"Сонгуулийн холимог тогтолцоог 2024 оноос мөрдөх санал гарсан"

Хуучирсан мэдээ: 2019.10.23-нд нийтлэгдсэн

"Сонгуулийн холимог тогтолцоог 2024 оноос мөрдөх санал гарсан"

"Сонгуулийн холимог тогтолцоог 2024 оноос мөрдөх санал гарсан"

УИХ дахь МАН-ын бүлэг даваа гаригт хуралдаж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг энэ долоо хоногт УИХ-ын байнгын хороо, чуулганы хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэх шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийхээр болсон билээ. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийх шийдвэр гарсан. Хэзээнээс хэлэлцэж эхлэх вэ?

-МАН-ын бүлэг хуралдаж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийх шийдвэр гаргасан. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар нэмэлт, өөрчлөлтийн төслийн гуравдугаар хэлэлцүүлэг явуулах тогтоолын төслийг хэлэлцэнэ. Гуравдугаар хэлэлцүүлгийг тогтоол гарснаас хойш 10 орчим хоног хэлэлцэх хугацаа бий. Арваннэгдүгээр сарын 10 хүрэх болов уу гэж бодож байна. Тэр хооронд зөвшилцөөгүй асуудлууд дээрээ зөвшилцөж, эцэслэж тохирно. Зөвшилцөл дээр санал нэгдэж чадвал гарын үсэг зурж, баталгаажуулаад явна.

-Ардчилсан намаас ирүүлсэн гурван санал дээр бүлэг ямар байр суурьтай байгаа вэ. Холимог тогтолцоо, Ерөнхийлөгчийг парламентаас сонгох заалтуудыг МАН-ын бүлэг дэмжсэн гэсэн мэдээлэл байна?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгээр 35 санал дэмжигдсэн, түүнээс өөр санал орохгүй. Харин Ардчилсан намаас ирүүлсэн гурван санал дээр зөвшилцөж байна. Зөвшилцлийн дараа бүлэг баталгаажуулж, эцсийн шийдвэрээ гаргана. Одоогоор эцэслэж, баталгаажуулаагүй, ярилцаж байна. Тухайлбал, холимог тогтолцоог дэмжиж, хэрэгжих хугацааг 2024 оноос, Ерөнхийлөгчийг парламентаас сонгох заалтыг дэмжиж, хэрэгжилтийг 2025 оноос мөрдөх гэх мэт саналууд гарч байна.

-УИХ-аар нэмэлт, өөрчлөлтийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийсний дараа Ерөнхийлөгч ёсчилж, баталснаар хүчин төгөлдөр болох уу. Процесс нь яаж өрнөх вэ?

-УИХ гуравдугаар хэлэлцүүлгээр баталсны дараа Ерөнхийлөгчид хүргүүлж, ёсчилно. Тийм хуультай.

-2020 оны төсөв хугацаатай, одоо хэлэлцэгдэж байна. Гэтэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийгээд эхэлбэл яах вэ? Төсөв хугацаандаа амжих уу?

-УИХ-аар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийж эхэлбэл ганц л зүйл хэлэлцэнэ. Энэ нь 2020 оны төсөв болон хамт өргөн мэдүүлсэн хуулиуд. Төсөв өөрөө цаг хугацаатай учраас дундуур нь хэлэлцээд явна. Хуулийн дагуу Үндсэн хууль хэлэлцэж байхад хугацаатай асуудал хэлэлцэж болно. Тиймээс 2020 оны төсвөө цаг хугацаанд нь хэлэлцэж батална.

Ш.ЧИМЭГ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж