Гоёл чимэглэлийн үзэсгэлэн гарна

Хуучирсан мэдээ: 2019.10.23-нд нийтлэгдсэн

Гоёл чимэглэлийн үзэсгэлэн гарна

Гоёл чимэглэлийн үзэсгэлэн гарна

ОХУ-ын Эрхүү хотын үзэсгэлэнгийн “Сибэкспоцентр” төвд энэ оны аравдугаар сарын 31-нээс арваннэгдүгээр сарын 4-ний хооронд "Байкальский ювелирный салон" үзэсгэлэн зохиогдоно хэмээн IrkutskMedia мэдээллээ.

Гурав дахь удаагаа зохиогдох энэ үзэсгэлэнгээс Оросын уран дархчуудын шинэ бүтээлүүдтэй танилцаж, гоёл чимэглэлийн сүүлийн үеийн чиг хандлагыг харахаас гадна сонирхсон гоёлуудаа худалдан авах боломжтой юм.

“Сибэкспоцентр”-ийн Хэвлэлийн албанаас мэдээлснээр, үзэсгэлэнд Оросын болон гадаадын гоёл чимэглэлийн 40 орчим компани бүтээгдэхүүнээ дэлгэх ажээ. Гоёл чимэглэлээс гадна бугуйн цаг, мөнгөн сав суулга бас байх юм.

Үзэсгэлэнгийн үеэр гоёлын дархчуудын дунд зохиогддог үнэт чулууны зүсэлт хийх уралдаан зохиогдоно. Мөн ур хийцтэй бүтээгдэхүүн шалгаруулдаг "Серебряный бабр" уралдааны тэргүүн шагнал олгох ёслол болох юм.

Уралдааны шүүгчийн бүрэлдэхүүнд Оросын гоёл чимэглэлийн мастерууд болох Сергей Фалькин, Сергей Шиманский, "Anna Nova" брэндийн мастер Роберт Мельников, Уралын Их сургуулийн урлаг судлаач Людмила Будрина нар багтжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж