"Манайд амралтын өдрүүд ихдээгүй, дүйчин өдөр амрах нь зөв" | News.MN

"Манайд амралтын өдрүүд ихдээгүй, дүйчин өдөр амрах нь зөв"

"Манайд амралтын өдрүүд ихдээгүй, дүйчин өдөр амрах нь зөв"

"Манайд амралтын өдрүүд ихдээгүй, дүйчин өдөр амрах нь зөв"

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар гурван асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн. Хэлэлцэх асуудлын эхэнд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан УИХ-ын стратеги төлөвлөгөөг УИХ-аар хэзээ хэлэлцэхийг тодруулсан юм. Тэрбээр “УИХ-ын стратеги төлөвлөгөө гээд 2024 он хүртэлх төлөвлөгөө бэлэн болж, УИХ-ын даргын зөвлөлдөх гишүүдэд танилцуулагдсан. Төрийн байгуулалтын байнгын хорооноос УИХ руу оруулж тогтоол гаргах уу, эсвэл заавал өргөн баригдах уу. Уг нь энэ асуудалд манай Төрийн байгуулалтын байнгын хороо парламент ёсоо боловсонгүй болгож төгөлдөржүүлэх чиглэлд алсаа хараатай, эрхэм зорилготой ажиллах шаардлага бий. Байнгын хороо энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

Төрийн байгуулалтын байнгын хорооны  дарга С.Бямбацогт:

-УИХ-ын стратеги төлөвлөгөө батлах ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан ахалж байна. Энэ төлөвлөгөө зайлшгүй чухал шаардлагатай. УИХ ямар үйл ажиллагаа явуулах, түүнд гишүүдийн оролцоо ямар байх вэ гэдэг талаар тодорхой чиглэл буюу эрхэм зорилгыг тодорхойлсон гарын авлагыг УИХ-аас батлах ёстой. Одоо боловсруулалтын шатанд яваа. УИХ-ын гишүүд санаачилж, УИХ-аар хэлэлцүүлж батлуулна.

Дараа нь УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарын 10 гишүүний өргөн барьсан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ.

Хуулийн төслийн талаарх танилцуулгыг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол танилцуулав. Тэрбээр “Зуны тэргүүн сарын Шинийн 15-ны Бурхан багшийн их дүйчин өдөр”. Хоёр хуульд дээрх заалтыг нэмснээр монголчууд Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг болох юм. Бурхан багшийн их дүйчин өдрийг Бурхан Буддагийн эхээс мэндэлсэн, гэгээрлийн хутаг олсон, нирваан дүр үзүүлсэн гурван үйл явдал давхацсан өдөр хэмээн хүндэтгэдэг. Энэ өдөр бурхны шашин дэлгэрсэн Азийн улс орнуудад баярын өдөр болгон тэмдэглэдэг уламжлал тогтсон" гэдгийг танилцуулгадаа дурдлаа.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлэв.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЛҮНДЭЭЖАНЦАН:

-Дүйчин өдрийг амралтын өдөр болгох энэ хуулийн төслийн талаар сошиал орчинд мэтгэлцээн өрнөж байх шиг байна. Хүн бүр өөр өөрийнхөө өнцгөөр  асуудалд хандаж байна. Дийлэнх нь монголчуудын амралт ихдэж байна, ажлаа хийцгээе гэдгийг ярьж байна. Гэтэл энэ хуулиар амрах өдрийг нэгээр нэмж байгаа зүйл биш гэж ойлгож байгаа.

Бусад улс оронд шашны баяр их байдаг. Улаан өндөгний баяр гэх мэт. Бусад оронд тэмдэглэж болдог байтал манайд тэмдэглэж болдоггүй юм уу гэдэг асуудлыг ч сүсэгтэн олон тавьж байна. Шашны баярууд бусад бүх оронд байгаа нь үнэн. Хуучин коммунист орнуудад бага. Хоёрт, олон улсад шашны баярыг ёс суртахууныг эрхэмлэх, эрдэм номын, эв нэгдлийн өдөр болгож тэмдэглэдэг. Энэ чухал өдөр хувь хүн бүр 365 хоногт би юу хийж өнгөрүүлэв гэдгээ эргэцүүлэн бодож, буян нүглээ дэнсэлдэг, аав, ээжийнхээ захиасыг эргэн санадаг, дотоод сэтгэл рүүгээ өнгийж хардаг, худал хуурмаг, муу муухай бүхнийг тэвчдэг ийм өдөртэй болох нь зөв. Би хуулийн төслийг дэмжиж байна. Шашны баяртай болно гэдэг нь үндэсний дархлаагаа баталгаажуулах ач тустай.

УИХ-ЫН ГИШҮҮН С.БЯМБАЦОГТ:

-Төрийн байгууллага шашны үйл ажиллагаа явуулж болохгүй гэж Үндсэн хуульд заасан байдаг. Мөн төр, сүм хийдийн харилцааг хуулиар зохицуулна гэж заасан. Төр нь шашнаа, шашин нь төрөө хүндэтгэнэ гэж заасан. Тиймээс энэ хууль Үндсэн хууль болон бусад хуультай зөрчилдөхгүй гэж үзэж байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа сүм хийдийн судалгааг гаргасан. Үүнд улсын хэмжээнд 360 сүм, хийд үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс буддын 134, христийн 196, исламын 24, бусад 10 гэсэн сүм хийд ажилладаг гэсэн судалгаа байдаг. Монгол Улсын хүн амын 53 хувь нь будда, 2.9 хувь бөө, 2.1 христ, 386 хувь нь шашин шүтдэггүй байна. Амралтын өдрийн тоо хэт олон болоод байгаа юм биш үү гэсэн шүүмжлэл бий. Гэхдээ үүн дээр ч хийсэн судалгаа бий. Монгол Улс жилд найман өдөр 14 хоног амардаг. Хятад улс найман өдөр 26 хоног, ОХУ найман өдөр, 15 хоног, АНУ 13 хоног амардаг гэх мэт тоо бий. Үүнтэй харьцуулахаар манай баяр, амралтын өдөр дундаж байгаа юм.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

би жинхэнэ Равдан шүү 2019-10-23 202.170.68.162

Хөөрхий дөө энэ ядарсан авгай унтаж амармаар байдаг юм байлгүй дээ

Avatar

Зочин 2019-10-23 202.9.44.64

Монголчууд солиорч байна. Бас шинээр хүүхдийнх нь төрсөн өдрөөр цалинтай чөлөө өгч эцэг, эхийг нь амраана ч гэх шиг. Ажил хийх хүн олдох нь уу? Хүүхдийн төрсөн өдөр гээд баахан архидалт болох нь. Мөн ч гаслантай яа…

Avatar

Иргэн 2019-10-23 202.126.89.110

Нийгмийг эрүүлжүүлэх чиглэлд маш зөв алхам. Дэмжиж байна. Архидалт Монголыг баллаж байгаа.

Avatar

Зочин 2019-10-23 49.0.213.33

Лам нар өөрсдөө архидаад нэгнийгээ авдрын тагаар нь толгойг нь бяц цохиж алсан шүү мал оорк бисдаакаа

Avatar

зочин 2019-10-23 202.21.96.212

шашин төрийг хослуулах л үлдлээ дээ эргүүтэж ханахгүй юм аа

Avatar

khaliun 2019-10-23 77.38.148.28

маш зев.сайхан мэдээ байна.100 хувь дэмжиж байна

Avatar

зочин 2019-10-23 139.5.218.105

Их мөнгөтэй хүмүүс мөнгөө зарлагадах гэж амралтын өдрийг нэгээр нэмж байгаа юм бна. Яагаад гэхээр УИХ-ын гишүүн Бямбацогт нь концесс нэрээр олон тэрбумыг босгож түүнээ аривжуулахаар, Оюунхорол нь шувууны ч юм уу эх орны баялгаар бизнес хийх нэрийдлээр, нөгөө Лүндаа нь дүүгийнхээ банк санхүүг баярын өдрөөр … гэж… ха ха ха. Арай л өөрөөр сэтгэмээр юм. Энэ хуулийг санаачилсан гээд 20 сая₮ авах гэж л зүтгээд байгаа юм бна. Түүний оюуны мэлмий хаагдсан бна.

Avatar

Зочин 2019-10-23 77.38.148.28

христийн 10 гаруй хелсний бичээч нар хэдэн хоног уйгагуй ажиллаж байгаа.энэ хуулмийг гаргахгуй гэж

Avatar

Зочин 2019-10-23 49.0.213.33

Тэгэлгүй яахав дээ христийн шашны ном нь монгол хэл дээр орчуулагдсан байдаг юм, харин наад шарын шашин чинь орж ирээд 500 шахам жил болж байхад бүх юм нь түвд хэл дээр байдаг

Avatar

Зочин 2019-10-23 202.9.42.35

Тэнэглэл

Avatar

Иргэн 2019-10-23 103.26.193.193

Азийн орнуудаас авах юм их бий шүү. Төр засгаа дээдэлдэг ихэс дээдсээ хүндэлдэг хууль журмаа хүндэтгэн сахьдаг үүрэг хариуцлагаа ухамсарладаг байгаль орчиноо хамгаалдааг ажлын цаг баримталдаг залуу хойчдоо үлгэр дууриалтай амьдардаг гэх мэт . Гэтэл бид ууж идэх баярлах амрах л туршлагыг нь судалж нэвтрүүлэх юм даа. Одоо сонгууль ойртсон болохоор иймэрхүү ард түмэнд таалагдах гэсэн рeкламны хууль санаачлагууд ч цувна дөө цувна

Avatar

Зочин 2019-10-23 43.228.129.119

Ажлын цагаар ажлаа зөв зохион байгуулж ажиллаад олдсон амралтыг алга тосоод авмаар л байх юм

Avatar

Irgen 2019-10-23 66.181.181.190

Bayartai bna

Avatar

Зочин 2019-10-23 43.228.129.119

Амраана гэж байхад бухимдаад байх юм, би лав ажилдаа ядардаг нэг ч гэсэн өдөр гэртээ үр хүүхэдтэйгээ амрана гэж бодохоор үнэхээр сайхан байна. хэхэ

Avatar

Зочин 2019-10-23 203.91.115.38

Mundag huuli sanaachilsan Ouyhorolin tursun udrig bvh niitin amraltin udur bolgoh tusul urgun barila

Avatar

Зочин 2019-10-23 43.242.242.59

ингэж байхаар ажлын 4 өдөртэй байсан нь дээр. Балай Оюунхорол балай хууль санаачлах юм

Avatar

Зочин 2019-10-23 103.14.36.18

12 сарын 31-нд амардаг баймаар байна.

Avatar

Горимын санал 2019-10-23 202.21.116.4

Намрын дунд сарын шигийн 17-ны билэгт сайн өдрийг амралтын өдөр болгох хуулийн төслийг бас хэсэг гишүүд санаачлах нь зүйтэй. 1. Олон хүмүүс хурим найр гээд ажлын хажуугаар амжуулахад хэцүү байдаг
2. Хуулийн төсөл өргөн барихад олгодог 20 сая ч бил үү төгрөг нь тэр гишүүдийн амьжиргаанд нэмэртэй нэмэртэй
3. УИХ-ийн гишүүнээр ажиллах хугацаандаа өргөн барьж, батлуулсан хуулийн тоо нь 1-ээр ч гэсэн нэмэгдээд дараагын сонгуульд PR хийхэд нь тустай

Avatar

Зочин 2019-10-23 202.21.100.210

Энэ өдөр мах идэхгүй машин барихгүй хэн нэг хүнийг уурлуулахгүй хулгай хийхгүй худал ярихгүй бухимдалгүй аз жаргалтай өдөр болгох хэрэгтэй. Зарим хүмүүс амралтын өдөр ихэслээ гэх юм хүн болж бөөрөнхий дэлхийд амьдарч байгаагийн төлөө амрах ажиллах хэрэгтэй шүү дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж