“Багануур” ХК 23 дахь жилдээ CAT-ийг сонгож байна | News.MN

“Багануур” ХК 23 дахь жилдээ CAT-ийг сонгож байна

“Багануур” ХК 23 дахь жилдээ CAT-ийг сонгож байна

“Багануур” ХК 23 дахь жилдээ CAT-ийг сонгож байна

МУ-ын эрчим хүчний системийн харъяа дулааны цахилгаан станцуудыг  нүүрсээр хангаж, Монголчуудынхаа гэрт халуун дулааныг бэлэглэж байдаг 41 жилийн түүхт Монголын ууган компаниудын нэг бол “Багануур” ХК билээ.

Багануурын нүүрс нь өөрийн физик,  хими шинж чанараараа зөвхөн эрчим хүчний зориулалтаар ашиглагдах төдийгүй дахин боловсруулалт хийгдэн шатдаг хий, түлш, шингэн ба шахмал түлш,  бусад химийн үйлдвэрлэлийн түүхий эд болох бүрэн боломжтой нь судалгаагаар батлагдсан.

“Багануур” ХК-ийн үйлдвэрлэлийн жилийн хүчин чадал 4.0 сая.тн бөгөөд  дотоодын хэрэглэгчдийн нүүрсний хэрэгцээнээс хамаарч 4.0-4.1 сая.тн  нүүрсийг олборлож 18.0-19.0 сая шоо метр хөрс хуулж, авто тээвэртэй болон  тээвэргүй хосолсон ашиглалтын системээр олборлолт явуулдаг.

Монгол улсын эрчим хүчний нүүрсний хэрэгцээний 60%, төвийн бүсийн  нүүрсний хэрэгцээний 70 гаруй хувийг дангаараа хангагч “Багануур” ХК энэ  сарын 10-ны өдөр парк шинэчлэлтийн ажлын хүрээнд дэлхийд тэргүүлэгч  Caterpillar-ийн техникүүдийг 23 дахь жилдээ сонголоо.

1016 морины хүчин чадалтай, 100 тонны даацтай, 60.1м3 тэвшний багтаамжтай шинэчлэгдсэн CAT 777E автосамосвал – 2 ширхгийг, 760 морины хүчтэй, 60 тонны даацтай, 64м3 нүүрсний зориулалтын тэвшний багтаамжтай  CAT 773E – 1 ширхгийг, 405 морины хүчтэй, 13.5м3 хутганы багтаамжтай CAT D9R бульдозер 1 ширхгийг “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-аас худалдан авч техникийн паркаа өргөжүүлэн, хүчин чадлаа улам  нэмлээ.

Монгол Улсын хөгжлийн түүчээ, амжилтын буухиа болж буй 41 жилийн түүхт Багануурын уурхайчдын минь ажил үйлс нь өөдөө, амжилт бүтээл нь арвин байг ээ!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-23 210.145.10.251

Baganuur gej dampuu p***a gazar bygd dald oroosoi

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж