаар сарын 19, 20-ны өдрүүдэд Улаанбаатар Инновацын төвд амжилттай зохион байгууллаа.

Тус хакатон нь 

  • Одоо байгаа устай холбоотой мэдээлэл, өгөгдлийг ашиглах замаар мэдээллийн эрэлт, хэрэгцээг хангахуйц шинэлэг арга замыг хөгжүүлэх;
  • Мэдээлэл боловсруулагч дундын бүлгийн дата өгөгдөлтэй ажиллах ур чадварыг нэмэгдүүлэх замаар үр дүнтэй, үнэн бодит мэдээллийг түгээх;
  • Нотолгоонд суурилсан шийдвэр гаргалт, хэлэлцүүлгийг хөхүүлэн дэмжих зорилгоор залуучууд, дижитал бизнес эрхлэгчдийг байгалийн нөөцтэй холбоотой өгөгдлийг ашиглах үйл явцыг дэмжих, урамшуулах;
  • Салбарын эрдэмтэн, судлаачид, бусад иргэний нийгмийн мэдлэг, туршлагыг хуваалцах;

“Ус ба уул уурхай” дата хакатонд оролцогч баг нь 4-6 хүний бүрэлдэхүүнтэй байсан бөгөөд веб хөгжүүлэгч, график дизайнер, сэтгүүлчид, байгаль орчны чиглэлээр суралцдаг оюутнууд, судлаачид, дата аналистууд, сонирхогчид гэх мэт төрөл бүрийн салбарын залуучууд оролцож, авьяас чадвараараа өрсөлдлөө.

Хакатонд оролцогчид ерөнхий сэдвийн хүрээнд тодорхойлогдсон 10 асуудлын хүрээнд явагдаж, багууд тэдгээрээс нэг асуудлыг сонгон, 30 цагийн турш сэдвийн нээлттэй датаг судалж, боловсруулан, асуудлыг шийдэх санаа гарган өрсөлдсөн юм. Мөн оролцогчдыг хакатоны хугацаанд тус салбарын туршлагатай мэргэжилтнүүд зөвлөгөө өгч, дэмжин ажилласан юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.facebook.com/events/2327653784163603/

НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж