Я.Содбаатар: Сонгуулиас ангид төсөв оруулж ирсэн | News.MN

Я.Содбаатар: Сонгуулиас ангид төсөв оруулж ирсэн

Хуучирсан мэдээ: 2019.10.23-нд нийтлэгдсэн

Я.Содбаатар: Сонгуулиас ангид төсөв оруулж ирсэн

Я.Содбаатар: Сонгуулиас ангид төсөв оруулж ирсэн

УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ирэх оны төсвийн талаар ярилцлаа.


-2020 оны төсөв төсөв өмнөх жилүүдийнхээс онцлогтой. Сонгуулийн өмнөх жилийн төсөв ч гэлээ төсвийн төсөлд орлогын түвшинг харьцангуй бодитой тооцох гэж, зардлын хэмнэлт бий болгох гэж хичээсэн тал харагдсан. Таны хувьд ирэх оны төсвийг ямархуу болсон гэж харж байна вэ?

-Ирэх оны төсөв энэ Засгийн газар, парламентын хамгийн сүүлийн төсөв. Энэ утгаараа Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг мөн сонгуулийн дөрвөн жилийн циклийг дүгнэх төсөв тул хариуцлагатай батлах ёстой. Ирэх оны төсөвт хэд хэдэн зарчмын томоохон бодлогыг төрөөс баримталсан. Тухайлбал, төсвийн сахилга батыг тууштай үргэлжлүүлж төсвийг эрүүлжүүлж, алдагдлыг үе шаттай бууруулах бодлогыг үргэлжлүүлнэ. 2016 онд буюу сонгуулийн дараа улсын төсвийн алдагдал 18 хувьд хүрч байсан бол энэ жил 5.1 хувьд хүргэснийг үе шаттай бууруулж, зохист хэмжээ буюу 2 хувьд хүрнэ гэж бодож байна.

2012-2016 онд гаргасан бондуудыг эргэн төлөлттэй холбоотой хүндрэл 2021 оноос эхэлнэ. Өөрөөр хэлбэл, 2021-2024 онуудад 2.9 тэрбум ам.долларын бондын эргэн төлөлт хийгдэнэ. 2021 оны дөрөвдүгээр сард 500 сая ам.долларын төлөлт хийгдэнэ. Үүний бэлтгэлийг эртнээс хангаж аль болох төсвийн алдагдлыг хуульд заасан хэмжээнд нь хүргэж, хэмнэлтийн бодлогыг үргэлжлүүлэх шаардлагатай. Хоёрдугаарт, хуримтлал, нөөц хэрэгтэй. Засгийн газар ч энэ чиглэлд нэлээд анхаарч ажиллаж байгаа. Гуравдугаарт, ирэх оны нэгдүгээр сарын 01-нээс Татварын ерөнхий хуулийн шинэчлэл хэрэгжинэ. Үүнтэй холбоотой бизнес хөрөнгө оруулалт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлийн бодлого авч хэрэгжүүлж байна. Дараагийн том асуудал бол зарлагын реформыг үргэлжлүүлэх ёстой. Миний хувьд үүнд шүүмжлэлтэй хандаж байгаа нь Сангийн яам зарлагын реформыг зөвхөн төсвийн хүрээнд харж байна. Гэтэл улсын хэмжээнд үндэсний хэмнэлтийн бодлого гаргаж байж зарлагын реформ хийх шаардлагатай. Мөн зарлагын үр ашиг, хүртээмж, өгөөж ямар байх уу гэдгийг байнга тооцож байх учиртай.

Сонгуулийн жилийн төсөв сонгуульд зориулагддагаас үүдэж сонгуулийн дараа төсвийн тодотгол хийхээс аргагүйд хүрдэг ийм алдаа өмнөх Засгийн газруудад бий. Харин энэ удаад сонгуулиас ангид төсөв өргөн барьсан гэж харж байгаа.

-Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт энэ жилийнхээс сайн байхгүй гэсэн тооцоо байгаа юм билээ?

-Төсвийг боловсруулахад тусгасан тоо баримтуудыг харахад төсвийг өөдрөг бус төсөөллөөр боловсруулсан нь сайн хэрэг. Сүүлийн үед төсөвт гаргадаг алдаа бол хэт өөдрөг төсөөлдөг нь  явцын дунд олон эрсдэл дагуулдаг талтай. 2020 оны эрдсийн ханшийг төсөвт тооцоолохдоо гадна, дотоодын эрсдэлийг сайтар тооцож гаргасан гэж дүгнэж болно. Тухайлбал,нүүрсний экспортын хэмжээг энэ оныхтой адил хэмжээнд буюу 42 сая тонн, зэсийн үнийг бууруулж, төмрийн хүдэр, нүүрсний ханшийг хэвээр хадгалахаар, алтны ханшийг одоогийн тооцооллоос бага зэрэг нэмэгдүүлж тогтоосон. 42 сая тонн нүүрс гаргах төлөвлөгөөгөө хангахын тулд дэд бүтцэд шаардлагатай хөрөнгө оруулалтуудыг төсөвт суулгасан. Тухайлбал, боомтуудыг шинэчлэх ажил гадна, дотоодын зээл тусламжаар шийдэгдэж байгаа. Хил гаалийн нөхцөл байдал сайжирснаар уул уурхайн баялгаас орж ирж байгаа бүтээгдэхүүнийхээ хэмжээг нэмэгдүүлэх, мөн зохиомлоор үүсэх саад бэрхшээлийг давахад давуу тал бий болно гэж харж байна.

-Төсөв ярих бүрт зардлаа хэмнэнэ, үр ашигтай төсөвтэй болно гэж сайн сайхан зүйл ярьдаг ч ажил хэрэг болох нь бага. 2020 оны төсвийн зарлагын багагүй хувийг нийгмийн халамж эзлэхээр байна?

-МАН 2016 оны сонгуулиар мөрийн хөтөлбөртөө дэвшүүлсэн нийгмийн чиглэлийн бодлогуудаа үндсэндээ хэрэгжүүлэх шатандаа орсон. Ялангуяа эрх зүйн орчинтой холбоотой хууль тогтоомж бүгд батлагдсан. Үүнтэй холбоотойгоор хөрөнгө мөнгийг нь шийдэж хэрэгжүүлэх  ажлуудыг  ирэх оны төсөвт суулгаж өгсөн. Тухайлбал, боловсролын үйлчилгээний эрэлт, нийлүүлэлтийг зохистой түвшинд байлгах, зах зээлд эрэлттэй мэргэжлээр суралцах урам зорилгыг залууст өгөх зорилгоор мэргэжлийн боловсролын сургалтын төвд суралцагчдад 2019 оноос олгож эхэлсэн 100 мянган төгрөгийг  нэмэгдүүлж, 200 мянган төгрөгт хүргэнэ. Мөн 2012 оноос хойш нэмэгдүүлээгүй байсан цэцэрлэгийн хүүхдийн хоол, Үдийн цай хөтөлбөр болон дотуур байрны хоолны зардлыг тус тус 50 хувиар нэмэгдүүлэхээр тусгасан. Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид 1995 оноос хойш төлж чадаагүй байсан тэтгэврийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлж, ирэх оноос тэтгэвэр авах боломж олгох. Хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон эхчүүд, эмэгтэйчүүдийн тэтгэврийг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн. Энэ бүхэн иргэдэд очих бодит дэмжлэг болно.

-Гишүүд өөрсдийн тойрогтоо илүү мөнгө хуваарилах гэсэн оролдлого гардаг. Энэ жилийн төсвийн хуваарилалт хэт тэгш бус байна гэх шүүмжлэл гараад байгаа?

– 76 жижиг мажоритар тойргийн давуу болон сул талууд бий. Сул тал нь улсын нэгдсэн томоохон асуудлуудад бага анхаардаг. Дахин сонгогдохын тулд тойрогтоо мөнгө суулгахыг илүүд үздэг энэ байдлыг буруутгах аргагүй. 76 жижиг тойргоос сонгогддог ийм үед дээрх маргаан, мэтгэлцээн байнга гарна.

 2020 оны төсөвт тойргуудад ялгаварлалтай хөрөнгө оруулалт суулгасан асуудал байхгүй. Концессын эргэн төлөлтийг өгч байгаатай холбоотойгоор зарим аймгийн төсвийн хөрөнгө оруулалт өндөр харагдаж байж магад.

Тухайлбал, манай аймагт өмнөх жилүүдэд концессоор нэг ч ажил хийгдээгүй учраас ерөнхий жишиг төсвийн дүн тавигдсан. Цаашид бид төсвийн гүйцэтгэл, төсвийн хүрээнд хийгдэж байгаа ажлын чанар, үр өгөөж нь хэр байна вэ гэдэгт илүү анхаарах нь чухал.

– Таны тойрогт төсвийн хөрөнгийн гүйцэтгэл ямар байна вэ?

-Би Өвөрхангай аймгийн хангайн бүсийн таван сумаас сонгогдсон. Манай тойрогт сүүлийн гурван жилийн байдлаар долоон гүүр, 20 км автозам, 27 барилга байгууламжийн объект баригдаж, түрүүчээсээ ашиглалтад орсон.

 -ХСҮТ-ийн өргөтгөлд шаардлагатай  19.3 тэрбум төгрөгийг төсөвт суулгаагүй байсан?

-Яамдуудын  оруулсан  саналуудаас Сангийн яамны түвшинд аль аль нь  хасагдсан бэ гэдгийг бид ажлын хэсгийн түвшинд ярина. Төсвийн хөрөнгө мөнгө хязгаартай учраас бүх асуудлыг нэг дор шийдвэрлэх мэдээж боломжгүй. Салбар тус бүрт жаргал, зовлон бий. Гэхдээ Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон томоохон зорилтуудын хүрээнд эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтууд эрс нэмэгдсэн. Ялангуяа хавдрын эрт илрүүлгийн чиглэлд хэд хэдэн  хөтөлбөрийг  Засгийн газраас баталж, мөн УИХ-аас чухал тогтоолын төслүүд баталсан. Ер нь бол олон жил хуримтлагдсан асуудлуудыг нэг далайлтаар бүгдийг шийдэж чадахгүй нь үнэн.

-Ирэх онд сургууль, цэцэрлэгийн хэчнээн барилга ашиглалтад оруулах юм бол?

-Гурван ээлжтэй сургуулиудыг хоёр ээлжтэй болгох, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах зорилтын хүрээнд өнгөрсөн жилүүдэд нийтдээ 200 гаруй сургууль, цэцэрлэгийн объект ашиглалтад оруулсан. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өнгөрсөн онуудад эхлүүлсэн төслүүдийг бүрэн дуусгах, олон жил царцаагдсан төслүүдийг ашиглалтад оруулах санхүүжилтийг нь ирэх оны төсөвт суулгасан. Ирэх онд 61 цэцэрлэг, 32 сургууль шинээр ашиглалтад орж,  үүнийг дагаад 1800 орчим ажлын байр шинээр бий болно.

 САРАЛ ЖАГСААЛТАД ОРСОН НЬ 2016 ОНООС  ӨМНӨХ ДӨРВӨН ЖИЛИЙН ГОР 

-ОУВС-гийн хөтөлбөр ирэх оны тавдугаар сард дуусна. Цаашид манай улс тус хөтөлбөрийг үргэлжлүүлэх шаардлага бий юу? 

-2016 онд Монголын эдийн засаг сэхээнд орчихсон байсан нь үнэн. Эдийн засгийн аль ч үзүүлэлтээрээ хэвтэрт байсан. Энэ хүнд нөхцөл байдлаас гаргаж, өнөөдрийн эдийн засгийн өсөлтөд хүргэхийн тулд Засгийн газар, УИХ бүх шатандаа зүтгэж ажилласан. Үр дүн гарч байгаа. Эдийн засгийн бүх үзүүлэлт сүүлийн гурван жил эерэг гарч байна. Гэхдээ эдийн засгийн үзүүлэлтүүд тогтворжих хүртэл тодорхой  хугацаа шаардлагатай. Эдийн засаг тогтворжих хэрээр бид ОУВС-гийн дэмжлэггүйгээр явах нөхцөл боломж бүрдэнэ гэж харж байгаа.

-FATF Монгол Улсыг мөнгө угаах магадлал өндөр гэж үзэж саарал жагсаалтад орууллаа. Уг жагсаалтад орсноор ямар сөрөг үр дагавартай вэ?

-Санхүүгийн салбарт нөлөөлөх нөлөөлөл нь бага. Өнгөрсөн гурван жил бид махийтлаа ажилласны үр дүнд эдийн засгийн суурь нөхцөлөө сайжруулсан нь саарал жагсаалтаас үүсэх хүндрэлүүдийг даван туулах боломж  бий. 2008 онд баталсан Өршөөлийн тухай хуультай холбоотойгоор 2011 онд FATF-аас манайд үнэлгээ хийхэд муу гарч улмаар өгсөн зөвлөмж, чиглэлийг хангалттай биелүүлээгүй учраас 2013 онд Монгол Улс саарал жагсаалтад орсон. Тухайн үед Монголбанк, Засгийн газар идэвхтэй ажилласны үр дүнд саарал жагсаалтаас үндсэндээ жилийн дотор гарсан.

Ингээд 2015 онд УИХ Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг баталж, мөнгө угаахтай холбоотой хэргүүдийг энэ хүрээнд хаацайлах цаашлаад Монгол Улс мөнгө угаах гэмт хэргийн хөрс суурийг бэлдлээ гэж олон улсын байгууллагууд үзсэн. Тийм учраас 2017 онд FATF-ын шинжээчдийн баг Монгол Улсад ажиллаад “Эрчимтэй хяналтдаа орууллаа шүү” гээд зөвлөмжүүд өгсөн.

Сая Парист болсон хурлаар дээрх хоёр жилийн ажлыг дүгнэхэд 40 зөвлөмжөөс 35-ыг нь хангаж, хэрэгжилтийн 11 үзүүлэлтээс долоог биелүүлсэн нь манай улсыг идэвхтэй ажилласан байна гэж FATF тайландаа онцолж дүгнэсэн. Гэхдээ манай улсын зарим үйл ажиллагааг засах сайжруулах шаардлагатай байна гэж үзээд дөрвөн чиглэлд анхааруулга өгсөн. Тухайлбал, мөнгө угаахтай холбоотой гарч байгаа томоохон хэргүүдийг шийдвэрлэдэг механизм алга, энэ чиглэлд шийдэгдсэн нэг ч хэрэг алга. Хоёрт, санхүүгийн болон санхүүгийн бус үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудаар дамжиж буй хөрөнгө мөнгөө хангалттай хянаж чадахгүй байна, гуравт, хууль эрхзүйн орчноо сайжруулах шаардлагатай гэж зөвлөсөн. FATF-ын өгсөн зөвлөмжүүдийг богино хугацаанд авч хэрэгжүүлэх шаардлагатай. Бид FATF-ын зөвлөмжүүдийг хэрэгжүүлснээр банк санхүүгийн системээ, төгөлдөржүүлэх зэрэг манай улсад ашиг тустай өөрчлөлтүүд гарна. Гэхдээ энэ дунд хүндрэл гарна. 2015 онд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг гаргаснаар олон хэрэг энэ хуулийн дор гацаж байгаа.

Арилжааны банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэрээ ил тод болгохгүй байгаа нь эргээд л энэ хуультай холбогдчихдог. Зарим гэмт хэргийг шалгаад үр дүн гараад эхлэхээр мөн л энэ хуулиар хамгаалагдаж ял авахгүй байх жишээтэй. Тэгэхээр саарал жагсаалтад орсон нь сүүлийн гурван жилийн алдаа гэхээсээ илүүтэй 2016 оноос өмнөх дөрвөн жилийн горыг амсаж байна. Ажлын хариуцлага алдсан хүмүүст хариуцлага тооцох ёстой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin1 2019-10-23 66.181.161.62

Y.SODBAATAR BOL ULS TOR NIIGMIIN ITGELT ZVTGELTEN, ARD IRGEDIIN DUU HOOLOI BOLJ CHADAH HVN YM. UUL UURHAI ESWEL ZAM TEEWRIIN SAIDAAR TAWIGDAHAD ONOWCHTOI HVN SHVV. AJILIIN ONDOR AMJILT HVSEY 🙂

Avatar

Зочин 2019-10-23 66.181.179.137

СОДБААТАР АА, БОДИТОЙ ЮМ ЯРЬ. УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНИЙН ЖААХАН ӨСӨЛТ Л ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ ХАРУУЛЖ БАЙНА. БУСАД БҮХ САЛБАРТ ӨСӨЛТ АЛГА. ТА НАРЫН АЖЛЫН ҮР ДҮН ЧИНЬ ХҮН УГААРТУУЛЖ а**х, СААРАЛ ЖАГСААЛТАД УЛС ОРНОО ОРУУЛЖ ДЭЛХИЙН ШИВШИГ БОЛГОХООС ӨӨР ЗҮЙЛ АЛГАДАА

Avatar

зочин 2019-10-23 66.181.166.196

Энэ нөхөр огт харагдахгүй амьд үхсэн мэдэгдэхгүй алга болчихсон байсан чинь сонгууль дөхөхөөр гараад ирдэг байна ш дээ

Avatar

Зочин 2019-10-23 103.80.211.152

Муу новшийн л***р чинь юу юу гэнэ вэ. Хэнтий хаашаа юм Монгол улсын бүх хөрөнгө оруулалтыг аваад байгаан биш үү. Хэнтийд бүх монголчууд амьдараад байгаа юм уу. Хотынхоо хөрөнгө оруулалтыг нэмээч.

Avatar

Зочин 2019-10-23 202.21.112.37

ЖДҮЧин мөнгө угаагч, Хүрэлсүхийн найз тэд нийлсэн луйварчид, мөн Эрдэнэтийн гокын 300-н айлын орон сууцыг тендэргүйгээр өөрийн химон компанираа авсан хулгайч гэж дуулсан. Хулгайчаас ямар олигтой төсөв гархав дээ хулгай л хийнэ биз. Эд нар мафи шүүдээ!!!

Avatar

Зочин 2019-10-23 49.0.213.33

МАН-ын өсөх идэр авилгалч жидүүчин зипдаа битгий тэнэг хүн хуурч байгаа аятай улин хуцаж унгас алдаад бай !

Avatar

shunal 2019-10-23 192.82.75.81

shunaltai hulgaich

Avatar

Зочин 2019-10-23 202.179.25.221

2016 onoos umnuh mungu ugaasan gemt herguudees bolj saaral jagsaaltad orson yum bol enend oroilon oroltson uls turchid, mongolbank sangiin yamnii hulgaruudaasaa avaachij hiigeech. chadahgui l dee ed. tegeheer ter saaral jagsaaltdaamunhud hadagdah yum bna tee

Avatar

Зочин 2019-10-23 202.131.251.130

Төсвөө алдагдалгүй батлах юмсан

Avatar

Зочин 2019-10-23 202.21.108.104

Төсөв яах вээ, Та тэр бохир өтгөн шингэнийг нь буцааж идүүлээд хордуулсан иргэдийнхээ эрүүл мэндэд анхаараа.

Avatar

Зочин 2019-10-23 66.181.187.179

МУХУЙ АМАЛСАН н**ш СОДБААТАР АА, ЧИ БОЛ ЭНЭ ХАР ЖАГСААЛТАД ОРОХОД НЭМЭР ОРУУЛЖ ЖДҮ С-ИЙН МӨНГӨ ХУЛГАЙЛЖ ИДЭЛЦСЭН АРЧААГҮЙ н**ш ШҮҮДЭЭ. ЮУ Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙ БОЛОВСРОЛГҮЙ ЧАМ ШИГ н**ш Л ИЙМ БАЙДАЛД ХҮРГЭЛЦЭВ. ЧИ БОЛ ХОГИЙН н**ш, ТӨГССӨН СУРГУУЛЬ ЭЗЭМШСЭН МЭРГЭЖИЛГҮЙ, САНДАЛ БӨГЛӨГЧ, ХИЙРХЭГЧ. БУСДАД БУРУУГАА ЧИХЭЖ УСНААС ЦЭВЭР ГАРАХГҮЙ ЭЭ. ЧИНИЙ ИРЭЭДҮЙ ШОРОН, ИДСЭН МӨНГӨӨНИЙХӨӨ ГОРЫГ ХАР ГЭРТ ХОРИГДОХ НЬ ХҮЛЭЭЖ БУЙГ БОД

Avatar

Kherlen 2019-10-23 185.220.101.45

У.Хүрэлсүхээ Та өөрийн 1 тэрбум 700 сая төгрөгний хадгаламжаа хэрхэн баялаг бүтээж, ажилтан удирдаж, татвар төлж олсон туршлага тайлангаа ард түмэн бидэндээ тайлбарлах цаг ирсэн. Ирээдүйн залуус бид сонсмоор байна. Хадгаламж банкны 14 тэрбумын хэрэг ч үүнтэй бас хамаатай байх.

Avatar

ӨВ 2019-10-23 103.229.121.72

Чи их үнэмшилгүй ярьдаг шүү ярьсан болгон чинь үнэ цэнэгүй болж дээ. Өөрийгөө хэн гэж боддог юм одоо болсон шүү

Avatar

иргэн 2019-10-23 202.179.26.46

Сүнсгүй Худлаа ярих юмаа, Та нарт ер нь Үнэн гэж байна уу
Төрсөн чинь Үнэн, Үхэх чинь Үнэн бусад нь бүгд Худлаа гэдгийг Дэлхий хүртэл мэдчихээд байна шүү дээ, Шившигээ, Чи Албан тушаалаа ашиглаж Иргэдийнхээ боломжийг Хулгайсан Хулгайч шүү дээ, Та нар Иргэд ээ Ядууруулаад зогсохгүй, Улс орноо Сүйтгэж Шившиг болгож байгаа шүү,
,

Avatar

Их мэдэх 2019-10-23 192.82.76.152

ЖДУДС ХУСЧААД ЮУ ХУЦААД БАЙГАА ГАМИН БЭ. ЯНГУГ ГЭДЭГ НЭРТЭЙ МОНГОЛ ХУН БАЙНАА БАС. SUNSHINE VILLAGE ГЭЭД БАЙГАА ХОТХОНЫГ ЧИ БАРИУЛСАН БЗДЭ ХУЛГАЙЧАА

Avatar

Зочин 2019-10-23 124.158.94.9

Бүх төсвөө Хэнтий аймагт хуваарилчаад

Avatar

Баатар 2019-10-23 202.9.42.125

Ичих нүүрэндээ илэг наачихсан худалч ЖДҮчин тэнэг үхэр монголчуудыг доромжилж ханаагүй
юм байхдаа

Avatar

Irgen 2019-10-23 202.126.89.139

Byyr ichixgyi xutsdag boljee … za yaxav songuuli ar bairnd chini tavinaa ta nariig

Avatar

зочин 2019-10-23 59.153.113.88

эхлээд өөрөө ЖДҮ луйвраас ангижирчих.

Avatar

Зочин 2019-10-23 150.129.142.89

Ene tusuv ni 76 jijig toirgiin sul tal

Avatar

Админ Хэрэглэгч 2019-10-23 124.158.107.71

Ийм мэдээ нийгэм бузарласан юмнуудаас ярилцлага аваад нийгмийг битгий бухимдуулаад байгаач. Өөрөө ЖДҮ-гээр мөнгө угаачихаад ийм юм ярьж байгаа нь зүгээр л доромжлол гэж ойлгож байна шүү?

Avatar

Иргэн 2019-10-23 103.26.194.140

Ой гутмаар худлаа ярихымаа 🤮🤮🤮🤮🤮

Avatar

Зочин 2019-10-23 202.126.89.10

Ter barisan Sunshine village hothoniihii usnii asuudliig shiidej uguu n**** oo.Toirogtoo ih mungu suulgaj olon barilga barisan yum bn.Maluudaa mallaad dahin songogdohoos uur ajilgui s** yum bn.

Avatar

Зочин 2019-10-23 202.126.89.160

Үхсэн баас өмхий ЖДҮ-чин лалаар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж