Саарал жагсаалтад орсон нь хэний буруу вэ? | News.MN

Саарал жагсаалтад орсон нь хэний буруу вэ?

VS

Саарал жагсаалтад орсон нь хэний буруу вэ?

Монгол Улсыг FATF саарал жагсаалтад оруулсан нь эдийн засагт нөлөөтэй, нөлөөгүй гэх байр суурь өрнөж байна. Бид энэ удаагийн VS булангаараа, саарал жагсаалтад орсны буруутныг хайгаад "олохгүй" байгаа, яагаад саарал жагсаалтад орсон талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, хуульч Б.Гүнбилэг нарын эсрэг тэсрэг байр суурийг хүргэж байна.


 

 

Б.Гүнбилэг:
Хуульч 

-Улстөрчид, хуулийн байгууллагууд хамтарч хэрэг шийддэг, бүх буруу хуулийн байгууллагад байгаа гэж ойлгодог байсан ард түмэн маань хууль тогтоох байгууллага дээр хуулиа засаж, гэмт хэрэгтнүүдийг “өршөөдөг”, албан тушаалын болон мөнгө угаах хэргүүдийг албаар Эрүүгийн хуулиас зувчуулдаг болохыг өдөр бүр таньж мэдсээр байна.

Миний сайн мэдэхээр 2008 онд Эрүүгийн хуулиас албан тушаалын гэмт хэргийн зохицуулалтад өөрчлөлт оруулж, нисдэг тэрэгний гэх хэрэгт холбогдсон албан тушаалтнууд ялгүй салж байсан юм. УИХ-ын Тамгын газарт анх ажилд ороход хэн буруутай вэ гэдэг уралдаан явагдаж байсан ба ганц нэг реферэнтэд хариуцлага тооцоод л өнгөрсөн. Гэтэл ийм хэргүүд их гардаг болохыг мэдээллээс авсаар байна. Эмч гэхээр нүдний эмч зүрхний хагалгаа хийдэггүй шиг, мэдэхгүй олон мэдээлэл байсан нь хуульчдад улам тодорсоор байна.

Саяхнаас Хууль зүйн дэд сайд асан, бидний нэрлэдгээр өндөр Б.Энхбаяр дуугарч эхэллээ. Түүний яриаг сонсоод 20 жил “шүтсэн” сайдыгаа, улам бүр таних болсон. Тоочвол түмэн зүйл бичиж болно, хуульчид бид одоогоос гурван жилийн өмнө Цэц, АТГ-д хандаж Ц.Нямдорж сайдыг шалгуулахаар хүсэлт тавьж, эрсдэл хүлээж байсан.

Бидний үеийн хуульчид энэ хүнээр үлгэр дууриал аван, ийм хуульч болох юмсан гэдэг итгэл үнэмшилтэй сурч, түүний удирдлага дор ажиллаж, бараг Ц.Нямдорж судлаач шиг болж байсан учир бага багаар Но-тойг нь, хэт дураараа байдлыг нь мэдсэнээр урам хугарч, гутаж яваа билээ. Энэ бол сайддаа биш, хуулийн засаглалдаа санаа зовсон хуульчийн үг юм шүү.

Товчхон хэлэхэд, наад сайдыгаа одоо соль, У.Хүрэлсүх сайд аа. Хийсэн сайн сайхан, зоригоор нь бахархах үе байсан ч одоо будилж, эс мэдэж, хүн доромжилж, худлаа ярьж, хууль засахыг нь харж ханалаа. Одоо наад хүнээ Монгол Улсын хуулийн засаглалаас холдуул. Энэ их эргэлзээн дунд хуулийн салбар чинь дууслаа гэж халагласаар, амь тавихыг нь харж тэвчихгүй нь. Тусгаар байдлаа адлуулаад ч болов хамгаална.

Ш.ЧИМЭГ

Ц.Нямдорж:
Хууль зүй, дотоод хэргийн сайд 

-Энэ асуудлыг улс төржүүлж байна. 2016 онд 2013-2016 оны хоорондох сангийн үйл ажиллагаанд үнэлгээ хийсэн. Тухайн үед буюу 2015 оны наймдугаар сарын 6-д Ил тодын хууль батлагдсан. Тэр хуулийн дараа Монголын хөрөнгийн хэмжээ 34 их наядаар нэмэгдэж, өмнө нь байснаасаа 150 хувиар өссөн. Ийм сэжигтэй хууль батлагдаж, сэжигтэй хөрөнгийн хөдөлгөөн хийгдсэн учраас энэ шалгалтад хамрагдсан түүхтэй.

Ил тодын хууль 2015 оны нэгдүгээр сард орж ирж нэг буцсан. Дараа нь тухайн оныхоо наадмын үеэр Ил тодын хууль, Өршөөлийн хууль хамт батлагдсан. Ингэж хууль гаргаж, Монгол дахь хөрөнгийн хэмжээ 150 хувиар нэмэгдсэн нь гадны байгууллагад сэжиг төрүүлэх нь зүйн хэрэг. Үнэлгээ хийгээд 40 зөвлөмж өгсний 4, 5-аас бусдыг нь биелүүлсэн.

Хамгийн сүүлд 2019 оны аравдугаар сарын 11-нд Азийн хамтарсан бүлгийн даргаас надад захидал ирсэн. Энэ захидалд Монгол Улсын эрчимтэй хяналтад байлгахаа зогсоож өргөтгөсөн хяналтад байлгах төлөвт орууллаа гэсэн байсан. Хяналтын зэрэглэл жаахан зөөлөрч байна гэсэн үг. Энэ бол 2013-2016 оны хоорондох үйл явдлын үр дүн.

4-5 асуудал гээд байгаа дотор мөнгө угаахтай тэмцэх асуудлаар шүүх шийдвэр гаргахгүй байна, хөрөнгө хураагдахгүй байна гэдэг гэдэг хуультай холбоотой хоёр асуудал бий. Энэ хоёроос Мөнгө угаахтай тэмцэх тухай шинэ хуулийг сая баталсан. Терроризмтэй холбогдуулж гадаадаас ажиллах хүч авах асуудал мөн үүн дотор орсон байгаа.

Энэ арваннэгдүгээр сард гадаадаас манайд ирж ажиллаж байгаа 2,000 гаруй хүний асуудал шийдэгдэнэ. ФАТФ-аас тавьж байгаа дөрвөн шаардлагын хоёр нь үндсэндээ шийдэгдэнэ. Хөрөнгө хураах асуудлыг хуулийн байгууллага шалгаад, гэм буруутай гэдгийг нь шүүх нотолж чадах юм бол хэрэгтэй холбоотой хөрөнгийг хураах асуудал байдаг.

Би гурван жилийн өмнөөс нь "Эрдэнэт", ХХБ-тай холбоотой асуудлыг яриад байсан. Энэ хэргийг яаж шийдвэрлэхийг Засгийн газар мэдэхгүй. Монголын банк, санхүүгийн салбарт асуудал байгаа нь бодитой. Монголбанкинд Мөнгө угаахтай тэмцэх алба байдаг. Тэр алба 20 сая төгрөгөөс дээш гүйлгээг хянах үүрэгтэй. Сэжигтэй бол тагнуулд өгнө. Энэ асуудлаар туйлын хойрго хандаж байгаа. Маш хүнд нөхцөлийн дунд "Эрдэнэт"-ийн 49 хувьтай холбоотой хэрэг шийдвэрлэгдэж байгаа. Хөрөнгө хураахтай холбоотой хэрэг шүүхээр шийдвэрлэгдэнэ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗочинЗочин 2019-10-23 78.187.120.177

Энэ бол сая үүсээн биш олон жил яригдаж ирсэн асуудал, иймд Нямдорж хариуцлага хүлээх л ёстой, ер нь энэ хүн хоцрогдсон байна шүү дээ, цэнэг нь дууссан гэдэг нь залуучуудад мэдэгдээд байна шүү дээ,

Avatar

иргэн 2019-10-23 103.26.195.9

Ч. Хүрэлбаатар гэгч төрсөн ах дүүстэйгээ бүлэглэн Хотгор шанагын уурхайг солонгосуудад олон арван сая доллараар зарсан ширэн нүүрлэсэн хувалзыг хамгийн түрүүнд Сангийн сайдаас огцруулах хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-10-23 66.181.161.22

Гүнбилэг эхлээд эхнэрээ хүн дарамталдагаа болиулаач

Avatar

Зочин 2019-10-23 202.21.100.210

25 жил хууль зүйн сайд хийсэн хүн яах арагүй хариуцлага хүлээх ёстой.

Avatar

Зочин 2019-10-23 202.131.245.243

Мөнгө угаах, тeppopизмыг санхүүжүүлэх гэмт хэргийг Ц.Нямдорж биш АТГ, ТЕГ л шалгадаг гэдгийг мэдсээр байж юунд ингэж 1 хүн рүү боорлоно вэ?

Avatar

Галт 2019-10-23 202.126.89.110

МАН-д Нямдорж гэдэг хүнээс өөр Хуул зүйн сайд хийчих боловсон хүчин бдаггүй юм байхдаа?! 20 гаран жил сайд хийсэн ч гэмт хэргийн нөхцөл байдал улам дордсоор, авилгал хээл хахуулийн гэмт хэргүүд цэцэглэж б!

Avatar

Зочин 2019-10-23 202.126.89.13

байхгүй

Avatar

Зочин 2019-10-23 202.21.118.186

Яагаад саарал жагсаалтад оров гэхээр нэг хүн рүү дайраад байгааг ойлгосонгүй. Тэр нь ямар бүхнийг шийдэгч биш. Ядаж ерөнхий сайд бол бас яая гэхэв. Хэт өрөөсгөл санагдчихлаа. Өс хонзон үнэртээд байна. Гүнбилэгийг МАНАН-гийн гар хөл, эрэг шураг гэж ойлгов

Avatar

Зочин 2019-10-23 202.131.245.243

Ми овогтын өмгөөлөгч халзан данжаад мөн хуцаж байгаа юм шүү. Наад сайдаа соль гэж Монгол Улсын Ерөнхий сайдад тушаагаад л, зандрааад л, айн? Хэн бэ, энэ одоо?

Avatar

Зочин 2019-10-23 49.0.213.33

Халзан данжаад гэнээ, ха ха ха, ёоё элэг элэг

Avatar

Зочин 2019-10-23 66.181.187.179

ГҮНБИЛЭГ ЗӨВ ДУУГАРСАНД ТАЛАРХАЖ БАна. одоо бүр өмнөх үе буруутай бид сайн ажиллаж байа гэж хуцаж байгаа ман-ын хулгайчуудыг үтэр түргэн засаг төрөөс зайлуул, идсэн уусаныг нь ялла.

Avatar

Зочин 2019-10-23 202.21.108.104

Нямдорж Монголыг гэмт хэргийн Монгол болгож хувиргалаа.

Avatar

zochin 2019-10-23 202.179.25.77

mongoliin chuul schuuchiin baigauullagiig zavchruulagch Nymdorj chezeech ooriin buruug chuleechgui , ene odoo chun ogchorj uls orniig min chymralgui bolgoch estoi.Yg odoo sain duraaraa ogchor

Avatar

SS 2019-10-23 66.181.168.8

Gunbileg mundag bna!!!

Avatar

Зочин 2019-10-23 103.26.193.34

ФАТФ-ын шаардлагын 4 заалтын хуулийн 2 асуудал нь авилгын хэргийг шийдэхгүй саармагжуулан замхруулж байгаатай холбоотой!! Авилгачдын хэргийн хөөн хэлэлцэх хугацааг зориуд багасгаж ял завшуулах юмыг хэн хийсэн билээ??? Гол буруутан нь тэд шүү!!!

Avatar

Зочин 2019-10-23 202.21.96.212

Хаа очиж Гүнбилэг энэ удаад нэг хуульч шиг ярьсан байна. Эрхбиш хуульч хүн учраас хүн чанар, ёс зүй нь хатгаад асуудалд санаа зовоод байгаа нь аргагүй. Саарал жагсаалтад 2011 онд ороод 2014 оны 6 сар хүртэл явсан. Харин ч 2014 онд маш шуурхай арга хэмжээ авч байж гарсан. Саарал биш 2014-2019 онд амьдарцгаасан. Гэтэл дахиад Сааралтуулаад хаячихлаа. Нямдоржийн яриад байгаа үнэлгээ бол 2017 оны 9 сард хийгдсэн. Тэр үнэлгээ 2013-2016 оны үйл ажиллагааг шалгасан гэж харин бүлтэрсэн нь арчаагүй.

Avatar

Баатар 2019-10-23 202.9.42.125

Нямдорж гол буруутан тэгээд дээр нь Ч.Хүрэлбаатар Монгол банк СЗХ ѳѳр хэнч биш

Avatar

Зочин 2019-10-23 202.9.44.252

Нямдорж Харин ч голоор нь хэлээд бн. АН-н нэрээр хагартлаа баяжсан нөхдүүд улс орныг 2012-2016 онд сүйтгэж өгсөн шүүдээ. Үүнийг мартах ёсгүй.МАН-н далбаан дор бузар зүйл хийдэг нөхдүүдийг Хүрэлсүх сонгуулийн өмнө зайлуулж цэвэрлэгээ хийх байх. Ард түмэн итгээд хүлээж байгаа. Баянсэлэнгэ авгай хийсэн хулгайгаа нуух гэж ард түмнийг үнэггүй байранд оруулна гээд үхэхдээ үхэр буугаа тавь нь гэгчээр худлаа хошгируулсан шүү.

Avatar

Зочин 2019-10-23 202.21.96.212

Нямдоржийн гөбс долоогч муу шенок

Avatar

Зочин 2019-10-23 103.111.68.3

МАНАН ГОЛ БУРУУТАН, БҮХ САЛБАРЫГ СӨНӨӨСӨН.

Avatar

Зочин 2019-10-23 103.14.38.136

AH-MAH болсон шүү

Avatar

Зочин 2019-10-23 103.111.68.3

манан, МАНАН-гийн ТОГТОЛЦОО ГОЛ БУРУУТАН, БҮХ САЛБАРЫГ СӨНӨӨСӨН .

Avatar

иргэн 2019-10-23 192.82.66.152

Одоогийн эрх мэдэлтэнгүүд түүний даган баясагч нөхдүүдийн буруу биш гэсэн.Эрх мэдэлтэнгүүдээс хамаагүй илүү эх оронч сэтгэлтэй ухаалаг жудагтай улстөрчдийн буруу гэсэн.Эрх мэдэлтэнгүүдээ магтан дуулж байгаа иргэдэд саарал жагсаалт, угаарталт хүний амь эрсдэлт бол байдаг зүйл өртсөн хүмүүс галаа түлж чадахгүй байгаа учир хохь чинь гэж ярьж байна лээ.Үүнийг нь хэвлэлийнхэн маш дэмжиж угаартаж хохирсон хүмүүсийг буруутан болгож муухайгаар олонд таниулж байна лээ.

Avatar

Зочин 2019-10-23 59.153.113.156

Хүрэлсүхээ иргэн хүний хувьд чамд хэлмээр санагдлаа.Чамайг тойрсон урваач шарваач өвгөдүүдээсээ салвал яасан юм бэ??Нямдорж худлаа ярьж ажлаа хийхгүй хэрүүл хийсээр байгаад улс орноо саарал жагсаалтад оруулчихлаа, Энхтүвшин Мэргэжлийн хяналт,Стандартын газраа хянаж чадахгүй мөн л худлаа мэлээлэл өгсөөр байгаад одоо Нийслэлийн иршэдийн 65 хувь нь стандартын бус зуухтай байхад хортой тзлш иргэд дээрээ туршиж олон хүний амь нас эрүүл мнндээр тоглосон фашист үйлдэл хийлээ.Одоо хангалттай хөөж явуул

Avatar

ҮНЭНИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ СУР 2019-10-23 103.111.68.3

ЭНЭ НЭГ ГҮНБИЛЭГ ГЭДЭГ НӨХРИЙН ЯРИА БОЛ НЭГ ХҮН НЯМДОРЖИЙГ Л ЯРИХ ЮМ. БААСАНХҮҮ.ЭРДЭНЭЭ ГҮНБИЛЭГ ГЭЭД Л ЭЛБЭГЭЭГИЙН М.ЭНХБОЛДЫН ХҮМҮҮС Л НЯМДОРЖИЙГ ДАЙРАХ ЮМ. АРГАГҮЙ Л МАНАН БҮЛЭГЛЭЛИЙН ГАР ХӨЛ БОЛСОН ХҮМҮҮС ЮМ ДАА НЯМДОРЖ НЬ СААРАЛ ЖАГСААЛТАНД ЮУНААС БОЛЖ ОРОВ ГЭЖ ЯРЬЖ БАЙХАД ЭНЭ ХҮН НЯМДОРЖИЙГ Л ЯРИХ ЮМ. НЯМДОРЖ ГИШҮҮНИЙГ ДЭМЖИЖ БАЙНА. ХАТУУ ЧАНГА ХЭЛДЭГ Ч ГЭСЭН ШУДАРГА Л БАЙ ГЭДЭГ ШҮҮ ДЭЭ

Avatar

Зочин 2019-10-23 122.201.24.126

Ардын намын авлигачид л буруутай ардын намынхны авлигын мөнгийг барилга барьж угаадаг гишүүд ч байна хяналтгүй бүртгэлгүй мөнгө Монголоор 1 зугаалж байна бүр байчихаад харин ч хэдэн төгрөгөө бүртгээд сууж байдаг хэдэн банкаа муулж миалж унагаах гээд улс төрчид нь орилж байна яагаад гэвэл өөрсдийн банкбусаар илүү мөнгө хүүлж угаах гэж авсан зээлүүдээ төлөхгүй цайруулах гэж бодвоос иргэд банкнаас зээл аваад сүйд болдрг гэж огт байхгүй улс төрчид дарга нар л хуультай хуульгүй зээлээр тонгочиж бдаг

Avatar

Amar 2019-10-23 182.160.37.79

МАНАН мафийн бууны нохой, Миеэгийн жонгоны алчуур Б.Гүнбилэг одоо боливол яасан юм бэ.Айн.

Avatar

Зочин 2019-10-23 202.126.89.10

Nyamka Ulaan Enhyuvshin nar 5 dahi ezendee zutgej yavaa.Hiisen ajil, uldeh ner yu ch bhgui,yu hiihee medeh yum bhgui.Huuk ni durtai urdee tolgoigui bolno shuu gej zagnana.

Avatar

харамсалтай 2019-10-23 64.119.16.250

МАН, АН ын гайгаар бид саарал жагсаалтад орсон. ТӨР бараадсан луйварчдыг, тэдний намтай нь төрөөс зайлуулж байж саарал жагсаалтаас гарна. өөр арга алга

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж