Эмийн сангаар зочилсон минь

Хуучирсан мэдээ: 2019.10.23-нд нийтлэгдсэн

Эмийн сангаар зочилсон минь

Өнөөдөр гадуур ажил амжуулж явахдаа эм авах гэж хотын төвд, олны хөлийн газрыг тосон байрласан эмийн санд зочиллоо. Энэ эмийн сан нь Монголын эм хангамжийн ууган байгууллага 96 жилийн түүхтэй Монгол Эм Импэкс Концерны салбаруудын нэг юм байна. Улаанбаатарын эмийн сан ямар үйлчилгээ үзүүлдэг талаар та бүхэнд фото тэмдэглэл хүргэе гэж шийдлээ. Ингээд хамтдаа зочилцгооё.

Үүдээр нь анх ороход цэлгэр том танхимтай, хүний эрүүл мэндэд хэрэгтэй олон төрлийн бүтээгдэхүүн байгаа нь харагдаж байлаа. Ажилтан нь найрсгаар инээмсэглэн мэндчилэв.

Энэ эмийн сангаар үйлчлүүлж буй иргэд цусны даралт тодорхойлуулах, шарлага хийлгэх боломжтой ажээ. Мөн таны, миний эрүүл мэндийг хамгаалах олон төрлийн бүтээгдэхүүн энд байна. Жишээ нь, Олвита, Унгарын алдарт Бериш…

Шарлагын аппарат ч энд бий. Заавал эмнэлэгт дугаарлах шаардлагагүй, гэртээ ч шарлага хийх боломжтой юм.

Үйлчлүүлж байгаа хүнд 11 төрлийн витамин агуулсан Олвита бүтээгдэхүүний тухай үнэхээр дэлгэрэнгүй, тодорхой тайлбарлаж өгөв. Хажуугаар нь өнгөрсөн би витамины талаар цогц мэдлэгтэй болчихлоо.

Орж ирсэн хүн болгоныг чин сэтгэлээсээ сонсож, авах гэж буй бүтээгдэхүүнийг нь дэлгэрэнгүй тайлбарлаж өгдөг юм байна. Бас Эрүүл мэндийн даатгалаар эмийн үнийн хөнгөлөлт үзүүлдэг учраас хүмүүс их л олзуурхаж байна.

Авсан эмээ тэр дор нь тухтай сууж байгаад усаар даруулаад уучихлаа.

Антибиотикийг зөвхөн эмчийн жороор…

Тооцоогоо хийгээд эмийн сангаас гарлаа. Эелдэг найрсгаар угтсан шигээ "Баярлалаа, баяртай" гээд инээмсэглэн үдэв. Энэ эмийн сан хуучнаар "Центр пойнт" төвийн баруун урд, зам дагуу байрладаг. Гаднаа танихад амархан, том нэмэх тэмдэгтэй.

Найрсаг, эелдэг эмийн сангаар үйлчлүүлэхэд таатай байлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж