Өчигдөр буюу аравдугаар сарын 22-ны өдөр 09:23-14:44 цагийн хооронд А-50 онгоц нэг, Су-27 байлдааны онгоц гурав, Ту-95 бөмбөгдөгч онгоц хоёр тус тус БНСУ-ын агаарын хамгаалалтын бүсэд урьдчилсан сануулгагүйгээр нэвтэрч, 15:13 цаг орчмын үед буцаж гартлаа нийт дөрвөн цаг саатжээ.
Дээрх онгоцууд Солонгосын зүүн хэсгийн Догдо, Үллюүн, Чэжү арлуудын орчмын далайгаар ниссэн аж.
Оросын онгоцууд БНСУ-ын эзэмшлийн хэсэгт хараахан нэвтрээгүй ч хамгаалалтын бүсийг давсанд БНСУ-ын талаас F-15 K, KF-16 тэргүүтэй арван сөнөөгч хөөргөж, Оросын онгоцуудыг гарахыг шаарджээ. Ийнхүү энэ жил Оросын сөнөөгч онгоцууд 20 дахь удаагаа БНСУ-ын агаарын хамгаалалтын бүсийг давсан нь бүртгэгдлээ.
Өмнө нь өнгөрсөн долдугаар сарын 23-нд А-50 онгоц мөн тус хэсгээр нэвтэрч, зуу зуун анхааруулах буудлагыг тоолгүй алгуурхан буцжээ. Түүнээс хойш удалгүй Оросын хоёр, Хятадын хоёр онгоц дахин БНСУ-ын хамгаалалтын бүсийг мөн давж ойлгомжгүй маневрууд хийж байгаад гарсан аж.
Өнгөрсөн наймдугаар сард мөн Оросын хоёр ширхэг Ту-142 онгоц нисч өнгөрчээ.
Энэхүү агаарын хамгаалалтын бүс анх 1950-1953 оны Солонгосын дайны үед буюу 1951 онд зурагдсан бөгөөд өнгөрсөн жил тэлсэн байна.
Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: YONHAP
Холбоотой мэдээ