“Отгонтэнгэр” их сургуульд “Тайваний кино наадам” боллоо

Хуучирсан мэдээ: 2019.10.22-нд нийтлэгдсэн

“Отгонтэнгэр” их сургуульд “Тайваний кино наадам” боллоо

“Отгонтэнгэр” их сургуульд “Тайваний кино наадам” боллоо

Монголын “Отгонтэнгэр” их сургууль болон Тайванийн Минг Чуань их сургуулийн Монгол-Тайваний боловсролын төв хамтран ес дэх удаагийн “Тайванийн кино наадам” арга хэмжээг 2019 оны аравдугаар сарын 11-ний өдөр “Отгонтэнгэр” их сургуульд зохион байгууллаа.

Энэ жилийн арга хэмжээнд залуу насны хайр сэтгэлийн тухай өгүүлсэн хоёр киног сонгон толилуулжээ. Чөлөөтэй хялбар аргаар үзэгчдийн хятад хэл сурах сонирхлыг бий болгох төдийгүй Тайвань, Монголын иргэд хооронд харилцах харилцааг дээшлүүлэхэд энэ арга хэмжээ чиглэгддэг.

“Отгонтэнгэр” их сургуулийн дэд захирал Э.Номин нээлтийн үйл ажиллагаанд зориулан “кино бол хэл сурах хамгийн үр дүнтэй аргуудын нэг бөгөөд манай сургууль олон жилийн турш “Тайваний кино наадам” арга хэмжээг зохион байгуулан, хятад хэл сурахыг уриалдаг бөгөөд сурагчид маань ч мөн адил жил болгон энэхүү арга хэмжээнд хүлээлт үүсгэдэг” хэмээн хэллээ.

Улаанбаатар дахь Тайванийн төлөөлөгчийн газрын дэд төлөөлөгч Яань Жү Лиань хэлэхдээ “анх кино гэдэг зүйл үүсч бий болоход магадгүй олон хүн киног алга болно гэж боддог байсан. Гэвч кино өнөөдрийг хүртэл хадгалагдаж ирсэн бөгөөд техник технологийн тусламжтай илүү хөгжиж, илүү баялаг болсоор байна. Тайванийн кино бүтээлүүд Монгол залууст хятад хэл сурахад нь дэжлэг үзүүлэхийн зэрэгцээ Тайванийн соёл болоод нийгмийн хөгжлийн талаар илүү их ойлголт төрүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж