Цаг уурын дулаарлаас шалтгаалж озоны давхарга өмнө нь байгаагүйгээр жижгэрлээ хэмээн эрдэмтэд мэдээлж байна.
Озоны цоорхой хүйтэн цаг агаараас болж хурдацтай томорч байсан билээ. Харин сүүлийн 40 жилд цаг агаар дулаарч байгаатай холбоотой ийнхүү гурван удаа озоны давхарга жижгэрч байгаа юм. Өмнө нь 1988 оны есдүгээр сар, 2002 оны есдүгээр сард ийнхүү жижгэрч байжээ.
Мөн озоны давхарга өөрийгөө нөхөж байгаа нь дэлхийн дулааралтай холбоогүй асуудал гэж эрдэмтэд хэлж байна. 2002 оны есдүгээр сард озоны цоорхой 16316925.1 км куб байсан бол энэ сард 10100953.63 км куб болсон байна. Өмнө нь озоны цоорхой хамгийн дээд талдаа 20719904.88 км куб болтлоо томорч байсан билээ.
Анх 1970-аад онд озоны давхарга нимгэрч байгааг эрдэмтэд тогтоон 1980 оноос 196 орон хамтарч озоны давхаргыг гэмтээдэг түүхий эдүүдийн хэрэглээг хориглож эхэлсэн аж. Озоны давхаргын цоорхой энэ янзаараа жижгэрсээр байвал 2070 он гэхэд давхарга бүрэн нөхөгдөх тооцоо бий гэнэ.
Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: usatoday.com
Холбоотой мэдээ