Засгийн газар хуваарь ёсоор хуралдаж байна. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
№ | Хэлэлцэх асуудал | Засгийн газрын гишүүн |
1. | Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай | Л.ОЮУН-ЭРДЭНЭ |
2. | ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын дүнгийн тухай | Д.ЦОГТБААТАР |
3. | Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны тухай | Д.ЦОГТБААТАР |
4. | Улсын Их Хурлын гишүүн Н.Цэрэнбатын санаачлан боловсруулсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл | Ц.НЯМДОРЖ |
5. | Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл | Ц.НЯМДОРЖ |
6. | “Гэмт этгээд шилжүүлэх тухай” Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл | Ц.НЯМДОРЖ |
7. | Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл | Ц.НЯМДОРЖ |
8. | Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл | Ц.НЯМДОРЖ |
9. | Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл | Ц.НЯМДОРЖ |
10. | Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай | С.ЧИНЗОРИГ |
11. | Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл | Х.БАДЕЛХАН |
12. | Эрүүл мэнд, эм зүйн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл | Д.САРАНГЭРЭЛ |
13. | Бусад асуудал* | У.ХҮРЭЛСҮХ |
Танилцуулах асуудал
14. | Иргэд, олон нийттэй харилцах төвд 2019 оны III улиралд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар | Л.ОЮУН-ЭРДЭНЭ |
15. | Ерөнхийлөгчийн Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцсон дүнгийн талаар | Д.ЦОГТБААТАР |
16. | Эрүүл мэндийн сайдын гадаад томилолтын дүнгийн талаар | Д.САРАНГЭРЭЛ |
Холбоотой мэдээ