Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019 оны 27/24 дугаар тогтоолоор байгуулагдсан “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах” ажилд санал, дүгнэлт өгөх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдлаа.
Ажлын хэсгийн гишүүдийн саналаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид болон мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачдын хэлэлцүүлгээс гаргасан саналыг нэгдсэн байдлаар боловсруулж “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц”-д тусгуулах саналыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 28 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.
Эх сурвалж: ULAANBAATAR.MN
Холбоотой мэдээ