"Манайд амралтын өдрүүд ихдээгүй, дүйчин өдөр амрах нь зөв"

Хуучирсан мэдээ: 2019.10.23-нд нийтлэгдсэн

"Манайд амралтын өдрүүд ихдээгүй, дүйчин өдөр амрах нь зөв"

"Манайд амралтын өдрүүд ихдээгүй, дүйчин өдөр амрах нь зөв"

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар гурван асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн. Хэлэлцэх асуудлын эхэнд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан УИХ-ын стратеги төлөвлөгөөг УИХ-аар хэзээ хэлэлцэхийг тодруулсан юм. Тэрбээр “УИХ-ын стратеги төлөвлөгөө гээд 2024 он хүртэлх төлөвлөгөө бэлэн болж, УИХ-ын даргын зөвлөлдөх гишүүдэд танилцуулагдсан. Төрийн байгуулалтын байнгын хорооноос УИХ руу оруулж тогтоол гаргах уу, эсвэл заавал өргөн баригдах уу. Уг нь энэ асуудалд манай Төрийн байгуулалтын байнгын хороо парламент ёсоо боловсонгүй болгож төгөлдөржүүлэх чиглэлд алсаа хараатай, эрхэм зорилготой ажиллах шаардлага бий. Байнгын хороо энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

Төрийн байгуулалтын байнгын хорооны  дарга С.Бямбацогт:

-УИХ-ын стратеги төлөвлөгөө батлах ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан ахалж байна. Энэ төлөвлөгөө зайлшгүй чухал шаардлагатай. УИХ ямар үйл ажиллагаа явуулах, түүнд гишүүдийн оролцоо ямар байх вэ гэдэг талаар тодорхой чиглэл буюу эрхэм зорилгыг тодорхойлсон гарын авлагыг УИХ-аас батлах ёстой. Одоо боловсруулалтын шатанд яваа. УИХ-ын гишүүд санаачилж, УИХ-аар хэлэлцүүлж батлуулна.

Дараа нь УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарын 10 гишүүний өргөн барьсан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ.

Хуулийн төслийн талаарх танилцуулгыг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол танилцуулав. Тэрбээр “Зуны тэргүүн сарын Шинийн 15-ны Бурхан багшийн их дүйчин өдөр”. Хоёр хуульд дээрх заалтыг нэмснээр монголчууд Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг болох юм. Бурхан багшийн их дүйчин өдрийг Бурхан Буддагийн эхээс мэндэлсэн, гэгээрлийн хутаг олсон, нирваан дүр үзүүлсэн гурван үйл явдал давхацсан өдөр хэмээн хүндэтгэдэг. Энэ өдөр бурхны шашин дэлгэрсэн Азийн улс орнуудад баярын өдөр болгон тэмдэглэдэг уламжлал тогтсон" гэдгийг танилцуулгадаа дурдлаа.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлэв.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЛҮНДЭЭЖАНЦАН:

-Дүйчин өдрийг амралтын өдөр болгох энэ хуулийн төслийн талаар сошиал орчинд мэтгэлцээн өрнөж байх шиг байна. Хүн бүр өөр өөрийнхөө өнцгөөр  асуудалд хандаж байна. Дийлэнх нь монголчуудын амралт ихдэж байна, ажлаа хийцгээе гэдгийг ярьж байна. Гэтэл энэ хуулиар амрах өдрийг нэгээр нэмж байгаа зүйл биш гэж ойлгож байгаа.

Бусад улс оронд шашны баяр их байдаг. Улаан өндөгний баяр гэх мэт. Бусад оронд тэмдэглэж болдог байтал манайд тэмдэглэж болдоггүй юм уу гэдэг асуудлыг ч сүсэгтэн олон тавьж байна. Шашны баярууд бусад бүх оронд байгаа нь үнэн. Хуучин коммунист орнуудад бага. Хоёрт, олон улсад шашны баярыг ёс суртахууныг эрхэмлэх, эрдэм номын, эв нэгдлийн өдөр болгож тэмдэглэдэг. Энэ чухал өдөр хувь хүн бүр 365 хоногт би юу хийж өнгөрүүлэв гэдгээ эргэцүүлэн бодож, буян нүглээ дэнсэлдэг, аав, ээжийнхээ захиасыг эргэн санадаг, дотоод сэтгэл рүүгээ өнгийж хардаг, худал хуурмаг, муу муухай бүхнийг тэвчдэг ийм өдөртэй болох нь зөв. Би хуулийн төслийг дэмжиж байна. Шашны баяртай болно гэдэг нь үндэсний дархлаагаа баталгаажуулах ач тустай.

УИХ-ЫН ГИШҮҮН С.БЯМБАЦОГТ:

-Төрийн байгууллага шашны үйл ажиллагаа явуулж болохгүй гэж Үндсэн хуульд заасан байдаг. Мөн төр, сүм хийдийн харилцааг хуулиар зохицуулна гэж заасан. Төр нь шашнаа, шашин нь төрөө хүндэтгэнэ гэж заасан. Тиймээс энэ хууль Үндсэн хууль болон бусад хуультай зөрчилдөхгүй гэж үзэж байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа сүм хийдийн судалгааг гаргасан. Үүнд улсын хэмжээнд 360 сүм, хийд үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс буддын 134, христийн 196, исламын 24, бусад 10 гэсэн сүм хийд ажилладаг гэсэн судалгаа байдаг. Монгол Улсын хүн амын 53 хувь нь будда, 2.9 хувь бөө, 2.1 христ, 386 хувь нь шашин шүтдэггүй байна. Амралтын өдрийн тоо хэт олон болоод байгаа юм биш үү гэсэн шүүмжлэл бий. Гэхдээ үүн дээр ч хийсэн судалгаа бий. Монгол Улс жилд найман өдөр 14 хоног амардаг. Хятад улс найман өдөр 26 хоног, ОХУ найман өдөр, 15 хоног, АНУ 13 хоног амардаг гэх мэт тоо бий. Үүнтэй харьцуулахаар манай баяр, амралтын өдөр дундаж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж