Их Британийн хамгийн өнөр бүл 22 дахь хүүхдээ хүлээн авна

Хуучирсан мэдээ: 2019.10.22-нд нийтлэгдсэн

Их Британийн хамгийн өнөр бүл 22 дахь хүүхдээ хүлээн авна

Их Британийн хамгийн өнөр бүл 22 дахь хүүхдээ хүлээн авна

Британийн хамгийн олон хүүхэдтэй өрх дахин бүл нэмэх нь ээ. Өдгөө 44 настай Сью Рэдфорд нөхрийн хамт хэт авайн шинжилгээ хийлгэж буй бичлэгээ Youtube-д байршуулж, ирэх дөрөвдүгээр сард бяцхан Рэдфордоо хүлээн авах талаар мэдээлсэн байна.

Рэдфордынх 21 хүүхэдтэйгээс 11 нь охин, 10 нь хүү аж. Ууган хүү Крис нь 1989 оны тавдугаар сард Сью бүсгүйг 14 настай байхад мэндэлжээ. Харин 21 дэх хүүхэд болох Бонни Рэй охин өнгөрсөн онд хорвоод мэндэлсэн байна. Тэдний гэр бүлийг зовлон тойроогүй бөгөөд 2014 онд Алфи хүү нь амьгүй төржээ.

Сью, Ноэль Рэдфорд нар 30 жил хамтдаа амьдарч байна

Хосууд шинээр мэндлэх хүүхдийнхээ хүйсийг олонд зарлахгүй байхыг хүсчээ. Сью “Би эрэгтэй, эмэгтэй хүйсийн тус бүр 11 хүүхэд төрүүлнэ гэж боддог. Тиймээс хүү ирж байгаа юм шиг санагдаж байна” гэж хэлжээ. Ууган хүү Крис (30 настай), охин Софи (30 настай) нар нь хүүхдүүдтэйгээ тусдаа амьдардаг байна. Рэдфордынх гэр бүлийнхээ талаарх сонин хачныг инстаграм хуудсаараа дамжуулан мэдээлдэг ажээ.

Рэдфорд эхнэр, 19 хүүхдийн хамт Английн баруун өмнөд нутагт, 11 жилийн өмнө худалдаж авсан хуучин байрандаа, Ноэлийн ажиллуулдаг талх, нарийн боовны газрын орлогоор амьдардаг байна.

Англи болон Уэльсийн 1885 оны хуулиар охидод 16 настайдаа бэлгийн харьцаанд орохыг зөвшөөрчээ. 16-гаас доош насны охинтой бэлгийн харьцаанд орох нь гэмт хэрэгт тооцогддог бол 16-гаас доош насны өсвөр насныхан хоорондоо харилцан тохиролцсоноор харьцаанд орвол ял шийтгэл оноохгүй гэсэн заалт ч байдаг аж.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж