2016 оноос Увс, Говь-Алтай, Завхан аймгуудад хэрэгжиж эхэлсэн “Баруун бүсийн бага ангийн сурагчдын дотуур байрны нөхцөлийг сайжруулах” төсөл дуусаж, үр дүнгээ танилцуулжээ.
Төслийн хүрээнд дотуур байрны орчин нөхцөлийг сайжруулах, тавилга, тоног төхөөрөмж нийлүүлэх, сургалт хүмүүжил, хүнсний хангамжийн чанар стандартыг боловсронгуй болгох, хүний нөөцийн мэдлэг, ур чадварыг бэхжүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээнүүдийг хэрэгжүүлжээ. Үүнд: дээрх аймгуудын Ерөнхий боловсролын 12 сургуулийн дотуур байрыг 4,9 тэрбум төгрөгөөр иж бүрэн засварлаж, 20 дотуур байранд бусад хэрэгцээт материалыг нийлүүлсэн байна.
Ингэснээр алслагдсан сум, орон нутгийн бага ангийн сурагчдын сурах, хөгжих таатай орчныг бүрдүүлэхэд жишиг болох аж. Уг төслийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Азийн хөгжлийн банк, Ядуурлыг бууруулах Япон Улсын сангийн дэмжлэгтэй хэрэгжүүлсэн байна.
Холбоотой мэдээ