Ази, Номхон далайн бүс нутгийн хотуудын 7 дахь удаагийн форумд оролцов | News.MN

Ази, Номхон далайн бүс нутгийн хотуудын 7 дахь удаагийн форумд оролцов

Ази, Номхон далайн бүс нутгийн хотуудын 7 дахь удаагийн форумд оролцов

Ази, Номхон далайн бүс нутгийн хотуудын 7 дахь удаагийн форумд оролцов

Ази, Номхон далайн бүс нутгийн хотуудын 7 дахь удаагийн форум Малайз улсын Пенанг хотод аравдугаар сарын 15-наас 18-ны хооронд боллоо. Дөрвөн жилд нэг удаа болдог уг форум энэ удаа “Ази, Номхон далайн бүс нутгийн хотуудын ирээдүй: Тогтвортой хөгжлийн зорилт 2030-д хүрэх шилжилтийн зам” сэдвийн дор зохиогдож, 60 орны 7000 гаруй төлөөлөгч оролцов.

Бүс нутгийн хот суурин газруудын уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадавхыг сайжруулах төлөвлөлт, засаглал, санхүүжилтийн механизмыг бэхжүүлэх замаар Тогтвортой хөгжлийн зорилго, Үндэсний зорилтот хувь нэмрийг хэрэгжүүлэх, харилцан сайн туршлагыг солилцох, хамтын ажиллагааг дэмжих агуулгын дор болж өнгөрсөн форумын “Хотын оршин суугчдын эдийн засгийн тэсвэрлэх чадварыг бэхжүүлэх нь” салбар хуралдаанд Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга панелистаар оролцож, ойн сан бүхий газар нутагт оршин суудаг иргэдийн орлого, амьжиргааг дээшлүүлэх замаар ой хамгаалах төслийн талаар болон байгалийн нөөц ашиглалтын үр нөлөөг дээшлүүлэх санаачилгуудыг танилцуулав. Учир нь НҮБ-ын Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засаг, нийгмийн комисс (ЭСКАП) болон НҮБ-ын Хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөрөөс “Хотын нөөц баялгийн тогтвортой менежментийг нэвтрүүлэх замаар Тогтвортой хөгжлийн зорилтыг нутагшуулах нь” төслийг Камбожийн Баттамбан, Тайландын Надий, Филиппины Нага ба Фижигийн Насину, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотуудад хэрэгжүүлж эхлээд байгаа юм.

Ази, Номхон далайн бүс нутаг нь дэлхийн хамгийн их хотжилт бүхий  бүс нутаг бөгөөд өдгөө 2.3 тэрбум хүн хот суурин газарт амьдарч байгаа бол 2050 он гэхэд 1.2 тэрбумаар нэмэгдэх тооцоотой байна. Форумын үеэр “Ази, Номхон далайн бүсийн хотуудын ирээдүй 2019” тайланг танилцуулсныг https://www.unescap.org/sites/default/files/CLC%20UNESCAP%20Smart%20Cities%20Report.pdf холбоосоор татан авч танилцах боломжтой.

НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж