20 гаруй тонн түүхий нүүрс борлуулахаар нууж байсныг илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2019.10.23-нд нийтлэгдсэн

20 гаруй тонн түүхий нүүрс борлуулахаар нууж байсныг илрүүлжээ

20 гаруй тонн түүхий нүүрс борлуулахаар нууж байсныг илрүүлжээ

Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт түүхий нүүрсг худалдан борлуулах зорилгоор нуун далдалж байсныг илрүүлжээ. Тодруулбал, тус дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт оршин суух иргэний хашаанд аравдугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө шалгалт хийхэд 20-25 тонн түүхий нүүрс нууж байсныг Мэргэжлийн хяналтын байгууллагад шилжүүлсэн байна. Уг шалгалтыг тус дүүргийн цагдаагийн газраас түүхий нүүрс худалдан борлуулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулжээ.

Өнгөрөгч долоо хоногт буюу аравдугаар сарын 16-нд Өлзийтийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор Говьсүмбэр аймгийн "Алаг тогоо" ХХК-ийн уурхайгаас УНН улсын дугаартай Синотрак маркийн тээврийн хэрэгслээр 40 тонн түүхий нүүрс тээвэрлэх зөвшөөрлийн бичгээр 73 тонн нүүрс тээвэрлэн нэвтрүүлэхийг завдсаныг албаныхан илрүүлсэн билээ.

Мөн "М Ви Си Азиа Пасифик" компанид гэсэн он, сар, өдрийг нь дутуу тэмдэглэсэн, тээврийн хэрэгслийн марк, дугаар, нүүрсний хэмжээ бичигдээгүй нүүрс тээвэрлэх эрхийн бичгийг хууль бусаар авч явж байгаа зэрэг зөрчлүүдийг шалгалтаар илрүүлсэн юм.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж