Помпео: АНУ Турктэй дайтахад бэлэн

Хуучирсан мэдээ: 2019.10.22-нд нийтлэгдсэн

Помпео: АНУ Турктэй дайтахад бэлэн

Помпео: АНУ Турктэй дайтахад бэлэн

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Даваа гариг (2019.10.21)-т CNBC сувагт өгсөн ярилцлагадаа “Ерөнхийлөгч Дональд Трамп шаардлагатай бол Туркийн эсрэг цэргийн хүч хэрэглэхэд бэлэн байна” гэж мэдэгджээ.

ТАСС агентлагийн мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сэтгүүлчидтэй уулзахдаа “Хүлээн зөвшөөрч боломгүй үйлдэл гаргавал Туркт татвар ногдуулж, хориг арга хэмжээ авахаа хатуу сануулж байна" хэмээн мэдэгдсэн байна. Тэрбээр аравдугаар сарын 14-ний өдөр Сири дэх “Энх тайвны эх үүсвэр” цэргийн ажиллагаатай холбогдуулан Туркийн эсрэг хориг арга хэмжээ авах тухай захирамжид гарын үсэг зурсан билээ.

Аравдугаар сарын 17-нд болсон АНУ, Туркийн яриа хэлэлцээний үеэр талууд цэргийн ажиллагааг түр зогсоох тухай хэлэлцээрт хүрч, Турк улс 120 цагийн хугацаатай гал зогсоохыг зөвшөөрсөн. АНУ-ын Дэд ерөнхийлөгч Майк Пенс “Туркийн эсрэг шинэ хориг арга хэмжээ авахгүй бөгөөд Сирид гал бүрэн зогсвол одоо үйлчилж буй эдийн засгийн хориг арга хэмжээг цуцална” хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: BUSINESS INSIDER, TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж