“Хар сувдны нууц” киноны II ангийг хилийн чанадад хийнэ

Хуучирсан мэдээ: 2019.10.23-нд нийтлэгдсэн

“Хар сувдны нууц” киноны II ангийг хилийн чанадад хийнэ

“Хар сувдны нууц” киноны II ангийг хилийн чанадад хийнэ

Монголын түүхийн үнэт олдвор Вьетнамаас олдож, түүнийг эх орондоо авчрах нууц захиалга авсан дөрвөн хулгайч Вьетнам улсыг зорино.Үзэсгэлэнт үнэг Цоомоо, бүтэлгүй мухар Ганбаа, дүлий Чинбаа, генерал Батаа нарын хар сувдны төлөөх эцэс төгсгөлгүй өрсөлдөөн алс холын Вьетнамд өрнөнө.

Энэ бол “Хар сувдны нууц” адал явдалт инээдмийн кино. Одоогоос дөрвөн жилийн өмнө кинотеатруудад нээлтээ хийж байсан энэ киноны хоёрдугаар ангийг энэ онд үргэлжлүүлэн хийх ажээ. Уг киноны найруулагчаар Б.Тамир ажилласан бол гол дүрд жүжигчин Д.Дэлгэрсайхан, Г.Алтаншагай, М.Баярбат, загвар өмсөгч М.Намуунцэцэг нар тоглосон.

Киноны хоёрдугаар ангид гол дүрүүд өөрчлөгдөөгүй бөгөөд зураг авалтыг ирэх арваннэгдүгээр сард хилийн чанадад хийнэ гэдгийг киноны гол дүрийн нэг болох жүжигчин Г.Алтаншагай хэлсэн юм. "Хар сувдны нууц" уран сайхны киноны туслах дүрд жүжигчин С.Баттулга, Г.Золбоот, Д.Баттөмөр буюу Батаа, Г.Эрхэмбаяр, завгар өмсөгч, мисс Т.Туяамаа нар тоглосон билээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж