Саарал жагсаалтад орсон нь хэний буруу вэ?

Хуучирсан мэдээ: 2019.10.23-нд нийтлэгдсэн

VS

Саарал жагсаалтад орсон нь хэний буруу вэ?

Монгол Улсыг FATF саарал жагсаалтад оруулсан нь эдийн засагт нөлөөтэй, нөлөөгүй гэх байр суурь өрнөж байна. Бид энэ удаагийн VS булангаараа, саарал жагсаалтад орсны буруутныг хайгаад "олохгүй" байгаа, яагаад саарал жагсаалтад орсон талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, хуульч Б.Гүнбилэг нарын эсрэг тэсрэг байр суурийг хүргэж байна.


 

 

Б.Гүнбилэг:
Хуульч 

-Улстөрчид, хуулийн байгууллагууд хамтарч хэрэг шийддэг, бүх буруу хуулийн байгууллагад байгаа гэж ойлгодог байсан ард түмэн маань хууль тогтоох байгууллага дээр хуулиа засаж, гэмт хэрэгтнүүдийг “өршөөдөг”, албан тушаалын болон мөнгө угаах хэргүүдийг албаар Эрүүгийн хуулиас зувчуулдаг болохыг өдөр бүр таньж мэдсээр байна.

Миний сайн мэдэхээр 2008 онд Эрүүгийн хуулиас албан тушаалын гэмт хэргийн зохицуулалтад өөрчлөлт оруулж, нисдэг тэрэгний гэх хэрэгт холбогдсон албан тушаалтнууд ялгүй салж байсан юм. УИХ-ын Тамгын газарт анх ажилд ороход хэн буруутай вэ гэдэг уралдаан явагдаж байсан ба ганц нэг реферэнтэд хариуцлага тооцоод л өнгөрсөн. Гэтэл ийм хэргүүд их гардаг болохыг мэдээллээс авсаар байна. Эмч гэхээр нүдний эмч зүрхний хагалгаа хийдэггүй шиг, мэдэхгүй олон мэдээлэл байсан нь хуульчдад улам тодорсоор байна.

Саяхнаас Хууль зүйн дэд сайд асан, бидний нэрлэдгээр өндөр Б.Энхбаяр дуугарч эхэллээ. Түүний яриаг сонсоод 20 жил “шүтсэн” сайдыгаа, улам бүр таних болсон. Тоочвол түмэн зүйл бичиж болно, хуульчид бид одоогоос гурван жилийн өмнө Цэц, АТГ-д хандаж Ц.Нямдорж сайдыг шалгуулахаар хүсэлт тавьж, эрсдэл хүлээж байсан.

Бидний үеийн хуульчид энэ хүнээр үлгэр дууриал аван, ийм хуульч болох юмсан гэдэг итгэл үнэмшилтэй сурч, түүний удирдлага дор ажиллаж, бараг Ц.Нямдорж судлаач шиг болж байсан учир бага багаар Но-тойг нь, хэт дураараа байдлыг нь мэдсэнээр урам хугарч, гутаж яваа билээ. Энэ бол сайддаа биш, хуулийн засаглалдаа санаа зовсон хуульчийн үг юм шүү.

Товчхон хэлэхэд, наад сайдыгаа одоо соль, У.Хүрэлсүх сайд аа. Хийсэн сайн сайхан, зоригоор нь бахархах үе байсан ч одоо будилж, эс мэдэж, хүн доромжилж, худлаа ярьж, хууль засахыг нь харж ханалаа. Одоо наад хүнээ Монгол Улсын хуулийн засаглалаас холдуул. Энэ их эргэлзээн дунд хуулийн салбар чинь дууслаа гэж халагласаар, амь тавихыг нь харж тэвчихгүй нь. Тусгаар байдлаа адлуулаад ч болов хамгаална.

Ш.ЧИМЭГ

Ц.Нямдорж:
Хууль зүй, дотоод хэргийн сайд 

-Энэ асуудлыг улс төржүүлж байна. 2016 онд 2013-2016 оны хоорондох сангийн үйл ажиллагаанд үнэлгээ хийсэн. Тухайн үед буюу 2015 оны наймдугаар сарын 6-д Ил тодын хууль батлагдсан. Тэр хуулийн дараа Монголын хөрөнгийн хэмжээ 34 их наядаар нэмэгдэж, өмнө нь байснаасаа 150 хувиар өссөн. Ийм сэжигтэй хууль батлагдаж, сэжигтэй хөрөнгийн хөдөлгөөн хийгдсэн учраас энэ шалгалтад хамрагдсан түүхтэй.

Ил тодын хууль 2015 оны нэгдүгээр сард орж ирж нэг буцсан. Дараа нь тухайн оныхоо наадмын үеэр Ил тодын хууль, Өршөөлийн хууль хамт батлагдсан. Ингэж хууль гаргаж, Монгол дахь хөрөнгийн хэмжээ 150 хувиар нэмэгдсэн нь гадны байгууллагад сэжиг төрүүлэх нь зүйн хэрэг. Үнэлгээ хийгээд 40 зөвлөмж өгсний 4, 5-аас бусдыг нь биелүүлсэн.

Хамгийн сүүлд 2019 оны аравдугаар сарын 11-нд Азийн хамтарсан бүлгийн даргаас надад захидал ирсэн. Энэ захидалд Монгол Улсын эрчимтэй хяналтад байлгахаа зогсоож өргөтгөсөн хяналтад байлгах төлөвт орууллаа гэсэн байсан. Хяналтын зэрэглэл жаахан зөөлөрч байна гэсэн үг. Энэ бол 2013-2016 оны хоорондох үйл явдлын үр дүн.

4-5 асуудал гээд байгаа дотор мөнгө угаахтай тэмцэх асуудлаар шүүх шийдвэр гаргахгүй байна, хөрөнгө хураагдахгүй байна гэдэг гэдэг хуультай холбоотой хоёр асуудал бий. Энэ хоёроос Мөнгө угаахтай тэмцэх тухай шинэ хуулийг сая баталсан. Терроризмтэй холбогдуулж гадаадаас ажиллах хүч авах асуудал мөн үүн дотор орсон байгаа.

Энэ арваннэгдүгээр сард гадаадаас манайд ирж ажиллаж байгаа 2,000 гаруй хүний асуудал шийдэгдэнэ. ФАТФ-аас тавьж байгаа дөрвөн шаардлагын хоёр нь үндсэндээ шийдэгдэнэ. Хөрөнгө хураах асуудлыг хуулийн байгууллага шалгаад, гэм буруутай гэдгийг нь шүүх нотолж чадах юм бол хэрэгтэй холбоотой хөрөнгийг хураах асуудал байдаг.

Би гурван жилийн өмнөөс нь "Эрдэнэт", ХХБ-тай холбоотой асуудлыг яриад байсан. Энэ хэргийг яаж шийдвэрлэхийг Засгийн газар мэдэхгүй. Монголын банк, санхүүгийн салбарт асуудал байгаа нь бодитой. Монголбанкинд Мөнгө угаахтай тэмцэх алба байдаг. Тэр алба 20 сая төгрөгөөс дээш гүйлгээг хянах үүрэгтэй. Сэжигтэй бол тагнуулд өгнө. Энэ асуудлаар туйлын хойрго хандаж байгаа. Маш хүнд нөхцөлийн дунд "Эрдэнэт"-ийн 49 хувьтай холбоотой хэрэг шийдвэрлэгдэж байгаа. Хөрөнгө хураахтай холбоотой хэрэг шүүхээр шийдвэрлэгдэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж