Липецкийн сонин Оросын шилдэг сониноор шалгарлаа | News.MN

Липецкийн сонин Оросын шилдэг сониноор шалгарлаа

Липецкийн сонин Оросын шилдэг сониноор шалгарлаа

Липецкийн сонин Оросын шилдэг сониноор шалгарлаа

Липекц мужийн Добринка тосгоны "Добринские вести" сонин ОХУ-ын шилдэг 10 сонин-2018 уралдааны тэргүүн 10-ын тоонд багтлаа. Добринка тосгон нь 9500 оршин суугчтай.

ОХУ-ын Сэтгүүлчдийн холбооноос зохион байгуулдаг энэ уралдааны шилдэг 10-т “Добринские вести”-гээс гадна цөөн хүн амтай хот суурины хэд хэдэн сонин багтжээ. Тухайлбал, Кемеров мужийн Белово хотын /74 мянган оршин суугчтай/ "Беловский Вестник", Нижегород мужийн Выкси хотын /53 мянган оршин суугчтай/ "Выксунский рабочий", Челябинск мужийн Карталы хотын /28600 оршин суугчтай/ "Карталинская новь", Ямало-Ненецийн автономит тойргийн Салехард /49 мянган оршин суугчтай/ "Красный Север" сонин багтсан байна.

Свердловск мужаас хоёр сонин багтсан нь Новоуральск хотын "Нейва", Североуральск хотын "ПроСевероуральск.ру" юм. Олон уншигчтай, том хотын сонинуудаас эхний 10-т 216,7 мянган оршин суугчтай Благовещенскийн "Амурская правда", 115 мянган оршин суугчтай Батайск хотын "Вперёд", 631 мянган оршин суугчтай Ижевск хотын "Центр" сонинууд шилдэгт тооцогдлоо.

Сэтгүүлчдийн холбоо энэхүү уралдааныг тав дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Энэ удаагийн уралдаанд 100 гаруй сонин өрсөлдсөн байна. “Энэ удаагийн эхний 10-т багтсан сонинууд бүгд анх удаа шилдэгт тооцогдсон нь өрсөлдөөн ширүүн байсныг харуулж байна” хэмээн Сэтгүүлчдийн холбооны нарийн бичгийн дарга, "Журналистика и медиарынок" сэтгүүлийн ерөнхий редактор Владимир Касютин РИА Новости-д ярилаа.

Түүний хэлснээр, шилдэг сониныг хэд хэдэн үзүүлэлтээр шалгаруулдаг. Тухайлбал, сонины контентын агуулга, дизайн дэглэлт, уншигчидтайгаа хэрхэн ажилладаг, олон нийтийн сүлжээтэй харьцах байдал, цахим хэлбэртэй байх, хэвлэл мэдээллийн салбарын хөгжилд хэрхэн оролцдог зэрэг үзүүлэлтийг харгалздаг байна. Үүнээс гадна заавал хангах нэг үзүүлэлт нь тухайн сонины контентуудаас жилдээ хэд хэдэн удаа сэтгүүл зүйн гол хэвлэл болох "Журналистика и медиарынок" сэтгүүлд сонгогдон хэвлэгдсэн байх ёстой юм.

"Добринские вести" сониныг эрхлэн гаргагч нь Добринка тосгоны захиргаа юм.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

сэтгүүлч 2019-10-23 66.181.166.196

манайд түй ч хамаагүй юм биш үү, донгио донгио юм нийтлэх юм аа

Avatar

Уншигч 2019-10-23 49.0.213.33

Тэр чинь шар сонин

Avatar

Зочин 2019-10-23 49.0.213.33

Тэр чинь шар сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж