У.Хүрэлсүх Нарухитог Японы Эзэн хааны сэнтийд заларсныг тунхаглах ёслолд оролцов | News.MN

У.Хүрэлсүх Нарухитог Японы Эзэн хааны сэнтийд заларсныг тунхаглах ёслолд оролцов

Хуучирсан мэдээ: 2019.10.23-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүх Нарухитог Японы Эзэн хааны сэнтийд заларсныг тунхаглах ёслолд оролцов

У.Хүрэлсүх Нарухитог Японы Эзэн хааны сэнтийд заларсныг тунхаглах ёслолд оролцов
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт Япон Улсын Цог Жавхлант эзэн хаан Нарүхитог Эзэн хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслолд оролцлоо. Төрийн ёслолд Япон Улстай дипломат харилцаатай 195 улс орон, НҮБ, Европын Холбоо зэрэг улс, олон улсын болон бусад байгууллагын өндөр түвшний зочид, төлөөлөгчид оролцлоо. Монгол Улсын Засгийн тэргүүний хувьд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Цог Жавхлант эзэн хаан Нарүхитог Эзэн хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслолд оролцож байгаа нь Монгол, Япон хоёр орны стратегийн түншлэл, найрамдалт харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч байгаагийн илрэл юм.
Эзэн хаан Нарухито ёслолын эхэнд Касикодокоро сүмд морилж, Нарны бурханд мөргөсөн байна. Төрийн ёслол хааны ордонд үргэлжилж Ерөнхий сайд Абэ Шинзо эзэн хаанд урт наслахыг ерөөсөн уламжлалт мэндчилгээ дэвшүүллээ. Нарухито Үндсэн хууль, Эзэн хааны гэр бүлийн тухай хуульд заасны дагуу хаан ширээнд сууж Япон Улсад шинэ үе ирснийг зарлав. Тэрээр ард түмнийхээ эв нэгдлийн бэлгэдэл болох үүргээ нэр төртэй биелүүлэхээ тангараглав. Эзэн хааны эцэг Акихито 30 гаруй жил хаан ширээнд суухдаа ард иргэдтэйгээ хамт баяр баясгалан, уй гашууг хуваалцаж байсныг тэрээр онцоллоо.
"Японы ард түмэн мэргэн ухаан, тасралтгүй зүтгэлийн ачаар хөгжил дэвшилд хүрч, олон улсын хамтын нийгэмлэгт найрамдалт, энх тайван тогтнолыг бий болгоход хувь нэмэр оруулна гэдэгт чин сэтгэлээсээ найдаж байна" гэж хэлэв. Эзэн хааныг сэнтийд нь залах ёслолд 174 улс, түүний дотор 70 гаруй хаан, төрийн тэргүүн Японд хүрэлцэн иржээ. Мөн тус улсын хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал, сайд нар, Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүс, мужуудын захирагч, эрдэмтэн, зохиолч, тамирчин, бизнес эрхлэгч гээд 2000 орчим хүн оролцсон байна.
Япон Улс эзэн хаанаа дэлхий нийтэд зарлан тунхаглаж буй баярт өдрийг үндэсний баяр, амралтын өдөр болгон тэмдэглэж байна. Түүхэн өдөрт зориулан баярын жагсаал зохион байгуулахаар төлөвлөж байсан ч "Хагибис" далайн шуурганы улмаас олон хүний амь эрсдэж, эд материалын их хохирол учирсантай холбогдуулан 11 дүгээр сарын 10-ны өдөр болгон хойшлуулсан юм. Мөн энэ өдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэгийн хамтаар Япон Улсын Цог жавхлант Эзэн хаан Нарүхитогийн барьсан хүндэтгэлийн дайллагад оролцлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2019-10-23 192.82.66.152

УИХ-н гишүүдийн орлогыг сонирхоод байгаа ТББ яагаад энэ хүний орлогыг ярихгүй байгаа.Энэ ТББ эрх мэдэлтэнгүүдийн өрсөлдөгчөө намнах аргад нь гар хөл болдог тэмцэгчлийн эгнээг дахин 1-р нэмлээ.өмнө 200 танк асаалттай гэж хэлээд таг болсон хэд хэдэн сонин нэртэй ТББ-д байгаа.Одоо тэд юуч дуугарч чадахаа байсан.Ичих булчирхай байнаа байна тэдэнд.

Avatar

Anand 2019-10-23 109.70.100.21

Ер нь тэрбумаас дээш хадгаламжтай бүх хүмүүсийг асууж тодруулж мөнгөнийх нь гарал үүслийг нь илээр сонсмоор байна. Хүрэлсүх ямар наймаа хийж эгч нь хэдэн жил солонгост ажиллаж авсан юм уу эсвэл өнөө банкны мөнгөний үлдэгдлүү гэдгийг шалгах хэрэгтэй. Ингэж байж шудрага ёс ярина шүү: Тэрбум 700 сая төгрөгний хадгаламжтай Хүрэлсүх хариу өгвөл сайн байна.

Avatar

zochin 2019-10-23 202.70.34.70

saihan haragdaj baina

Avatar

Зочин 2019-10-23 193.57.67.241

Уг нь оролцох ёстой ёслол хүндэтгэл юм шүү. Манай улсад Японоос өөр дорвитой тусалсан улс орон бол хуруу дарам даа. Даанч сэтгүүлч гарчиг өгч дийлсэнгүй. Харамсалтай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж