Монголд анх удаа гоёлын цэцгийн үзэсгэлэн зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2019.10.23-нд нийтлэгдсэн

Монголд анх удаа гоёлын цэцгийн үзэсгэлэн зохион байгууллаа

Монголд анх удаа гоёлын цэцгийн үзэсгэлэн зохион байгууллаа

“Цэцэгт Мэндчилгээ” компани нь 10 жилийн ойн баяртаа зориулан Монголд анх удаа гоёлын цэцгийн үзэсгэлэнг аравдугаар сарын 19-нд “Norphei Аrt” галерейд зохион байгууллаа. Тус компани 2009 онд байгуулагджээ. Тэд цэцгээр дамжуулж хэн нэгэнд хайр түгээж, хэн нэгний сэтгэлийг илгээж, цэцгийн соёлыг түгээж байна. "Цэцэгт Мэндчилгээ" компанийхан Солонгос, Хятад, Эквадор улсаас импортолж авчирсан 70 гаруй төрлийн сонин содон цэцгүүд, мөн компанийн дизайнеруудын урласан бүтээлүүдээр үзэсгэлэнгээ чимсэн байлаа.

Үзэсгэлэнд гурван төрлийн цэцэг “ургаж” байна. Мэдээж, эхнийх нь амьд цэцгийн зохиомж. Хоёр дахь нь гандахгүй, хатахгүй цэцэгс. Амьд цэцгээс ялгарах аргагүй өнгө, өнгөөр ургах хиймэл цэцэгс. Мөн үргэлжид хананд чинь шив шинээрээ ургах цэцгийг ч санал болгож байна лээ.

Хэзээ нэгэн цагт хэн нэгнээс цэцэг авч үзээгүй бүсгүй хүн ховорхон биз ээ. Цэцэг бол энэ дэлхийн хамгийн тансаг бэлэг. Хүндэтгэл, хайрын бэлгэдэл. Цэцэг бүхэн үг хэлдэг, өөр өөрийн илэрхийлэмжтэй. Цэцэгт мэндчилгээг зөвхөн баяр ёслолоор бэлэглэх нь учир дутагдалтай. Жирийн үед ч хэн нэгнийг гэнэт баярлуулах нь гоё.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж