Улсын гуравдугаар төв эмнэлэг нь улсын хэмжээнд тархи, мэдрэлийн мэс засал, тархины харвалт, зүрх судасны мэс засал, зүрхний шигдээсийн чиглэлээр харьяалал харгалзахгүйгээр ард иргэдэд үйлчилдэг.
Харин тус эмнэлэг MRI буюу соронзон резонанст томографын аппаратгүйн улмаас тусламж үйлчилгээ зарим талаараа хоцрогддог байсан тал бий.
Тэгвэл тус эмнэлэгт тархи нугас, багана нуруу, тархи зүрх судасны тогтолцооны оношилгоо эмчилгээний зориулалттай хамгийн сүүлийн үеийн соронзон резонанст томографын аппаратыг хүлээн авах үйл ажиллагаа өнөөдөр /2019.10.22/ боллоо.
Уг MRI нь соронзон орон ашиглан хүний биеийн эд эрхтний дотоод бүтцийг гурван орон зайд өндөр ялгаралтайгаар дүрслэн үзүүлдэг бөгөөд хүний биед огт хоргүй, зовиур өвдөлтгүй, туяаны ачаалалгүйгээр эдийн өөрчлөлтийг маш нарийн оношилдгоороо онцлог аж. Ийм аппарат улсын хэмжээнд цөөн байдаг юм.
Тус MRI-аар тархины эдийн оношилгоонд тархины цусан хангамж багассан талбайг илрүүлж тархины цус харвалтаас урьдчилан сэргийлэх, тархины төрөл бүрийн хавдар, тархины дайвар хөндийнүүдийг нарийн харж, идээ, буглаа, голомтот өөрчлөлтийг төвөггүй илрүүлэх юм байна. Мөн нурууны үе завсрын дискний ивэрхий, дегенератив өөрчлөлтийг илрүүлэх, нугалам хоорондын үе, түүний жийргэвч, мөчдийн зөөлөн эд, нурууны нугасны мэдрэлийн эдийн бүтцийг үнэлэх боломжтой аж. Түүнчлэн зүрх судасны тогтолцоонд зүрхний агших, сулралыг үйл ажиллагаанд нь үнэлж хавхлагуудын бүтцийн өөрчлөлт, гол судас, уушгины артерийн нарийсал, төрөлхийн гажиг, эмболизм, титэм судасны атеросклероз зэргийг нарийн илрүүлэх боломж бүрдэх юм.
Зүрх, мэдрэлийн өндөр түвшний нарийн оношилгоог хийх хүчин чадалтай орчин үеийн MRI буюу соронзон резонанст томографын энэхүү аппаратыг Засгийн газраас улсын төсвийн 2.2 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтаар суурилуулж байгаа юм байна.
ЗОЧИН 2019-10-22 202.21.108.249
саяхан хэрэгсэл нь дутуу гадаад руу захисан гээд ажиллахгүй бна лээ
Отгоо 2019-10-22 43.228.131.61
3 эмчийн заалттай очоод ч нэмэргүй шүү н**ш гэж,
Зочин 2019-10-22 202.55.188.93
Тархины мэс заслыг хянах багаж төхөөрөмж хэрэгтэй байгаа ш дээ. Манай эмч нар нүцгэн гараараа мэс засалд орж бна. Гадаадад саажилт үүсэхгүй бна.
ХУД-ийн иргэн Ш.Раднаа:Маш зөв. 2019-10-22 192.82.70.33
Маш зөв арга хэмжээ болжээ. Өнгөрсөн оны 10 сард ийм аппарат байхгүй гээд ЭНЭ ЭМНЭЛГИЙНХЭН хувийн эмнэлэг рүү явуулж байсан. ХУВИЙН ЭМНЭЛЭГ НЬ АСАР ҮНЭТЭЙ.Бас очертой. ГЭМТЛИЙН ЭМНЭЛГИЙН ДЭРГЭДЭХ НЭГ ХУВИЙН ЭМНЭЛЭГТ ШӨНИЙН 1.00 цагт тархины зураг авахуулсан.Харавсан хүнд их цаг алдаж байгаа юм.Тархины оношоо зөв тогтоолгоё гэвэл энэ МRI АППАРАТад л харуулах нь зөв юм байна лээ.Бусад томмограф нэртэй аппаратууд онцгүй юм байна лээ. Мөнгөний гарз л гэсэн үг.
HM 2019-10-22 90.204.55.171
Эхлээд эмнэлгийн дарга нар, тэгээд эмч нар, дараа нь зарим нэг хоншоортой сувилагч нар наадхаар чинь үзүүлнэ. Дараа нь ард түмэнд. Тэр хүртэл битгий эвдрээсэй.
Zochin 2019-10-22 37.166.144.147
Huuchin ym chahaagui biz
Zochin 2019-10-22 67.81.189.74
Ajillaj b.gaa ajilchid oorsdiinhoo ayulgui b.ld anhaar,mon sain unshdag,meddeg mergejilten beldej,shalgaj bj ehleh heregtei
Amjilt
Zochin 2019-10-22 67.81.189.74
MRI bol heden jild gants yzuulj bolno,oirhon uzuuleed b.val hort havdartai boloh ayultai baij bolzoshgui tul anhaar!
Eldviin metal,huuramch shud,sonsgoliin hereglel,zurhnii hemiin tohiruulagchtai bol ayulgui bolgoj bj uzuuldeg
Зочин 2019-10-22 64.119.25.27
MRI CT 2 оо ялгаж байж олон нийтэд мэддэг юм шиг яриачдээ
zo 2019-10-22 119.40.100.154
like
Зочин 2019-10-22 103.229.120.213
энэ үнэтэй юмыг ажиллуулах, гарсан зургийг унших хүн улсын эмнэлэгт үлдсэн үү
Зочин 2019-10-22 202.126.88.185
Би байна хө.
Зочин 2019-10-22 66.181.187.229
Шүүх эмнэлгийн эмч нар уншиж чадахгүй. монгол эмч нарСонгдо эмнэлгийхэн хятадад авхуулсан соронзон томографи уншиж чадахгүй 3-р эмнэлэгт авхуулбал уншиж чадах болов уу. Учир нь төлбөр 500-600 мянган төгрөг даатгалаас мөнгө авч болох болов уу. Гол нь монголд эмчлэгдэхгүй өвчтэй хүн энд авхуулаад хятад, юм уу орос гэх мэт гадаадад зургаа аваачихад уншиж чадах болов уу
Зочин 2019-10-22 202.21.127.164
тархины үрэвсэл болж таарсан. Улсын нэртэй том эмнэлгүүд нь MRI-гүй, за байсан ч гэсэн Монгол эмч нар хариуг нь уншиж чаддаггүй юм байна!!!! Хөөрхий , энэ Анагаахын ШУ-ны сургууль нь ямар эмч нар бэлдэж гаргадаг юм бэ????!!!Бид өвдвөл амь нас аврагдах баталгаа байхгүй юм байна, гол нь эрүүл мэндээ анхаарч өвдөхгүй байх хэрэгтэй юм байна гэсэн ганц боломж л байна.
Зочин 2019-10-22 202.70.37.2
anagaahiin bagsh nar emch bish bolood udaj bna shuu dee
Зочин 2019-10-22 202.21.127.164
Бараг долл хоногийн өмнө ганц MRI нь эвдэрсэн гээд ухаангүй хүнээ аваад Интермед рүү бөглөрөн бөглөрөн очоод зураг авахуулсан. Тэгээд Интер медын хариугаа хүлээж байх хооронд өвчтөнийг маань тархины хавдар байна, Монголд эмчлэгдэхгүй гэж ар гэрийхэнийг нь баахан уйлуулж зовоож, самарч хаясан даа, 3-р эмнэлгийн эмч нар. Тэгсэн чинь Интермедын MRI-зургаа Энэтхэг явуулж байж уншуулдаг юм байна. Энэтхэг эмч оношыг нь хэлж байж сая нэг эмчилгээндээ орж амь нь аврагдсан!!! Хавдар биш вирусын гаралтай
Зочин 2019-10-22 139.5.216.14
Intermediihen uursduu unshij chaddagguin bnu?
Зочин 2019-10-22 122.201.22.128
цаг байхгүй гэж чирэгдэл учруулна . Аймаар байгаа биз ? Бид ер нь ямар улсад амьдраад байнааа? . Ард түмнийг утаа болон бусад олон хүчин зүйлээр өвтгөчихөөд , эмчлүүлнэ гэхээр байдал нэг иймэрхүү л байдаг
Зочин 2019-10-22 49.0.213.33
"МАН намын улс" гээч газар оронд л амь зуух гэж зовж байна
Зочин 2019-10-22 122.201.22.128
Орчин үеийн тоног төхөөрөмжүүд хэн нэгнийх нь шахаагаар ч гэсэн бий болж байгаа нь сайшаалтай ч даанч үүнийгээ ашиглаж чадахгүй , уншиж чадахгүй байна . Бас зарим эмнэлэгт Австри улсын зээлээр иймэрхүү төхөөрөмж тавигдаад хүмүүс нь бэлтгэгдээд гайгүй юм байх гэхлээр харамсалтай нь энэ тоног төхөөрөмж нь уг бэлтгэгдсэн хүмүүсийн хувийн өмч аятая болсон бнлээ . Эдгээр бэлтгэгдсэн хүмүүс нь өөсдийн хүмүүсийг үзнэ ,эсвэл амандаа орсон үнээ хэлнэ , бас өөрийнх нь дургүй хүрвэл энгийн иргэдийг
Зочин 2019-10-22 49.0.213.33
Танай МАН-ынхан шахаа хийж байсан ч хамаагүй юмтай л болж байвал болоо юу
Зочин 2019-10-22 49.0.213.33
Бас хэн гээч сайдынх нь шахааны юм бол, дундаас нь хэдийг шааагаа бол